gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     21
  • Зурхай
     5.20
  • Валютын ханш
    $ | 3571₮
Цаг агаар
 21
Зурхай
 5.20
Валютын ханш
$ | 3571₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 21
Зурхай
 5.20
Валютын ханш
$ | 3571₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
Элчин сайд

Элчин сайд нарын ЦАГААН САРЫН МЭНДЧИЛГЭЭ

Б.Нямдарь
Элчин сайд
2024-02-10
526
Twitter logo
 
Б.Нямдарь
526
Twitter logo
Элчин сайд
2024-02-10

Монгол Улсад суугаа зарим Элчин сайд нар Цагаан сарын баярын талаарх сэтгэгдлээ хуваалцан, мэндчилгээ дэвшүүллээ.

Монгол Улсад ажиллаж, амьдарч байгаа гадаадын элчин сайд нарын Цагаан сарын мэндчилгээг бид жил бүр хүргэдэг уламжлалтай билээ. Зарим элчин сайд энэ удаад Монголын Цагаан сарын баярыг анх удаа тэмдэглэхээр сэтгэл догдлон байгаа бол зарим нь олон удаа тэмдэглэж, энэ жил хөдөө айлд зочлох талаараа өгүүлж байна. Тэд Монгол ёс заншил, уламжлалын талаар сэтгэгдлээ хуваалцахаас гадна өөрийн улсын ард түмний нэрийн өмнөөс монголчуудад ирж буй Модон луу жилийн ерөөл дэвшүүлснийг хүргэж байна.

Мэндчилгээг улсуудын нэрний цагаан толгойн дарааллаар оруулсан болно

АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Ричард Буанган:

АМАНД НЬ АМАР МЭНД БЯЛХАЖ
АТГАНД НЬ АЗЫН ДӨРВӨН БЭРХ БАГТАЖ
АЙЛ ГЭРТ ТАНЬ ИНЭЭД ХӨӨР ЦАЛГИЖ
АМАР САЙХАН ШИНЭЛЭЭРЭЙ!

- Та өнгөрсөн жилийн Цагаан сарын баярыг хэрхэн тэмдэглэсэн бэ?
- ЭСЯ-ны хамт олон Цагаан сарыг жил бүр хамтдаа тэмдэглэдэг. Бид бүгд нэг өдөр ажилдаа дээл өмсөж ирээд, үндэсний хоол идэж, дуу хөгжим сонсон, тоглоом наадгай тоглож өнгөрөөдөг. Өнгөрсөн жил миний хувьд анх удаа цагаан сарын баярын уламжлалтай танилцаж, хамт олонтойгоо туршлага хуваалцсан нь маш сайхан дурсамж болсон.

- Та энэ жил хэрхэн тэмдэглэх вэ?
- Уламжлал ёсоор ЭСЯ дээрээ тэмдэглэхээс гадна энэ жил цагаан сараар гэр бүлийн хамт бууз хийж сурахаар зэхэж байна. Манайхан шинэ хоол хийж турших дуртай бөгөөд баярын өдрүүдээр гэр бүлээрээ хамтдаа хоол хийж өнгөрөөх дуртай.

- Та нийт монголчуудад хандан Сар шинийн мэндчилгээ дэвшүүлнэ үү.
Аманд нь амар мэнд бялхаж,
Атганд нь азын дөрвөн бэрх багтаж
Айл гэрт тань инээд хөөр цалгиж
Амар сайхан шинэлээрэй.

- 2024 онд АНУ-ын ЭСЯ юу хийхээр төлөвлөж байна вэ?
- Хоёр улсынхаа ард иргэд, засгийн газар хоорондын харилцаа холбоог бэхжүүлэх чиглэлээр энэ жил өргөн хүрээний үйл ажиллагааг явуулах болно. Эдийн засгийн хамтын ажиллагааны хүрээнд өнгөрсөн оны онцлох үйл явдал бол “Агаарын харилцааны тухай хэлэлцээр”-т гарын үсэг зурж, манай хоёр улсын хооронд шууд нислэгтэй болох замыг зассан явдал байлаа. Мэдээж хийх зүйл олон бий ч бодит ажил болгох тал дээр анхаарч ажиллана. Бид чухал ашигт малтмалын чиглэлээр хамтран ажиллах боломжийг судалж эхлэхээр гэрээ байгуулсан бөгөөд үүнийг энэ онд үргэлжлүүлэхээр төлөвлөж байна. Мөн бид сансрын технологи, цахим хөгжил, цэвэр эрчим хүчний салбарт хамтрах арга замуудыг судлах хүсэлтэй байгаа.

АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлаг нь өнгөрсөн жил зуданд нэрвэгдсэн олон мянган өрхөд санхүүгийн болон бусад тусламж үзүүлж байсан шиг энэ өвөл ч бас малчин өрхүүдэд тусламжийн гараа сунгах болно. Улаанбаатар хотын усны дэд бүтцийг хөгжүүлж, хойч үеийнхээ усны хэрэгцээг хангах зорилго бүхий 2026 онд хэрэгжиж дуусах Мянганы сорилтын корпорацын компакт гэрээ ч мөн төлөвлөсний дагуу явж байгааг тэмдэглэхэд таатай байна. 461 сая ам.долларын өртөгтэй уг төсөл хэрэгжиж дуусахад нийслэлийн цэвэр усны хангамж 80 хувиар нэмэгдэх юм.

НҮБ-ын энхийг сахиулах ажиллагааг дэмжих хүрээнд манай хоёр улсын зэвсэгт хүчин олон жилийн турш туршлага, мэдлэгээ солилцож ирсний нэг жишээ нь "Хааны эрэлд" хамтарсан сургуулилалт бөгөөд энэ онд ч мөн хэрэгжүүлнэ.

Хамтран хэрэгжүүлж буй Фулбрайтын гадаад оюутны хөтөлбөрт оруулах хувь нэмрээ Монголын Засгийн газар хоёр дахин нэмэгдүүлснээр илүү олон монгол залуус АНУ-д боловсрол эзэмших боломж бүрдлээ. Мөн Монголын соёлын өвийг хууль бус наймаанаас хамгаалахад чиглэсэн гэрээ байгуулах ажлыг бид хамтдаа эхлүүлсэн маань үргэлжлэх болно. Түүнээс гадна бид Эрдэнэт хотод Америкийн шинэ төв нээхээр ажиллаж байна. Ингэснээр боловсрол, соёлын солилцооны боломжийг илүү олон хүнд хүргэх боломжтой болох юм.

БНКУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Хорхе Феррер Родригес:

"ТА БҮХЭНД ЭРҮҮЛ ЭНХ, ХӨГЖИЛ ЦЭЦЭГЛЭЛТ, САЙН САЙХАН БҮХНИЙГ КУБЫН ЗАСГИЙН ГАЗАР, АРД ТҮМНИЙ ӨМНӨӨС ХҮСЭН ЕРӨӨЕ"

- Та өнгөрсөн жилийн Цагаан сарын баярыг хэрхэн тэмдэглэсэн бэ? Энэхүү баярын талаарх сэтгэгдлийг тань сонирхмоор байна.
- 2023 оны цагаан сарыг бид гэр бүлээрээ хэдэн монгол найз нөхөд, ЭСЯ-ны ажилтнуудынхаа хамт тэмдэглэн өнгөрүүлсэн. Тэд маань эртний найзууд болон Кубад төгссөн монгол хүмүүс юм. Бид баярын хоол идэж, сонин сайхан зүйлс хуучилж,  тэд Кубад, энд надад тохиолдсон хөгжилтэй үйл явдлуудаа ярилцаж хөөрөлдсөн.

- Та энэ жил хэрхэн тэмдэглэх гэж байна?
- Мөн л найз нөхөдтэйгөө дахин тэмдэглэх болно. Энэ бол гэр бүлийн баяр бөгөөд монгол найз нөхөд, ажилтнууд маань баялаг уламжлал, соёл урлаг, дуу хөгжим, үзэсгэлэнт байгалиа бидэнтэй хуваалцдаг тул бидний нэгэн гэр бүл шиг л санагддаг.

- Та нийт монголчуудад хандан Сар шинийн мэндчилгээ дэвшүүлнэ үү.
- Юуны өмнө өнгөрсөн онд эдийн засгийн өндөр үр дүнд хүрсэн ард түмэн, Ерөнхийлөгч, Засгийн газар, төр, хувийн хэвшлийн бизнес эрхлэгчдэд баяр хүргэе. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч, Засгийн газар, гэр бүл, ард түмэнд Сар шинийн мэнд хүргэж, эрүүл энх, хөгжил цэцэглэлт, эдийн засаг, хувийн шинэ амжилт, сайн сайхан бүхнийг Кубын Засгийн газар, ард түмний нэрийн өмнөөс, гэр бүл, хувийнхаа зүгээс хүсэн ерөөе.

Мөн байгалийн гамшгийн улмаас учирсан хохирлын төлөө Монгол Улсын Засгийн газар, ард түмэн Кубад хүмүүнлэгийн тусламж үзүүлж, ялангуяа НҮБ-ын Ерөнхий ассамблейн чуулганаар Кубын эсрэг АНУ-ын эдийн засгийн хоригийн эсрэг тогтоолыг дэмжсэнд дахин талархаж байна.

- 2024 онд Куба Улсын ЭСЯ юу хийхээр төлөвлөж байна вэ?
- Улс орон, ард түмнийхээ 63 жилийн түүхтэй найрсаг, хүндэтгэлтэй, харилцан ашигтай харилцааг бэхжүүлэх, төрөлжүүлэн хөгжүүлэхийн тулд манай ЭСЯ-наас эдийн засаг, худалдаа, хамтын ажиллагааны харилцаагаа гүнзгийрүүлэх олон ажлыг хийж байна.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Гавана хотноо 2023 оны есдүгээр сард хийсэн амжилттай айлчлалын үр дүнд Куба улс 1963 оноос хойш монгол оюутнуудад Латин Америкийн Анагаахын их сургуульд суралцах оюутны тэтгэлгийн тоог энэ жил нэмэгдүүлэхээр шийдвэрлэсэн. Энэхүү их сургууль нь Латин Америк, Карибын тэнгисийн их сургуулиудын холбооны Олон улсын үнэлгээ, магадлан итгэмжлэлийн хорооноос сургалтын хөтөлбөрийн дагуу 6 жилийн хугацаанд олон улсад магадлан итгэмжлэгдсэн бөгөөд энэ нь түүний өндөр чанарыг хүлээн зөвшөөрсөн хэрэг юм.

Кубын биотехнологийн бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд гарсан үр дүнг харгалзан малчид, хөдөө аж ахуйн салбарт тулгардаг зарим асуудлыг шийдвэрлэхэд туслах зорилгоор Куба улс зарим бүтээгдэхүүнийг нэвтрүүлэх болон энд үйлдвэрлэхээр ажиллаж байна. Мөн бид Кубад болох олон улсын чухал чуулган, үзэсгэлэн яармагт монголчуудыг оролцуулахыг эрмэлзэж байна.

Түүнээс гадна бид Монголын бизнесмэнүүдийг Кубад (inviertaencuba.mincex.gob.cu) уул уурхай, сэргээгдэх эрчим хүч, барилга, хөдөө аж ахуй, хүнсний аж үйлдвэр зэрэг та бүхний шилдэг салбаруудад бизнес, хөрөнгө оруулалтын боломжийг ашиглахыг уриалмаар байна.

БНСВУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Зоан Хань Дам:

"МОНГОЛЧУУД ЖИЛИЙН ДӨРВӨН УЛИРАЛД ЦАГ АГААР, МАЛ АХУЙДАА УЯЛДУУЛАН НҮҮДЭЛЛЭН АМЬДАРДАГ НЬ МАШ ОНЦГОЙ САНАГДСАН"

- Та Монголд анх удаа Цагаан сарын баярыг тэмдэглэх гэж байна уу. Энэхүү баярын талаарх сэтгэгдлийг тань сонирхмоор байна.
- Би Монголын уламжлалт сар шинийн баяр, Цагаан сарын баярыг гурав дахь жилдээ тэмдэглэж байна. Энэхүү баяр нь хахир хатуу өвлийн улирлыг өнтэй давж, хаврын улиралтай золгож буй баяр, нөгөөтээгүүр Монгол түмний уламжлалт ёс заншлыг хойч үедээ өвлүүлэн үлдээх утга учир бүхий онцлогтой баяр юм.

- Монгол уламжлалт ёс заншил, идээ ундаанаас сэтгэгдэл төрүүлсэн, онцгой санагдсан зүйл байвал бидэнд хуваалцана уу.
- Монголчуудын  үзэсгэлэнт өргөн уудам тал нутагтаа жилийн дөрвөн улиралд цаг агаар, мал ахуйтайгаа уялдуулан нүүдэллэн амьдардаг нүүдэлчин соёл иргэншил нь маш онцгой санагдсан. Мөн малын гаралтай идээ ундаа болох айраг, ааруул, шимийн архи зэрэг сүү цагаан идээг боловсруулан маш олон төрлийн экологийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг нь их гоё санагдсан.    

