Улсын их баяр наадмын шүдлэн насны морьд уралдахад Өвөрхангай аймгийн Хархорин сумын уяач Цэрэндэндэвийн Давгасүрэнгийн хул үрээ түрүү магнайд хурдаллаа.
Архангай аймгийн Эрдэнэбулган сумын Гончинжавын Мөнхсайханы хээр үрээ аман хүзүүдлээ.
Гуравт Сүхбаатар аймгийн онгон сумын Төмөрхуягын Баярхүүгийн хээр үрээнүүд эхний гуравт хурдаллаа. Тэдгээрийн араас олон морьд давхардаж орж ирсэн тул комиссын шийдвэрийг хүлээж байна.
НЭМЭЛТ:
Салбар хороо 16:40 цагт мэдээлэл хийж, дараах мэдээллийг өглөө.
- Түрүү магнайд Өвөрхангай аймгийн Хархорин сумын уяач Цэрэндэндэвийн Дагвасүрэнгийн хул үрээ оржээ. Үрээг 11 настай О.Цэнгүүн унаж хурдалсан байна.
- Аман хүзүүнд Архангай аймгийн Эрдэнэбулган сумын харьяат МУАУ Гончигжавын Мөнхсайханы уясан хар үрээ орлоо. 10 настай А.Ууганбаатар хүү унаж хурдалжээ.
- Айргийн гуравт Сүхбаатар аймгийн Онгон сумын харьяат Төмөрхуягийн Баярхүүгийн хээр үрээг 9 настай Б.Пүрэвдаваа хүү,
- Айргийн дөрөвт Өмнөговь аймгийн Цогтцэций сумын харьяат ААУ Чойжилийн Батжаргалын хонгор халзан үрээг 9 настай Ч.Одбаяр хүү,
- Айргийн тавд Увс аймгийн Зүүнхангай сумын харьяат Цагааны Зулхүүгийн зээрд үрээг 9 настай Б.Бат-Ирээдүй хүү унаж, хурдлуулсан байна.