Хязаалан насны хурдан морьдын уралдааны эхний дөрвөн байрны морьдыг хасч магадгүй байна.
Хурдан морины салбар комисс цаг гаруйн хугацаанд хуралдсан ч уралдааны дүнг одоо хүртэл дүнг зарлаагүй байгаа бөгөөд эрлийз гэсэн шалтгаанаар эхний дөрвөн байрыг хасах талаар яригдаж байна гэж уяачид хэлэв.
Яг одоо хурдан морины салбар комиссын гэрийн гадаа уяачид цуглаж, эсэргүүцэл илэрхийлж байна. Тэд "Жинхэнэ Монгол адууг зуу зуугаар нь хасчихаад эрлийз адууг уралдуулсан учраас хязаалангийн уралдааныг дахин уралдуул" хэмээн шаардлаа.
Энэ жилийн хязаалан насны хурдан морины уралдаанд 304 хурдан үрээ бүртгүүлснээс 122 нь л уралдсан. Үлдсэнийг нь эрлийз хэмээн хассан юм.