- Та нийт монголчуудад хандан Сар шинийн мэндчилгээ дэвшүүлнэ үү.
- Монгол түмэн минь золгон ирж буй "Хилэнт эх" хэмээх Модон Луу жилдээ, элгээрээ энх амгалан, төрлөөрөө төвшин амгалан байж, Сар шинэдээ сайхан шинэлээрэй!

БНТУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Зафер Атеш:

“ДИПЛОМАТ ХАРИЛЦААНЫ 55 ЖИЛИЙН ОЙН ХҮРЭЭНД ОЛОН АРГА ХЭМЖЭЭ, АЙЛЧЛАЛ ЗОХИОН БАЙГУУЛАХААР ТӨЛӨВЛӨЖ БАЙНА”

- Хувийнхаа зүгээс болон Бүгд Найрамдах Турк Улсын ЭСЯ-ны хамт олны нэрийн өмнөөс ах дүү Монголын ард түмэндээ хаврын урь орж буйн бэлгэдэл Цагаан сарын баярын мэндийг дэвшүүлж эрүүл энх, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

- 2024 онд Турк Улсын ЭСЯ юу хийхээр төлөвлөж байна вэ?
- Энэ жил хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ойг тэмдэглэнэ. Энэ хүрээнд зарим чухал арга хэмжээ, айлчлалууд төлөвлөгдөж буйг дурдмаар байна.  Тэдгээрээс гол үйл явдлуудыг нь танилцуулбал;
- Хоёр улсын Ерөнхийлөгчийн харилцан айлчлал
- БНТУ-ын Үндэсний Их Хурлын дарга ноён Нуман Куртулмуш ирэх дөрөвдүгээр сард Монгол Улсад зохион байгуулагдах Алтай дамнасан тогтвортой байдлын форумд хүрэлцэн ирнэ.
- БНТУ-ын Үндэсний Их Хурлын Үндэсний Батлан хамгаалах болон Гадаад хэргийн байнгын хороод тус тус Монгол Улсад айлчлахаар төлөвлөж байна.
- БНТУ-ын Үндэсний Батлан хамгаалахын сайд ноён Яшар Гүлер энэ онд багтаан Монгол Улсад айлчлахаар төлөвлөж байна.
- БНТУ-ын Гэр бүл, нийгмийн үйлчилгээний сайд хатагтай Махинур Өздемир Гөкташ ирэх наймдугаар сард Улаанбаатар хотноо болох Дэлхийн эмэгтэйчүүдийн форумд уригдсан.
- Мэргэн Тоньюкукийн музейн барилгын ажлыг энэ зун дуусгах зорилт тавин ажиллаж байна.
- Эдийн засаг, худалдааны Турк, Монголын Засгийн газар хоорондын хамтарсан хорооны X хуралдааныг Улаанбаатарт зохион байгуулахаар төлөвлөж байна.
-Хоёр улсын Гадаад хэргийн яамд хоорондын улс төрийн зөвлөлдөх уулзалтыг Улаанбаатарт хийхээр төлөвлөж байна.
- Турк-Монголын 11 дүгээр Цэргийн яриа хэлэлцээний уулзалтыг Анкара хотноо зохион байгуулахаар төлөвлөж байна.
- Хоёр улсаас зохион байгуулж буй цэргийн сургуулилтад харилцан оролцоно.
- Мөн энэ жил Турк-Монголын бизнес болон аялал жуулчлалын форумыг Улаанбаатарт зохион байгуулахаар ажиллаж байна.
- 55 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Гадаад харилцааны яам, манай Элчин сайдын яам, Олон улс судлалын хүрээлэнтэй хамтран хоёр орны харилцааны асуудлуудаар Бага хурал зохион байгуулна.

Дээр дурдсан арга хэмжээ, айлчлалууд хоёр орны харилцаанд чухал хувь нэмэр оруулна гэж бид үзэж байна.

БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Шэнь Миньжюань:

"2023 ОНД ХЯТАД, МОНГОЛЫН ХУДАЛДААНЫ ЭРГЭЛТ $17 ТЭРБУМ БОЛЖ ДЭЭД ХЭМЖЭЭНД ХҮРСЭН ОНЦГОЙ ЖИЛ БАЙЛАА"

- Та Монголд анх удаа Цагаан сарын баярыг тэмдэглэх гэж байна уу? Энэхүү баярын талаарх сэтгэгдлийг тань сонирхмоор байна.
- Би энд ирээд дөрөвхөн сар болж байгаа ч энэ нь Хятадын хаврын баяртай нэг өдөр тохиох, миний хувьд Монголд анх удаа тэмдэглэж буй Цагаан сар юм. Энэхүү сайхан давхцал бүхий хоёр баярыг нэгэн зэрэг тэмдэглэхээ тэсэн ядан хүлээж байна.

Хаврын баяр, Цагаан сар нь гэр бүлийн уулзалт, гараар хийсэн хоолтой гэдгээрээ агуулга ижил. Хамгийн чухал зүйл бол гэр бүлийн үнэ цэн юм. Би элчин сайдын яамныхаа хамт олонтойгоо Хятадын уламжлалт арга барилаар бууз хийж, оройн хоолоо идэнгээ, хаврын баярын гала тоглолтыг үзэж тэмдэглэнэ. Мөн баяраар монгол найз нөхдийндөө зочилж, уламжлалт хоолыг нь амталж, нөхөрлөлөө бэхжүүлэхийг тэсэн ядан хүлээж байна.

- Монголчуудын уламжлалт зан заншил, хоолны талаарх сэтгэгдлийг тань сонирхмоор байна?
- Өвөрмөц, чамин хийцтэй, тэр дундаа монгол бүсгүйчүүдийн үндэсний хувцас миний сонирхлыг их татсан. Тэр дундаа дээлний энгэр, бүс зэрэг нь Хятадын үндэстэй хувцастай төстэй байдаг нь хоёр орны соёл харилцан уялдаатайн жишээ билээ. Цагаан сарын өмнө монгол оёдолчид бүгд завгүй байгаа нь тун тоогүй ч баярын дараа өөрийн гэсэн монгол дээлтэй болно оо.

