Арабын Нэгдсэн Эмират улсын нийслэл Абу Даби хотноо Эйфелийн цамхагтай дүйцэх урлагийн музей сүндэрлэлээ. "Louvre Abu Dhabi" нэртэй энэхүү музейн дизайныг уран барилгын нэр хүндтэй шагнал болох “Pritzker”-ийн эзэн, Францын архитектор Жан Нувель гаргасан байна.
Парис дахь "Arab World Institute"-ийн барилгатай төстэй харагдах энэхүү музейг Абу Даби хотын захиргаа, Францын Засгийн газар хамтарч 600 сая ам.доллараар байгуулжээ.
Үүнээс гадна Абу Даби хотын захиргаа нэмэлтээр 252 сая ам.долларын хөрөнгө гаргасан байна. Түүнчлэн урлагийн бүтээл солилцох, үзэсгэлэн зохион байгуулах зэргээр дахин 750 орчим сая ам.долларын хөрөнгө оруулалт хийх ажээ. Нийт 24 мянган ам метр талбайтай "Louvre Abu Dhabi" музей нь Арабын хойг дахь хамгийн том урлагийн музейд тооцогдож байна.
Н.Номин-Эрдэнэ