АНУ-ын суурь инфляц есөн сар дараалан буурсан тааруу үзүүлэлтээ эцэслэж, нэгдүгээр сараас хойш анх удаа өссөн дүнтэй гарлаа. Тоон үзүүлэлтүүдийг харвал тус улсын хэрэглээний үнийн индекс аравдугаар сард жилийн дүнгээр хоёр хувиар, хүнс болон түлшний үнийг хасаж тооцдог суурь инфляц өмнөх оны мөн үеэс 1.8 хувиар өссөн байна.
Ийнхүү инфляцын үзүүлэлт өсөлттэй гарахад эмнэлгийн үйлчилгээ, түрээсийн байр, хуучин автомашины үнэ өссөн нь дэмжлэг болсон гэж АНУ-ын Хөдөлмөрийн яам мэдээллээ. Үүнээс гадна тус улсын жижиглэн худалдааны үзүүлэлт өнгөрсөн сард 0.2 хувиар өсөж, есдүгээр сард таамгийг давсан үзүүлэлтээ хадгалсан байна. Зул сарын баярын худалдан авалтын улирал эхлэх гэж байгаатай холбогдуулан хэрэглэгчид тавилга, цахилгаан бараа, бэлэн хувцас, зоогийн газраар үйлчлүүлэх зэрэгт зарлага гаргаж байгаа нь жижиглэн худалдаа өсөхөд нөлөөлсөн гэж эдийн засагчид тайлбарлаж байна.
АНУ-ын эдийн засгийн үзүүлэлтүүд ийнхүү шинжээчдийн таамагт нийцэж, харьцангуй өндөр хувиар өссөнтэй холбоотойгоор Холбооны Нөөцийн банк бодлогын хүүг нэмж магадгүй болоод байгаа юм. Тухайлбал, хөрөнгө оруулагчдын таамаглаж буйгаар АНУ-ын Төв банк ирэх сард бодлогын хүүг өсгөх магадлал 93 хувьд хүрчээ. "АНУ-ын инфляц Төв банкны зорилтот түвшинд ойртсон, хэрэглээний зарцуулалт цаашид ч мөн тогтвортой байх төлөвтэй байгаа учраас Холбооны Нөөцийн банк бодлогын хүүг нэмэгдүүлэх нь бараг л тодорхой боллоо" гэж "Ameriprise Financial"-ийн ахлах эдийн засагч Рассел Прайс онцоллоо.
Б.Ариунболд