Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Эрүүл мэнд нийгмийн даатгалын ерөнхий газраас төрийн өмчийн сургууль, цэцэрлэгийн багш, эмнэлгийн эмч, ажилтнуудын цалингийн зээлийн хүүг бууруулах, шимтгэлийг тэглэх талаар ХААН банк болон Төрийн банктай хамтран ажиллах гэрээ байгуулжээ.
Цалингийн зээлийг иргэд жилийн 21-23 хувийн хүүтэй авдаг. Уг гэрээг хийснээр 91.373 эмч, багш, ажилтнууд цалингийн зээлийг 18 хувийн хүүтэй авах боломж бүрдлээ.
Мөн зээл хүсэгч нь нийгмийн даатгалын шимтгэлийг таван жилээс доошгүй, сүүлийн 12 сард тасралтгүй төлсөн байх ёстой бөгөөд зээлийн дүн нь зургаан сарын цалингаас хэтрэхгүй байх юм.
Хэрэв үүнээс өндөр дүнгээр зээл авахыг хүсвэл банк өөрийн эх үүсвэрээс дотоод нөхцлийнхөө журмаар зээл олгоно гэж Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр өнөөдөр мэдээллээ.