УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсаас гадаадад суух Элчин сайд нарыг томилох, эргүүлэн татах асуудлыг хэлэлцэн дэмжив.
Үүнд:
- Франц улсад суух Элчин сайдаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн аюулгүй байдал, батлан хамгаалах бодлогын зөвлөх А.Баттөрийг,
- Швейцарь улсад суух Элчин сайдаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн Гадаад бодлогын зөвлөх Л.Пүрэвсүрэнг,
- Канад улсад суух Элчин сайдаар Ерөнхий сайдын гадаад бодлогын зөвлөх Н.Чимгүүндарийг,
- ХБНГУ-д суух Элчин сайдаар Стратегийн судалгааны хүрээлэнгийн захирал Д.Ганбатыг,
- Япон Улсад суух Элчин сайдаар Гадаад харилцааны дэд сайд асан Г.Тэнгэрийг,
- АНУ-д суух Элчин сайдаар Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын дэд сайд Ё.Отгонбаярыг томилохыг гишүүдийн олонх нь дэмжлээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд байр сууриа илэрхийллээ. Тухайлбал УИХ-ын гишүүн Н.Энхболд, "Манай дипломат албаны үйл ажиллагаанд алдаа дутагдал гаргасан Элчин сайдыг эргүүлэн татах нь ховор байдаг. Тиймээс дипломат албанд сөрөг үйлдэл гаргаж байсан Элчин сайд нар гарч байсан. Тиймээс нэгэнт томилогдсон бол ингээд болчихлоо гэсэн хандлага тогтож байх шиг байна. Иймд хариуцлагагүй ажилласан тохиолдолд үүнээс хойш эргүүлэн татаж, хариуцлага тооцно гэдгийг санаж яваарай. Салбарын яам эргүүлэн татах асуудлыг хөндөхгүй бол Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо асуудал болгож ярих болно" гэв.
Мөн байнгын хорооны дарга Ж.Энхбаяр, "Энэ удаагийн томилгооны онцлог нь манай оронтой нягт холбоотой ажилладаг гуравдагч хөршийн улс орнуудад суух Элчин сайд нарын томилгоог хэлэлцэж байна. Эдгээр орнуудтай эдийн засгийн хамтын ажиллагаагаа өргөжүүлэхэд анхаарч ажиллах хэрэгтэй"
Элчин сайд нарыг томилох, эргүүлэн татах асуудлыг чуулганы хуралдаанаар эцэслэн батална.