Италийн шилдэг таван удирдаачийн нэг Якобо Сибари Ди Пескассэроли Италийн алдарт "Үнсгэлжин" дуурийг ирэх долдугаар сарын 2-нд ДБЭТ-ийн тайзнаа Монголын үзэгчдэд толилуулах гэж байна.
Тус дуурийн тоглолтод Монголын дуурийн дуучдаас гадна Итали, Испани, Оросын алдартай уран бүтээлчид оролцоно.
Алдарт удирдаач Якобо Сибари Ди Пескассэроли “Энэхүү төслөөр дамжуулан хамгийн гол нь хоёр орны соёлын харилцааг өргөжүүлэн хөгжүүлэх нь чухал. Үнсгэлжин дуурь Итали хэв маяг, хөгжилтэй өнгө аясыг бүрэн шингээж чадсан дуурь” гэдгийг онцоллоо.
“Үнсгэлжин”-гийн дүрийг дуурийн дуучин С.Аяана бүтээнэ. Түүний санаачилгаар хоёр жилийн өмнөөс Итали, Монголын уран бүтээлчид хамтран ажиллаж байгаа бөгөөд энэ удаагийн “Үнсгэлжин” тоглолтыг цаашид Англи, Испани, Итали, Сингапур зэрэг оронд тоглохоор төлөвлөж байгаа аж.
Түүнчлэн маргааш СТӨ-нд Улаан хивсний баярын “Барокко: Итали болон Eврoп" (Grand Galá: Barocco, Italy & Europe") арга хэмжээг зохион байгуулж уран бүтээлчид өөрсдийн урын сангаасаа тоглолт үзүүлнэ.
Ц.Сувданцэцэг