Харин хоолны тухайд монгол хоол маш амттай, ялангуяа хуушуур, хонины махан банштай шөл. Бүр татгалзахын аргагүй амттай шүү. Бяслаг, сүүтэй цай мөн сайхан. Айл бүр өөр өөрийн амт, хийх арга барилтай байдаг нь их сайхан санагддаг шүү. Гагцхүү монгол найзууд минь маш зочломтгой, хэт их дайлж цайлдаг тул монгол хоол идэх болгондоо “таргалчих вий” гэж санаа минь жаахан зовдог доо. /инээв/

- Та нийт монголчуудад хандан Сар шинийн мэндчилгээ дэвшүүлнэ үү.
- Энэ жил бол Хятадын Жячэн луу жил, Монголын Модон луу жил юм. “Морь ба луугийн хийморь” хэмээх хятад хэлц үг байдаг бөгөөд энэ нь өөдрөг, хөдөлмөрч зан чанарыг илэрхийлдэг. Луу бол Хятадын ард түмний бэлгэдэл, морь бол монголчуудын дээдэлдэг хамгийн үнэнч хүлэг юм. Эдгээр нь хоёр орны оюун санаа, хүч чадлыг агуулсан байдаг. Энэхүү зүйрлэлийг онцолсны учир нь шинэ ондоо хүн бүхэн морь, луугийн хийморьтой байж, аз жаргал, эрүүл энх байхыг хүсэн ерөөе.

- БНХАУ-ын Элчин сайдын яам 2024 онд юунд төвлөрөн ажиллахаар төлөвлөж байна вэ?
- 2023 он бол Хятад, Монголын харилцаанд дээд хэмжээний олон удаагийн уулзалт хийж, хоёр талын худалдааны эргэлт 30 орчим хувиар нэмэгдэж, 17 тэрбум ам.долларт хүрч шинэ дээд хэмжээнд хүрсэн үр дүнтэй жил байлаа. Хилийн боомт, нислэг, галт тэрэгний зорчилтыг их хэмжээгээр нэмэгдүүлсэн. Мөн Ханжоугийн Азийн наадамд Монгол Улс хамгийн олон тамирчдыг илгээж, морин хуурын найрал хөгжим Шанхайд хит болсон. Энэ бүхэн нь хоёр ард түмний найрамдал, найрсаг байдлын тод илрэл юм.

2024 онд Хятад, Монголын харилцаа тогтоосны 75 жил, иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааны 10 жилийн ой тохиож байна. Энэ чухал оныг угтан бид “Хүн” театрт Хятадын шинэ жилийн баярыг тэмдэглэсэн. Мөн Хятадын Дэлхийн хөгжил, Өмнөд-Өмнөд хамтын ажиллагааны сангаас Монголд ой хээрийн түймрийг унтраах төслийг дэмжиж, манай ЭСЯ зудад нэрвэгдсэн малчдад хандив өргөсөн. Цаашид бид хоёр улсын ард түмэнд тустай төслүүдийг үргэлжлүүлэн хэрэгжүүлж, энэ чухал жилийг тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээнүүдийг зохион байгуулж, хоёр орны хамтын ирээдүйтэй хамтын нийгэмлэгийн үндэс суурийг бататгахад Монгол түмний тулгамдсан хэрэгцээг хангахад дэмжлэг үзүүлэх болно.

Хятад, Монголын харилцаа луу бар адил шинэ өндөрлөгт гарч, мөнхийн хөршийн нөхөрлөлөөрөө итгэл дүүрэн, үргэлж урагш тэмүүлэхийг хүсэн ерөөе.

Европын Холбооноос Монгол Улсад суугаа Элчин сайд Аксель Никэйз:

“МОНГОЛ ҮНДЭСТНИЙ УЛАМЖЛАЛТ БАЯРЫГ ХАМТ ОЛОНТОЙГОО ТЭМДЭГЛЭЖ, ЁС ЗАНШЛЫН ТАЛААР МЭДЭЖ АВАХ ИХ САЙХАН САНАГДСАН”

Европын Холбооноос Монгол Улсад суугаа Элчин сайд Аксель Никэйз:

“МОНГОЛ ҮНДЭСТНИЙ УЛАМЖЛАЛТ БАЯРЫГ ХАМТ ОЛОНТОЙГОО ТЭМДЭГЛЭЖ, ЁС ЗАНШЛЫН ТАЛААР МЭДЭЖ АВАХ ИХ САЙХАН САНАГДСАН”

- Та өнгөрсөн жилийн Цагаан сарын баярыг хэрхэн тэмдэглэсэн бэ?
- Өнгөрсөн жил их онцгой тэмдэглэсэн. Бид хамт олноороо манайд цуглаж бууз салат хийж, сүүтэй цай чанаж Цагаан сарын баярыг цомхон тэмдэглэсэн. Монгол үндэстний уламжлалт баярыг хамт олонтойгоо тэмдэглэн өнгөрүүлж, ёс заншлын талаар мэдэж авах их сайхан, онцгой санагдсан. Сар шинийн баярыг гэр бүл дотнын хүмүүстэйгээ жил бүр уулзаж мэнд мэдэлцэж, урин хаврын ирснийг илтгэх гэр бүлийн баяр гэж боддог.

- Та энэ жил хэрхэн тэмдэглэх вэ?
- Энэ жил өргөн дэлгэр тэмдэглэхээр төлөвлөж байсан ч, ажлын шаардлагаар Брюссельд чуулганд оролцохоор болсон. Гэхдээ сар шинийн баяр гэр бүлийн баяр шүү дээ. Тиймээс би гэр бүлээ цуглуулж, амралтын өдрүүдийг хамтдаа өнгөрүүлэхээр төлөвлөсөн. Бууз, салат, сүүтэй цай байхгүй ч гэр бүлээрээ байна гэдэг бол миний хувьд том аз завшаан.

- Та нийт монголчуудад хандан Сар шинийн мэндчилгээ дэвшүүлнэ үү.
- Гэр бүл, дотнын хүмүүстэйгээ цуглан Сар шинийн баяраа тэмдэглэж буй энэ баярт мөчид айлчлан ирж буй жил танд аз жаргал, амжилт бүтээл, эрүүл энх, сайн сайхныг авчрахын чин сэтгэлээсээ хүсэж байна. Модон луу жил танд болон танай гэр бүлд оргилсон амжилт, энх мэнд, амар амгалан, хөгжил дэвшлийг авчрах болтугай хэмээн хүсэн ерөөе! Сар шинэдээ сайхан шинэлээрэй!

