Английн Челси клубын тоглогч Эден Азар энэ улирлыг тун сайн эхлүүлж, одоогийн байдлаар Премьер лигт долоон гоолыг бүртгүүлээд байна. Харин Бельги эр Баллон Д’Ор шагналыг хүртэхийн тулд багаасаа явж магадгүй гэдгээ олон нийтэд зарлаад байна.
Өдгөө 27 настай Эден Азар өөрийнх нь хүүхэд насны мөрөөдлийн баг Испанийн Реал Мадридад тоглохыг хүсдэг гэдгээ хэвлэлийнхнээс нуугаагүй. Тэрбээр сэтгүүлчийн асуусан Испанид илүү дээд түвшинд тоглож, ганцаарчилсан төрлийн шагнал хүртэх бодолтой эсэх асуултад “Миний явах шалтгаан бол тэр” гэж хариулсан юм.
Эден Азарын Челси клубтэй байгуулсан гэрээ 2020 онд дуусгавар болох бөгөөд бельги эр ирэх өвлийн солилцооны цонхоор багаасаа явах бодолгүй байгаагаа хэлсэн. Харин Испанийн хэвлэлүүд түүнийг ирэх зун 70 сая фунтээр Мадридад газардах магадлалтай талаар мэдээлж буй юм.
Реал Мадрид клуб энэ зун багийн гол тоглогч Криштиану Роналдуг багаасаа явуулж, Челси клубээс Тибуа Куртуаг 35 сая фунтээр өөрсдийн болгосон хэдий ч төдий л гараанд гарч тоглохгүй байгаа юм. Үүнээс гадна Хулен Лопетеги дасгалжуулагчаар удирдуулсан Реал Мадрид улирлын эхлэлийг тун тааруу тавьж найман тоглолтоос дөрвөн хожил, хоёр тэнцээ, хоёр хожигдолтой яваа юм.
Б.Билгүүдэй