Туркийн эргийн орчим, Эгийн тэнгист Рихтерийн шаталбараар 6.7 магнитудын хүчтэй газар хөдөлсөн талаар АНУ-ын Газарзүйн судлалын албанаас мэдээлсэн байна.
Газар хөдлөлтийн төв Туркийн баруун өмнөд нутгийн амралт сувиллын хот болох Бодрумаас 10.3 км, Грекийн Кос арлаас 16.2 км-ийн зайд буюу хоёр улсын хилийн заагт 10 км-ийн гүнд байжээ.
Грекийн нутагт энэхүү байгалийн гамшигт хоёр хүн амиа алдан, хоёр орны зааг болох тус нутагт 200 орчим хүн бэртсэн.
Одоогийн байдлаар 70 гаруй хүнийг эмнэлэгт хэвтүүлээд байна.
Эх сурвалж: Риа