Элсэлтийн eрөнхий шалгалт өчигдөр 12.00 цагт Монгол хэл бичгийн шалгалтаар эхэлсэн.
Үүнтэй холбогдуулан Боловсролын үнэлгээний төвөөс Элсэлтийн eрөнхий шалгалтын явцын талаар мэдээлэл хийлээ.
Өчигдөр Монгол хэл бичгийн шалгалтыг 38750 хүүхэд өгөх ёстойгоос 38170 хүүхэд хамрагджээ. Өөрөөр хэлбэл 98.5 хувь нь шалгалтаа өгсөн байна.
Нийт 580 хүүхэд хамрагдаагүй бөгөөд 24 нь хоцорсон, 19 нь бичиг баримтын зөрчилтэй учраас оруулаагүй бол үлдсэн хүүхдүүд ирээгүй байна.
ЭEШ өнөөдөр англи хэлний шалгалтаар үргэлжилж байгаа бөгөөд нийт 10 хичээлээр шалгалт авах юм.
Боловсролын үнэлгээний төв долдугаар сарын нэгэнд эцсийн дүнгээ гаргаж өөрийнхөө албан ёсны сайтаар олон нийтэд мэдээлэх аж.