Нэр дэвшигч М.Энхболд саналаа өгснийхөө дараа “Би Монгол улсын иргэний хувьд үндсэн хуулиар олгогдсон эрхийнхээ дагуу сонгуульд оролцож саналаа өглөө. Өмнө нь өөр өөрийн онцлогтой сонгууль болж байсан. Энэ жилийн Ерөнхийлөгчийн сонгууль ч гэсэн өөрийн онцлогтой болж байна.
Энэ жилийн сонгууль улс орны эдийн засаг, нийгмийн хямралт байдлаас гарахад иргэддээ ээлтэй эдийн засаг хөгжлийн бий болгоход чухал нөлөө үзүүлнэ гэж би ойлгож байгаа. Монголчууд төрийнхөө сонгууль оролцох энэ өдрийг баярын өдөр гэж тэмдэглэж ирсэн сайхан уламжлалтай.
Мориныхоо дэлийг засаж, шинэ дээлээ өмсөж сонгуульд саналаа өгөхөөр явдаг төрийнхөө сонгуулийг хүндэтгэж оролцдог уламжлалтай ард түмэн. Би энэ удаагийн сонгуульд сонгогч иргэд олон түмэн сонгуульдаа идэвхтэй оролцоосой хэмээн уриалж байна.
Энэ сонгууль эвтэй сайхан сонгууль болоосой гэж хүсэж байна. Энэ сонгуулийг зохион байгуулж байгаа 20 гаруй мянган төрийн албан хаагчдадаа сонгуулиа сайн зохион байгуулахыг хүсэж, ажлын амжилт ерөөе” хэмээн сэтгэгдлээ хэлэв.