- 2024 онд Европын Холбооны ЭСЯ юу хийхээр төлөвлөж байна вэ?
- 2024 он бидний хувьд бас нэгэн онцгой жил байх болно. Энэ онд Европын Холбоо, Монгол Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 35 жилийн ойг тэмдэглэнэ. Төлөөлөгчийн газраас соёлын арга хэмжээнүүдийг хийхээр төлөвлөсөн. Мэдээллүүдийг цаг нь дөхөхөөр олон нийтэд хүргэх болно. Биднийг нийгмийн сүлжээнд дагаж, чих тавин хүлээж байгаарай.

Мөн дипломат харилцаа тогтоосны 35 жилийн ойг тохиолдуулан Европын Комиссын Ерөнхийлөгч Урсула фон дер Лейен Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар албан ёсны айлчлал хийхээр төлөвлөж байна.

Европын Холбоо, Монгол Улс хувьд өргөн цар хүрээнд хамтран ажилласаар ирсэн. Энэ онд цөөнгүй шинэ төслүүд эхлэх болно. Мөн бид ногоон тогтвортой хөгжил, ногоон шилжилт, Монгол Улсын эдийн засгийг төрөлжүүлэх чиглэлээр хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэх болно.

ИБУИНХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Фиона Блайт:

“ЦАГААН САРААР ХАМГИЙН ТҮРҮҮНД АХМАДУУДДАА ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЖ ЗОЛГОДОГ НЬ САЙХАН САНАГДСАН”

- Та Монголд анх удаа Цагаан сарын баярыг тэмдэглэх гэж байна. Энэхүү баярын талаарх төсөөлөл, сэтгэгдлийг тань сонирхмоор байна.
- Анхны Цагаан сарын баяраа тэмдэглэхээ тэсэн ядан хүлээж байна. Энэхүү баярын онцгой идээ ундаанаас амсаж үзэхийг хүсэж байна. Цагаан сарын баярыг Монголчууд гэр бүл, анд нөхдийн хамт тэмдэглэдэг гэж ойлгож байгаа. Мөн ирж буй луу жилд энх амгалан, амжилтаар дүүрэн жил байна гэдэгт найдаж байна.

- Монголын уламжлалт ёс заншлын талаарх сэтгэгдлээ бидэнд хуваалцана уу.
- Цагаан сарын ёс заншил нь холч ухаан, соёлоо дараагийн үедээ өвлүүлэн үлдээх сайхан  уламжлал гэж бодож байна. Цагаан сарын баяраар ахмад настнууддаа хамгийн түрүүнд хүндэтгэл үзүүлэн золгодог нь сайхан санагдсан. Мөн байнга уулзаж чаддаггүй ахан дүүс, хамаатан садантайгаа уулзах завшаан гардаг гэр бүлийн баяр гэдгээрээ ч их онцгой сэтгэгдэл төрүүлсэн.

- Та нийт монголчуудад хандан Сар шинийн мэндчилгээ дэвшүүлнэ үү.
- Та бүхэнд Сар шинийн мэнд хүргэж модон луу жилд эрүүл энх, хөгжил дэвшлийг хүсэн ерөөе. Энэ жил та бүхэн амар амгалан, амжилт бүтээлээр дүүрэн байх болтугай.

- 2024 онд Их Британийн ЭСЯ юу хийхээр төлөвлөж байна вэ? 
- Бид эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоог нэмэгдүүлэх болон жендерийн асуудлуудын хүрээнд гол төлөв ажиллана. Бид боловсрол, Англи хэлний сургалт болон энхийг сахиулах чиглэлд Монголын талд дэмжлэг үзүүлэн ажилласаар байх болно. Мөн өндөр технологийн түүхий эдийн салбарт хамтрах, Монгол дахь Британийн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, соёлын харилцаагаа бэхжүүлэх зэрэгт анхааран ажиллана.

Канад Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Сандра Шуфани:

"МОНГОЛЧУУД ТА БҮХЭНД КАНАДЫН АРД ТҮМНИЙ НЭРИЙН ӨМНӨӨС ИРЖ БУЙ ЛУУ ЖИЛД АЗ ЖАРГАЛ, САЙН САЙХАН БҮХНИЙГ ХҮСЭН ЕРӨӨЕ"

- Сар шинийн баяр нь Канадчуудын хувьд гэр бүл, найз нөхөдтэйгөө хамтдаа хооллож, баяр хөөрөөр дүүрэн шинэ жилээ угтдагтай төстэй санагдсан. Мөн энэ нь монгол малчдын хувьд өвлийг өнтэй давж, аз хийморьтой, эрүүл саруул шинэ оноо угтаж буй чухал үйл явдал хэмээн ойлгож байна.

- Монгол уламжлалт ёс заншил, идээ ундаанаас сэтгэгдэл төрүүлсэн, онцгой санагдсан зүйл байвал бидэнд хуваалцана уу.
- Аливаа улс үндэстний түүхийг тодорхойлдог уламжлал нь тухайн орны соёлд чухал ач холбогдолтой. Үеэс үед хадгалан, уламжилж ирсэн Монголын зан заншил нь үүний нэгэн жишээ юм. Монголчууд энэхүү баяраар гэр бүлийн үнэ цэнийг эрхэмлэж, бие биеэ хүндэтгэдэг бөгөөд өөдрөг үзэл, энэрэнгүй сэтгэл, аз жаргалыг түгээдэг.

- Та нийт монголчуудад хандан Сар шинийн мэндчилгээ дэвшүүлнэ үү.
- Сар шинэдээ сайхан шинэлж байна уу? Эрхэм Монголчууд та бүхэндээ Канадын ард түмний нэрийн өмнөөс ирж буй Луу жилд аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. Энэ шинэ он танд болон танай гэр бүлд аз жаргал, эерэг өөрчлөлт, амар амгаланг авчрах болтугай.

- Канадын Элчин сайдын яам 2024 онд юу хийхээр төлөвлөж байна вэ?
- Канадын Элчин сайдын яам 2024 онд Монгол, Канадын харилцааг өргөжүүлэх, тэр дундаа ардчилал, хүний эрх, эмэгтэйчүүдийн эрх мэдлийг нэмэгдүүлэх зэрэг бидний нийтлэг үнэт зүйлд анхаарлаа хандуулах болно. Бид эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэхийн зэрэгцээ ард иргэд хоорондын харилцааг бэхжүүлэхийг эрмэлзэнэ.

ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Алексей Николаевич Евсиков:

“ХАЛХЫН ГОЛЫН ДАЙНД ЗӨВЛӨЛТ-МОНГОЛЫН БАЙГУУЛСАН ЯЛАЛТЫН 85 ЖИЛИЙН ОЙ ТОХИОЖ БАЙНА”

- Та өнгөрсөн жил Цагаан сарын баярыг хэрхэн өнгөрүүлсэн бэ? Энэхүү баярын талаарх сэтгэгдлийг тань сонирхмоор байна.
- Би өнгөрсөн жилийн дөрөвдүгээр сард Оросын Холбооны Улсаас Монгол Улсад суух Элчин сайдаар томилогдон ирж ажилласан учир өдгөө би Монголд анхны Цагаан сараа угтах гэж байна. Өнгөрсөн жилийн өдийд буюу Сар шинийн баяраар би Улаанбаатарт ажиллах бэлтгэлээ базааж, Монголын түүх соёл, уламжлал, зан заншлыг онолын хувьд судалж байсан. Тиймээс би энэ жил анх удаагаа Цагаан сарыг бодитоор нь үзэх гэж байна.

- Монгол уламжлалт ёс заншил, идээ ундаанаас сэтгэгдэл төрүүлсэн, онцгой санагдсан зүйл байвал бидэнд хуваалцана уу.
- Цагаан сараар ах дүү хамаатан саднаараа цуглаж, найз нөхдийндөө зочлон золгодог монгол зан заншил надад их таалагддаг. Энэ нь монголчуудын сэтгэлгээнд уламжлалт үнэт зүйлс чухал байр суурь эзэлж буйг харуулж байгаа ба энэхүү зан чанар нь манай хоёр ард түмнийг нэгтгэдэг.

Надад Монголд ирээд анх удаа амсаж үзээд ихэд онцгой санагдсан зүйл бол ингэний сүүг исгэж гаргасан айраг байв. Их өвөрмөц содон амттай. Эрүүл хүнс, хүний биед ач тустай гээд яриад байвал дуусахгүй. Харин үндэсний урлагийн хувьд надад хөөмий их таалагдсан.

Танай улсад хүн хоорондын өдөр тутмын харьцаандаа болон албан ёсны түвшинд уламжлалаа хүндэтгэн онцолдог нь сайшаалтай. Тухайлбал, Элчин сайд нарын Итгэмжлэх жуух бичгээ өргөн барих, гадаад улс орны төрийн тэргүүнийг угтах өнгөлөг болон өвөрмөц ёслолын ажиллагаа зэрэг төрийн протоколоос тодорхой харагдаж байна.

- Та нийт монголчуудад хандан Сар шинийн мэндчилгээ дэвшүүлнэ үү.
- Эрхэм хүндэт анд найз нар аа!
Та бүхэндээ Монголын ард түмний  хамгийн гол баяруудын нэг болох Цагаан сарын баярын мэндийг хүргэе!
“Цагаан сар” хэмээх эртний уламжлалт баяр нь билгийн тооллын дагуу шинэ он эхэлж буйг бэлгэддэг хаврын баяр бөгөөд гэр бүлийн үнэт зүйлсээ хайрлан хадгалахыг уриалж, нийгмийн эвийг эрхэмлэсэн дотно харьцааг хөхүүлэн дэмжиж, үндэсний эв нэгдлийг бэхжүүлдэг билээ.

Ирэх жилийг ивээлдээ авсан мэргэн модон луу жил Монгол оронд хөгжил дэвшлийг, Монголын ард түмэнд эрүүл энх, сайн сайхан бүхнийг авчрах болтугай! Сар шинэдээ сайхан шинэлээрэй!

- 2024 онд ОХУ-ын ЭСЯ юу хийхээр төлөвлөж байна вэ?
- 2024 онд бид Монголын талтай хамтран Халхын голын дайнд Зөвлөлт-Монголын цэргийн байгуулсан ялгуусан ялалтын 85 жилийн ой, Зөвлөлт-Монголын хувь нийлүүлсэн “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэг үүсгэн байгуулагдсаны 75 жилийн ой, Зөвлөлтийн мэргэжилтнүүдийн тусламжтайгаар Монголын өргөн уудам нутаг дэвсгэрт газар тариалангийн салбар үүсэн хөгжиж ирсний 65 жилийн ой зэрэг олон чухал ойг өргөн хүрээнд тэмдэглэхээр төлөвлөж байна. Бидний хамтын түүхийн эдгээр чухал үеийг сурвалжлахад Монголын хэвлэл мэдээллийнхэн идэвхтэй оролцоно гэдэгт найдаж байна.

Унгар улсын Элчин сайд Др.Обрущанский Борбала Анна:

“ХОТОД ЦАГААН САР ИЛҮҮ ӨРГӨН ДЭЛГЭР БОЛДОГ Ч МИНИЙ ХУВЬД ХӨДӨӨГИЙНХ ИЛҮҮ САЙХАН САНАГДДАГ”

- Та Цагаан сарын баярыг хэд дэх удаагаа тэмдэглэх гэж байна вэ? Энэхүү баярын талаарх сэтгэгдлээ бидэнд хуваалцана уу.
- Миний хувьд амьдралынхаа багагүй хугацааг Монгол оронтой, монголын ард түмэнтэй холбосон. Тэр утгаараа Монголын үндэсний баяр Цагаан сарыг ч мөн төдий хугацаанд тэмдэглэж байгаа гэж хэлж болно. Улаанбаатар хотод бас хөдөө орон нутагч ч  Цагаан сарыг тэмдэглэж байсан. Хаврын тэргүүн сард тэмдэглэдэг монголчуудын Цагаан сарын баяр бол мэдээж монголчуудын ёслол хүндэтгэлийн дээд, сайхан баяр. Энэхүү баяр нь монголчуудын хувьд шинэ жил бөгөөд шинэ оны эхний сарыг Цагаан сар хэмээн нэрийддэг нь бэлгэдлийн хувьд маш өргөн агуулгатай гэж боддог. Өөрөөр хэлбэл, цагаан өнгийг бүхний эхлэл төдийгүй сайн сайхан, амар жимэр байх мөн бүтэмжтэй байхыг бэлгэддэг ард түмний хувьд тухайн жилдээ бүх зүйл өөдлөн дэвжихийг ерөөдөг баяр гэж боддог. Хүүхэд залуус, хөгшид бүгдээрээ хамгийн сайхан дээл хувцсаа өмсөөд, хамгийн дээд идээ ундаагаа ширээ дүүрэн өрөөд, хамгийн сайхан ерөөлийн үгсийг хэлэлцэн золгодог нь үнэхээр бахадмаар сайхан.  

