Ерөнхий боловсролын сургуульд 2018-2019 оны хичээлийн жилд ашиглах сурах бичгийн жагсаалтыг БСШУСЯ-наас гаргажээ.
Ерөнхий боловсролын сургуульд 180 нэрийн сурах бичиг хэрэглэнэ. Үүнд казах хүүхдэд зориулан орчуулсан 23 нэрийн, казах хэл, уран зохиолын 9 нэрийн, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд зориулсан 16 нэрийн сурах бичиг байна.
Бага ангийн сурагчдыг 100 хувь, дунд, ахлах ангийн сурагчдын 40 хүртэл хувь буюу төрөөс зайлшгүй дэмжих шаардлагатай хүүхдүүдэд сургуулийн номын сангаар дамжуулан сурах бичгийг үнэ төлбөргүй ашиглуулдаг. Энэ зохицуулалт хэвээр үргэлжлэх юм.
Дээр дурдсан хувь хэмжээгээр сурах бичиг сургуулийн номын санд байх нөхцөлийг тогтвортой хангахын тулд жил бүр сурах бичгийг нөхөн хангадаг. Энэ жил
- Бага ангийн 38 нэрийн,
- Дунд ангийн 7 нэрийн,
- Ахлах ангийн 20 нэрийн,
- Казах хүүхдүүдэд зориулсан 32 нэрийн
- Нийт 97 нэрийн 1,6 сая ширхэг сурах бичгийг нөхөн хангалтаар хэвлэн нийлүүлж байна.
Энэ онд 21 нэрийн сурах бичгийг шинэчилж, сургалтад ашиглана гэж БСШУСя-наас мэдээлэв.