Нийслэлийн МАН-ын хорооны 34 дүгээр бага хурал үргэлжилж байна. Хурлын мандатыг 364 гишүүнд олгосноос өглөөний ирцийн мэдээгээр 334 гишүүн ирсэн байв.
Мандатын хорооны илтгэл, Нийслэлийн МАН-ын хорооны даргыг түр орлон гүйцэтгэгч С.Батболд 2016 оны сонгуулиас хойш хийж хэрэгжүүлсэн ажлаа танилцуулж, илтгэл тавилаа. Мөн бага хурлын гишүүдийн асуултад хариулж өгөв.
Энэ хурлаар Нийслэлийн МАН-ын хорооны даргыг сонгоно. Намын Удирдах зөвлөлөөс Нийслэлийн МАН-ын хорооны даргыг түр орлон гүйцэтгэж байгаа Улаанбаатар хотын захирагч С.Батболдыг нэр дэвшүүлжээ.
Намын бага хурлын гишүүд намын даргад заалнаас нэрээ дэвшүүлэх боломжтой ч 12.00 цагийн байдлаар шинэ нэр дэвшигч сонсогдоогүй байна.
УИХ-ын гишүүн, УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар нийслэлийн МАН-ын хорооны тэргүүлэгчдийн хуралд нэр дэвшихээ мэдэгдсэн ч тэргүүлэгчдийн хурлын санал хураалтаас олонхийн дэмжлэг авч чадаагүй. Улаанбаатар хотын Засаг дарга С.Батболдыг нэр дэвшүүлсэн байна.