- Та энэ жил та Цагаан сарын баярыг хэрхэн тэмдэглэх гэж байна вэ?
-Энэ жилийн Цагаан сарын хувьд Улаанбаатараас ойрхон хөдөө явъя гэж бодож байна. Магадгүй хөдөөгийн нэгэн малчин айлд очиж, шинэлж болох юм. Хотод Цагаан сар илүү өргөн дэлгэр сайхан болдог ч миний хувьд хөдөөгийнх илүү гоё санагддаг.  

- Та нийт монголчуудад хандан Сар шинийн мэндчилгээ дэвшүүлнэ үү.
- Эрхэм хүндэт монгол ахан дүүс Та бүхэндээ морилон ирж буй “Хилэнт эх” хэмээх Ногоон модон луу жилийн Сар шинийн мэндийг өргөн дэвшүүлье. Айл хотлоороо амгалан тайван, элбэг дэлбэг, энх жаргалантай сайхан шинэлээрэй.  

- 2024 онд Унгарын ЭСЯ юунд түлхүү анхаарч ажиллахаар төлөвлөж байна вэ?
- Энэ жил хоёр улсын харилцаа хамтран ажиллагааг бүхий л салбарт улам илүү өргөжүүлэн хөгжүүлэх төлөвлөгөөтэй ажиллаж байна. Саяхан хоёр улсын судалгааны санамж бичгийг үзэглэснээр хэв хуулийн судалгаа хийх боломжтой боллоо. Сүүлийн жилүүдэд өргөжин тэлж буй хоёр улсын кино урлагийн салбарын хамтын ажиллагаа маш амжилттай явж байгаа ба Унгар, Монгол, Англи, Австрали дөрвөн улсын хамтран бүтээж буй “Өрнөдийн босгон дээр 1242” уран сайхны кино болон Унгарын Үндэсний телевизийн бүтээж буй “Гэгээн дорнын мартагдсан увидас” хэмээх Монгол орны тухай 14 ангит баримтат киноны нээлтийг хийх төлөвлөгөөтэй байна.

Спорт, эрдэм шинжилгээ судалгааны чиглэлээр нэлээд ажлуудыг хийхээр төлөвлөсөн. Хоёр орны эдийн засгийн харилцааг сайжруулах хүрээнд Унгарын бараа бүтээгдэхүүнийг Монголд сурталчлан танилцуулах ажлуудыг мөн хийнэ.

ХБНГУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Хэльмут Рудольф Кулитц:

“ЦАГААН САР НЬ МОНГОЛЧУУДЫН ХУВЬД ОЮУН САНААНЫ НЭГ ХЭСЭГ БОЛСОН, ГҮН УТГА АГУУЛГАТАЙ САЙХАН БАЯР”

ХБНГУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Хэльмут Рудольф Кулитц:

“ЦАГААН САР НЬ МОНГОЛЧУУДЫН ХУВЬД ОЮУН САНААНЫ НЭГ ХЭСЭГ БОЛСОН, ГҮН УТГА АГУУЛГАТАЙ САЙХАН БАЯР”

- Та Монголд анх удаа Цагаан сарын баярыг тэмдэглэх гэж байна уу? Энэхүү баярын талаарх сэтгэгдлийг тань сонирхмоор байна.
- Тийм ээ, энэ жил би анх удаа Цагаан сарын баярыг үзэх гэж буйдаа үнэхээр баяртай байна. Энэ бол маш онцгой, гэр бүлийн уламжлалт сайхан баяр гэж сонссон. Мөн Цагаан сар нь хаврын эхэн сарыг илтгэдэг тул баяр баясгалан, өөдрөг сэтгэлээр дүүрэн байдаг. Түүнээс илүү өөр сайхан зүйл юу байх билээ. Монгол шиг эрс тэс уур амьсгалтай, нүүдэлчин амьдралын хэв маягтай ард түмний хувьд энэ үнэхээр үнэ цэнтэй, онцгой баяр.

- Монгол уламжлалт ёс заншил, идээ ундааны талаарх сэтгэгдлээ бидэнд хуваалцана уу.
- Монголын уламжлалт соёлтой танилцаад удаагүй ч надад үнэхээр гайхалтай санагдаж байна. Тэр дундаа Наадам, Цагаан сарын баяр үнэхээр өнгөлөг, баяр хөөрөөр дүүрэн, гайхалтай тэмцээн наадгай, бас олон төрлийн сайхан хоолыг энд дурдах ёстой. Энэ үеэр цагийг сайхан өнгөрөөхгүй байхын аргагүй. Эдгээр ёс заншил үнэхээр гүн гүнзгий утга агуулгатай буюу монголчуудын хувьд оюун санааны нэг хэсэг болсон баяр гэж боддог. Тиймээс энэ нь гаднаасаа үзэгдэх төдий нэгэн баяр биш, монголчуудын чин сэтгэлийн илэрхийлэл учраас би хүндэлмээр санагддагийг энд дурдмаар байна. Хоолны хувьд маш элбэг. Заримдаа бидний барууны хоолны амтанд үл нийцэх боловч монгол хоолны зарим төрөл нь барууныханд хурцдаж жаахан сандрахад тэд шоолонгуй байдаг нь хөгжилтэй санагддаг шүү. /инээв/

- Та нийт монголчуудад хандан Сар шинийн мэндчилгээ дэвшүүлнэ үү.
- За тэгээд та бүхэнд болон аав, ээж, үр хүүхдүүд, гэр бүлд нь эрүүл энх, аз хийморийг хүсэн ерөөе. Мөн хүн бүр өөрийн эрхэм зарчим, энгүй сэтгэл, эв нэгдэл, эерэг байдлаа үргэлжлүүлэн тээгээсэй. Монгол Улс урагшилж байна. Чингэхдээ харин хэнийг ч ардаа үлдээгээгүй гэдгээ нягтлаарай.

- 2024 онд ХБНГУ-ын ЭСЯ юу хийхээр төлөвлөж байна вэ?
- Энэ маш чухал асуулт байна. ХБНГУ-ын Ерөнхийлөгч саяхан Монгол улсад айлчилсан ба энэ нь түүхэнд дөрөв дэх удаагийн айлчлал болж байна. Мөн ирэх сард манай Зам тээврийн сайд маань бизнесийн төлөөллүүдийн хамт ирэх байх гэж найдаж байна. Дараа нь бид гуравдугаар сарын дундуур Гамбург хотод болон зургаадугаар сард мөн бизнесийн төлөөлөгчдийн форумыг энд зохион байгуулна гэх мэт олон чухал үйл явдал хүлээж байна. Учир нь ашиглаж болохуйц бизнесийн олон боломжийг олж харсаар байна. Тодруулбал, шинжлэх ухаан, боловсрол, соёлын хамтын ажиллагаа зэрэг бусад салбарууд маш сайн хөгжиж байна. Тиймээс бид бизнесийн харилцаандаа илүү өндөр зорилго тавьж чадна.

