Банкны хувьцаа эзэмшлийн хэт төвлөрлийг бууруулж тэнцвэртэй байдлыг бүрдүүлэх зорилгоор 2021 онд Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсан. Энэ нь банкнуудын компанийн хэлбэрийг хувьцаат компани болгох зохицуулалт юм.
Ингэж өөрчлөлт оруулснаар системийн нөлөө бүхий банкнууд нээлттэй хувьцаат компани болж, харин бусад банкнуудад нээлттэй болон хаалттай хувьцаат компани болох боломжийг олгосон.
Улмаар олон жижиг хувьцаа эзэмшигч нэмэгдсэнээр хяналтын тогтолцоо сайжирч, банкны сайн засаглалыг хөгжүүлдэг гэж үздэг. Мөн олон нийтийн компани болсноор авлигын индекс, төрийн шахалтыг бууруулж, хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалах асуудлууд хөндөгдөх ач холбогдолтой аж. Нөгөө талаас компанийн үйл ажиллагаанд саад учруулах аливаа төрлийн нөлөөллийн хэлбэрүүд буурах бөгөөд бизнесийнхээ зарчмаар компани хөгжих үндэс нь болдог байна.
Сүүлийн хоёр жилийн хугацаанд системийн нөлөө бүхий таван банк нээлттэй хувьцаат компани болсон. Энэ хугацаанд 70 мянган хувьцаа эзэмшигчтэй болж 473 тэрбум төгрөгийн хөрөнгийг хувьцааны арилжаанаас төвлөрүүлсэн. Тэгвэл энэ хөрөнгийг зүйл зохистойгоор засаглалын хүрээнд яаж зарцуулах вэ, хөрөнгө оруулагч, хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хэрхэн хамгаалах вэ гэдэг асуудал хөндөгдөж байгаа юм.
Түүнчлэн жижиг хувьцаа эзэмшигчид мэдээлэлгүйн улмаас хуралдаа сууж чадахгүй байх, бага хувьцаа эзэмшдэг болохоор миний санал компанийн шийдвэрт нөлөөлөхгүй байх зэргээр саналын эрхээ хэрэгжүүлэхгүй байгаа асуудал гарсаар байгаа аж. Үүсээд байгаа асуудалтай холбогдуулан Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо, Монголын банкны холбоо болон Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбоо хамтран "Банкны хувьцаа эзэмшигчдийн эрх болон үүрэг" сэдвээр өнөөдөр хэлэлцлээ. Энэ үеэр жижиг хувьцаа эзэмшигчид саналын эрхээ хэрэгжүүлэхгүй байгаагаас банкны эзэмшлийн хэт төвлөрөл буурсахгүй байгаа талаар дурдсан юм.
Тэгвэл жижиг хувьцаа эзэмшигчдэд тулгарсан асуудал болон цаашид эрх, үүргээ хэрхэн хэрэгжүүлэх талаар Монголбанкны Ахлах эдийн засагч Б.Батжин мэдээлэл өглөө.
Тэрбээр "Зарим компаниудын хувьд том хувьцаа эзэмшигчид нь давуу эрхийн хүрээнд компанидаа алдагдалтай, жижиг хувьцаа эзэмшигчдэд алдагдалтай шийдвэр гаргадаг. Жишээлбэл томоохон хувьцаа эзэмшигчид нь бүгд саналын эрхээ цуглуулж байгаад алдагдалтай гэрээ байгуулдаг буюу өөрийнхөө хамаарал бүхий компанитай түрээсийн гэрээ байгуулж ажиллах нь бий.
Мөн ногдол ашигтай холбоотойгоор жижиг хувьцаа эзэмшигчдийн эрх зөрчигддөг. Компани мэдээж ашигтай ажиллаж байж ногдол ашиг тараана. Гэтэл зарим компани ашигтай ажилласан ч ногдол ашиг тараадаггүй жишээ олон байдаг. Гэсэн ч ингэж хэлсэн амандаа хүрэхгүй, үйл ажиллагаандаа зарцуулах ч юм уу өөр зорилгоор мөнгөө ашиглачихдаг. Энэ нь хувьцаа эзэмшигчдийн эрхийг хөндөөд байгаа юм.
Хувьцаа эзэмшигч нэгдүгээрт хуралдаа цагт нь суугаад саналын эрхээ хэрэгжүүлэх хэрэгтэй. Хоёрдугаарт саналын эрх хэрэгжүүлэхдээ бизнесийн ёс зүйтэй байх хэрэгтэй
Тэр бүү хэл хувьцаагаа заръя гэвч зарах боломжгүй нөхцөлд хүргэдэг компаниуд ч байна. Тиймээс үүн дээр маш их анхаарах хэрэгтэй.
Хувьцаа эзэмшигчдийн хамгийн чухал хариуцлага бол ёс суртахуунтай байх. Мэдээж ашиг олох зорилгоор хувьцаа авч байгаа л даа. Гэхдээ хувьцаа худалдан авч, хувьцаа эзэмшигчдийн хурлаар тухайн компанийн дотоод мэдээллийг олж авангуутаа бусдад мэдээллийг гуйвуулж дамжуулах үйлдлүүд гараад байна. Тиймээс хувьцаа эзэмшигч нэгдүгээрт хуралдаа цагт нь суугаад саналын эрхээ хэрэгжүүлэх хэрэгтэй. Хоёрдугаарт саналын эрх хэрэгжүүлэхдээ бизнесийн ёс зүйн дүрмээ дагах хэрэгтэй" гэдгийг хэллээ.
Тус хэлэлцүүлэгт санхүүгийн бодлого зохицуулагчид, банк, үнэт цаасны компани, хувьцаа эзэмшигчдийн төлөөллүүд оролцож, санал солилцлоо.