“Хүрхрээ үндэсний дээд лиг”-ийн дөрөвдүгээр тойргийн хоёр дахь тоглолт “Гоёо Эф Си” болон Орхон аймгийн нэр төр “Хангарьд”-ын хооронд өчигдөр болж өрнөлөө.
Үндэсний дээд лигийн хүрээнд анх удаа учраа таарч буй багуудын тоглолт тун өрсөлдөөнтэй өрнөж, эхний үед гоолгүй тэнцсэн. Хэрэв тоглолт энэ чигээр өндөрлөвөл өнгөрсөн жилийн мөнгөн медальт “Хангарьд” дөрвөн тойргийн дараа ганц ч хожилгүй хоцрох байлаа.
Гэхдээ сүүлийн хагасын 75 дахь минутад “Хангарьд” клубийн хагас хамгаалагч С.Ганхуягийн хувийн тоглолт амжилттай болж, багийнхаа энэ улирлын анхны гоолыг оруулсан нь гурван оноо авахад хангалттай байлаа.
“Хүрхрээ нэгдүгээр лиг”-т түрүүлэн дээд лигт дэвшсэн “Гоёо Эф Си” үндэсний лигийн туршлагатай, шилдэг багийн эсрэг хүчтэй өрсөлдөөн өрнүүлсэн ч 0:1-ээр хожигдож, дөрвөн оноотой хэвээр үлдлээ.