Сарын тэмдэг нь ирсэн эмэгтэйчүүдэд цалинтай чөлөө олгох нь зөв үү?
Сарын тэмдэг нь ирсэн эмэгтэй ажилчдад цалинтай чөлөө олгох асуудал дээр нийгэм хоёр хуваагдаад байна.
Зарим нэг нь эмэгтэйчүүдэд сарын тэмдэг нь ирсэн үед цалинтай чөлөө олгох нь ажлын байран дахь хүйсийн тэгш бус байдлыг улам дордуулна гэж үзэж байгаа бол бас нэг хэсэг нь эмэгтэйчүүд байгалиас заяасан амьдралынхаа салшгүй нэг хэсгийнхээ төлөө ажил олгогчоос чөлөө өгөхийг гуйх нь шударга бус хэмээн онцолж байна.
Индонез, Япон, Вьетнам, БНСУ зэрэг улсад сарын тэмдэг нь ирсэн эмэгтэйчүүдэд цалинтай чөлөө олгодог аж.
Menstrual Health Hub олон улсын байгууллагаас мэдээлж байгаагаар Индонез, Япон, Вьетнам, БНСУ зэрэг улсад сарын тэмдэг нь ирсэн эмэгтэйчүүдэд цалинтай чөлөө олгодог аж.
2001 оноос хойш Өмнөд Солонгост эмэгтэй ажилчид сард нэг өдөр цалинтай чөлөө авах эрхтэй болсон ч эрэгтэйчүүд давамгайлсан ажлын байруудад эмэгтэйчүүд чөлөө авах эрхээ эдлэх нь ховор байдаг тухай Korea Times онцолжээ.
2014 оноос эхлэн Тайвань сарын тэмдэг нь ирсэн эмэгтэйчүүдэд цалинтай чөлөө олгох болсон бол 2016 оноос эхлэн Хятадын Аньхуй мужид биений юм нь өвдөлттэй ирдэг эмэгтэйчүүд эмчийн бичигтэйгээр сард 1-2 өдрийн чөлөө авах эрхтэй болсон байна.
Дэлхийн бусад улс орнуудад сарын тэмдэг нь ирсэн эмэгтэйчүүдэд чөлөө олгох асуудлыг компаниуд өөр өөрсдийн түвшиндээ шийддэг аж.
Эмэгтэйчүүдэд “сарын тэмдгийн чөлөө” олгодог болсон нь биений юм нь ирсэн эмэгтэйчүүд ажиллах чадваргүй гэсэн өрөөсгөл ойлголтыг үүсгэж, эмэгтэйчүүдэд бага цалин олгох, цаашлаад эмэгтэйчүүдийг ажилд авахгүй байх шалтгаан болно гэж үзэж байгаа аж.
Австралийн Мельбурн хот дахь Victorian Women’s Trust эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах байгууллагын 15 ажилтны 14 нь эмэгтэй. Тэд ямар ч сэдвээр бие биетэйгээ чөлөөтэй ярилцана. Жил хагасын өмнөөс тус байгууллага сарын тэмдэг нь өвдөлттэй ирдэг ажилтнууддаа цалинтай чөлөө олгодог болжээ. Тус байгууллагын бодлогын талаар орон нутгийн болон олон улсын хэвлэл мэдээллээр гарсан нь олон нийтийн анхаарлыг татсан юм.
Шүүмжлэгчид эмэгтэйчүүдэд “сарын тэмдгийн чөлөө” олгодог болсон нь биений юм нь ирсэн эмэгтэйчүүд ажиллах чадваргүй гэсэн өрөөсгөл ойлголтыг үүсгэж, эмэгтэйчүүдэд бага цалин олгох, цаашлаад эмэгтэйчүүдийг ажилд авахгүй байх шалтгаан болно гэж үзэж байгаа аж.
Гэтэл судалгаагаар сарын тэмдэг нь маш их өвдөлттэй ирдэг эмэгтэйчүүдийн тоо өндөр, тэдгээр эмэгтэйчүүд сарын тэмдгээ ирсэн үед өвчтэй гэж чөлөө авдаг эсвэл бүр биений юм ирснээ нуудаг нь байдлыг улам хүндрүүлдэг аж.
Өнгөрсөн наймдугаар сард Баруун Сиднейн их сургуулиас хийсэн судалгаанд оролцсон эмэгтэйчүүдийн 90 хувь нь өнгөрсөн гурван сарын хугацаанд биений юм нь өвдөлттэй ирсэн гэж мэдэгдсэн ба тэдгээр эмэгтэйчүүдийн 40 хувь нь үүнээс болж ажил эсвэл сургуулиасаа чөлөө авсан гэжээ. Түүнээс гадна чөлөө авч чадаагүй нэг нь ажилдаа бүрэн анхаарч чадахгүй байсан хэмээн ярьжээ.
Судалгаанд оролцсон Изабелла нэртэй бүсгүй, “Аарцаг орчимд маш их өвдөлт мэдрэгдэж байсан учраас миний өмнө юу болж байгаад анхаарлаа хандуулж, тайван суух аргагүй байсан. Энэ бидний толгойд байгаа хийсвэр зүйл биш юм. Өвдөлт мэдэрч байгаа учраас анхаарлаа бүхэн төвлөрүүлэх хэцүү байсан” хэмээн ярьсан байна.
Ажилчид жилд 12 өдөр цалинтай чөлөө авах эрхтэй ба чөлөө авахын тулд эмчийн бичиг шаардлагагүй гэнэ.
Сарын тэмдгийн цалинтай чөлөө олгодог Австралийн цорын ганц байгууллага болох Victorian Women’s Trust ТББ нь сарын тэмдгийг болон цэвэршилтийн үеийн шинж тэмдэг хүчтэй илэрч байгаа ажилтнууддаа чөлөө олгохоос гадна гэрээсээ ажиллах, ажлын байран дээрээ хэвтэж амрах боломжийг олгодог аж.

Тус байгууллагын Бодлого хариуцсан мэргэжилтэн Касимира Меликаны хэлснээр жилийн 12 өдрийнхөө чөлөөг бүрэн авсан ажилтан байхгүй гэнэ.
Судалгаагаар эмэгтэйчүүдийн тавны нэг хувь нь сарын тэмдэг нь өвдөлттэй ирдэг гэсэн бол дөрөвний нэг нь ажил олгогчдоо энэ талаараа хэлэх боломжтой болох нь сарын тэмдэг ирсэн өдрүүдийг илүү дээр болгох байсан гэж ярьжээ.
К. Мелизаны хэлж буйгаар байгууллагадаа “сарын тэмдгийн чөлөө”-г нэвтрүүлснээр ажилчдын хувьд ажлаа хийх таатай орчин бүрдсэн гэнэ.
Түүнчлэн сарын тэмдгийн шинж тэмдгээ нуух гэж сэтгэл зүйн болон бие махбодиороо хичээх явдал багассанаар ажилчид илүү үр бүтээлтэй ажиллах болсон гэнэ.
Эх сурвалж: ABC