Пүүз үйлдвэрлэгч компани болох Андэр Армор компани сүүлийн жилүүдэд NBA-ын зах зээл рүү хүч түрэн орж ирж байгаа билээ.
Стэфэн Көрригөөр зах зээлээ үлэмж нэмэгдүүлсэн тус компани лигийн хамгийн шилдэг төвийн тоглогчдын нэг Жоэл Эмбийдтэй хамтран ажиллах гэрээ байгуулсан байна.
Эмбийд улирлын өмнөх тоглолтуудад болон хэвлэл мэдээллийнхэнд зориулсан өдрөөр Андэр Армор брэндийн пүүзээр гангараад байсан юм. Тэрбээр энэ талаараа “Маш олон хүний бодлоор том залуус пүүзний нүүр царай болж, борлуулалтад нь нөлөөлж чадахгүй гэсэн ойлголт байдаг. Би өөрийгөө харах үед зүгээр нэг том залуугаас илүү санагддаг. Өөрийн нэрийн пүүзтэй болсон нь үнэхээр сэтгэл хөдлөм үйл явдал болж байна” гэж сэтгүүлчдэд өгсөн ярилцлагадаа дурджээ.
Б.Энх-Амгалан