Өнгөрөгч баасан гариг буюу энэ сарын 21-ний өдрийн 17 цаг 30 минутанд Сайншандын Салхин Паркын нам ба өндрийн чадлын тоноглолыг Монгол улсын эрчим хүчний сүлжээнд холбогжээ.
Бямба гаригийн 19:47 минутад эхний салхин сэнсийг техникийн комисс хүлээн авч, Сайншанд салхин парк цахилгаан үйлдвэрлэж эхэлснийг албан ёсоор мэдэгдэхэд таатай байна.
Манай улсын хамгийн том, 55МВт хүчин чадал бүхий салхин станцын 25 сэнс ойрын хугацаанд бүрэн хүчин чадлаараа ажиллахаар төлөвлөж байна.
Улаанбаатар хотын цахилгааны хэрэглээ нэмэгдсэнтэй холбоотойгоор Сайншанд салхин парк өөрийн динамик компенсаци буюу тохируулагч төхөөрөмжөөрөө хэрэглэгчдэд илүү найдвартай цахилгааныг нийлүүлж эхэлж байна.
Тус салхин станц бүрэн ашиглалтанд орсноор нийт 100.000 гаруй айл өрхийг цахилгаанаар ханган, 200 мянган тонн нүүрс хүчлийн хийг агаар мандалд дэгдэхээс сэргийлж, Монгол Улсын нүүрстөрөгчийг бууруулах хөтөлбөрийн зорилтод хувь нэмэр оруулах юм.