УБТЗ-ын Олон улсын тээвэр зуучлалын төв дамжин өнгөрөх, түүхий нефтийн тээвэр хийж байсан туршлагатай.
Тус төв дамжин өнгөрөх тээврийн асуудлаар ОХУ-ын “Роснефть”, “Трансойл” компаниудтай хамтран ажилласнаар 2005 оноос хойш тасарсан, түүхий нефтийн тээврийг сэргээлээ.
Энэ сарын 10-наас Дорнод Сибирийн төмөр замын Зуй өртөөнөөс Монголын нутгаар түүхий нефть дамжин тээвэрлэж эхэлжээ. 48 вагон бүхий анхны галт тэргийг энэ сарын 15-нд УБТЗ-ын Сүхбаатар өртөөгөөр амжилттай хүлээн авч, 17-нд Хятадын төмөр замд хүлээлгэн өгчээ.
Түүхий нефтийн тээврийг амжилттай зохион байгуулснаар дамжин өнгөрөх тээврийн хэмжээ болон замын валютын орлого нэмэгдэх ач холбогдолтой гэж УБТЗ ХНН-ээс мэдээллээ.