Энэ бүхэн бидний алтан ой буюу Монгол Улс болон тухайн үеийн Баруун Германы хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн хүрээнд болох юм. Яг энэхүү ойн өдөр нэгдүгээр сарын 31-ний өдөр тохиосон. Гэхдээ бид жилийн турш олон нийтэд нээлттэй үйл ажиллагаануудыг зохион байгуулах болно. Тиймээс хэд хэдэн гэнэтийн бэлэг болгож үлдээхийн тулд илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй байхыг минь зөвшөөрнө үү.

Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Игавахара Масару:

“ТА БҮХЭНТЭЙ ХАМТ ЦАГААН САРЫН БАЯРЫГ ТЭМДЭГЛЭХ ГЭЖ БУЙДАА ТУЙЛЫН ИХ БАЯРТАЙ БАЙНА”

- Би дипломатчаар ажиллах байхдаа буюу их эртнээс олон удаа Япон, Монголын харилцаатай холбогдож ирсэн. 1988 онд Бээжингээс томилолтоор Монголд анх ирж байсан бөгөөд 1991 онд Ерөнхий сайд Т.Кайфү Монгол Улсад Япон Улсын Ерөнхий сайдын хувиар анх удаа айлчлал хийх үед Улаанбаатарт айлчлалын бэлтгэл ажлын багт ажиллаж байсан. Үүнээс гадна гэр бүл, найз нөхдийн хамт Монголд аялан хязгааргүй өргөн уудам талд шөнийн одот тэнгэрийг харж, морь унахаар хувиараа энгийн аяллаар олон удаа ирсэн. Харин Цагаан сарыг Монголд анх удаа өнгөрүүлэх гэж байгаадаа сэтгэл минь ихэд хөдөлж байна.

Монголын өвөл хахир хүйтэн бөгөөд эрс тэс хэдий ч, монгол хүний сэтгэлийн халуун дулааныг мэдэрсэн. Цагаан сараар дамжуулан уран цэцэн монголчуудтай дотносон нөхөрлөхийг хүсэж байна.

- Монгол уламжлалт ёс заншил, идээ ундааны талаарх сэтгэгдлээ бидэнд хуваалцана уу.
- Саяхан Элчин сайдын яамны ажилтнаар заалган шагайгаар наадаж үзлээ. Хонины ясаар хийсэн, зөвхөн Монголд л байдаг энэхүү наадгай тун сонирхолтой санагдсан бөгөөд илүү сайн тоглож сурмаар байна. Мөн өнгөрсөн долоо хоногт Цагаан сард бэлдэн эхнэрийн хамт дээл худалдан авахаар явсан. Дээл нь өнгө алаг, гоёмсог хийгээд Монголын цаг агаарт яв цав тохирсон хувцас мэт санагдсан.

Хоол ундны хувьд би Монголын бэлчээрийн малын махыг хүнсэндээ өдөр бүр хэрэглэдэг. Бэлчээрийн мал нь өвс тэжээлээр бордсон малын махнаас илүү олон төрлийн соргог өвс ногоо ургамал иддэг учраас илүү тэжээллэг гэж сонссон. Мөн идсэн өвс, ургамлаас нь хамаараад амт нь ч өөр бололтой. Иймээс энд байх хугацаандаа Монголын 21 аймгийн малын махны онцлогийг амталж үзэхийг хүсэж байна. Үүнээс гадна Монгол олон өв уламжлал, хоолны соёлтой. Монголчуудтай харилцаж нөхөрлөхдөө эдгээрийг сурч, монголчуудын талаар илүү сайн ойлгож мэдэх бодолтой байна.

- Та нийт монголчуудад хандан Сар шинийн мэндчилгээ дэвшүүлнэ үү.
- Урт хахир хүйтэн өвлийг даван, урин хаврыг угтан Монголын уламжлалт баяр болох Цагаан сарыг Та бүхний хамт тэмдэглэх гэж байгаадаа туйлын их баяртай байна. Би Монголд томилогдож ирснээс хойш хоёр сар болж байгаа хэдий ч, цаашид Монголын өвөрмөц өнгө төрхтэй улирлын өнгө хувирлыг харж баясна хэмээн бодохуйд сэтгэл минь тун баяртай байна. Гарч буй луу жилдээ Монголын ард түмэн Та бүхэн эрүүл энх, аз жаргалтай байхыг чин сэтгэлээсээ хүсэж байна.

- 2024 онд Японы ЭСЯ юу хийхээр төлөвлөж байна вэ?
- 2022 онд Япон Монгол Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой тохиосон ба 2024 онд ирэх 50 жилийн эхлэлийг угтан, хоёр орны харилцааг улам гүнзгийрүүлэн хөгжүүлэхийг хүсэж байна. Хөгжлийн хамтын ажиллагааны хүрээнд, Япон Улс нь 1.56 тэрбум иений буцалтгүй тусламжаар Монгол Улсад “Төмөр замын тээвэрлэлтийг сайжруулах төсөл”-ийг хэрэгжүүлэхээр болсон.

Соёлын буцалтгүй тусламжаар 97.5 сая иений “Чингис хааны үндэсний музейн сургалтын хэрэглэгдэхүүнийг сайжруулах төсөл”-ийг мөн хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн. Энэ жил мөн Япон Монголын хооронд соёлын харилцааны хэлэлцээр байгуулагдсаны 50 жилийн ой хэмээх хоёр орны харилцааны хувьд тэмдэглэлт ой тохиож байна. Хоёр орны өнөөгийн энэхүү найрсаг харилцаа олон ахмад үеийнхэн болон холбогдох хүмүүсийн уйгагүй хичээл зүтгэлийн үр дүнд бий болсныг дахин мэдрэхийн сацуу хоёр орны найрамдалт, харилцан итгэлцсэн хэлхээ холбоог хойч үедээ ч залгамжлуулан үлдээхийг хүсэж байна.

Та бүхэн сар шинэдээ сайхан шинэлээрэй.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан