gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     24
  • Зурхай
     7.05
  • Валютын ханш
    $ | 3584₮
Цаг агаар
 24
Зурхай
 7.05
Валютын ханш
$ | 3584₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 24
Зурхай
 7.05
Валютын ханш
$ | 3584₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

"Манай компанийн машин 60 биш 15.4 тонн газ тээвэрлэж явсан"

Л.Амарцэцэг
Нийгэм
2024-01-25
301
Twitter logo

Хугацаагаар эрэмбэлэх
  • Эхнээс
  • Сүүлээс

  14 цаг 12 минут
2024.01.25

Дашваанжил ХХК-иас үүсээд байгаа нөхцөл байдалтай холбогдуулан мэдээлэл өгч байна.

Дашваанжил ХХК-ийн захирал Н.Баатаржав “Манай компанийн газ тээвэрлэж явсан автомашин осолд орсон. Ослын үеэр үүрэг гүйцэтгэж амиа алдсан алба хаагчдад гүн эмгэнэл илэрхийлж байна. Энэ осол санамсаргүй, давагдашгүй хүчин зүйл боллоо гэж үзэж байгаа. Гэмтэж бэртсэн иргэдийг хурдан эдгээсэй гэж хүсэж байна. Уг үйл явдалтай холбогдуулан бусад газ түгээдэг байгууллагууд сэтгэлийн дэмжлэг үзүүлж байна. Маш их баярлалаа.
Осол гаргасан жолооч маань 62 настай, маш туршлагатай. Манай компанид 2019 оноос ажилд орсон архи, тамхи хэрэглэдэггүй онц тээвэрчин байсан. Хүмүүсийг осол, зовлонг ашиглаж буруу мэдээлэл битгий түгээгээсэй гэж хүсэж байна. Бид Монголын уур амьсгал, цөлжилтийн эсрэг газ, хий үйлдвэрлэдэг компани байгуулсан" гэлээ.  

"ГАЗ АЛДЛАА ГЭХЭД ОЧ ҮСРЭЭГҮЙ БОЛ ГАЛ ГАРАХГҮЙ, АГААРТ ДЭГДЭЭД АЛГА БОЛДОГ"

Дашваанжил ХХК-ийн ажилтан "Монгол Улсад хийн аж ахуй, газ тээвэрлэх дүрэм байдаг. Аюултай ачааг тээвэрлэх дүрэм байдаг. Манай компанид хот хоорондын 20 гаруй газ тээвэрлэдэг автомашин бий. Манай компани шаардлага хангасан, техникийн зориулалтын газ тээвэрлэдэг автомашин ашигладаг. 2019 онд Шадар сайд аюултай ачаа тээвэр явах маршрут гаргасан. Тэр маршрутын дагуу заасан цагт шатахуунаа тээвэрлээд явж байсан. Осолд гаргасан автомашин 2024 нэгдүгээр сард худалдаж авсан байсан. Дөрөв дэх удаагаа л тээвэр хийж байсан.  
Том оврын автомашинууд хот дотор 22:00 цагаас хойш замын хөдөлгөөнд оролцож болдог. Ослын үеэр газ ачиж явсан автомашин 60 тонн бус 15,4 тонн газ тээвэрлэж явсан. Манай компани дэргэдээ газын сургалтын төвтэй. Ажилчдадаа уг сургалтад хамруулдаг. Бүх жолоочид аюултай ачаа тээвэрлэх тусгай үнэмлэхтэй" гэв. 

Үргэлжлүүлэн "Газын баллон, газ тээврийн автомашиныг бид дур мэдэж гагнаж, засаж болдоггүй. Бүх зүйл стандарттай. Манай компаниас бүх жолоочдоо тээвэрт гарахаас нь өмнө ажлын зааварчилгаа өгдөг. Гэнэтийн ослын бурууг хоёр жолооч, нэг компанид  хүлээлгэх биш, хуулийн хүрээнд дүгнэлт гарсны дараа асуудал шийдэгдэх байх.  

Хоёр машин шүргэлцээд ёмкость цоорсон гэх дүгнэлт гараагүй. Газ дангаараа гал гаргахгүй. Газын хий агаартай холилдож оч үсэрвэл гал гарна. Газ алдлаа гэхэд оч үсрээгүй бол агаарт дэгдээд алга болдог. Осол болсон газарт одоогоор газын хий байх боломжгүй.

Осолтой холбоотойгоор хүний амь нас, эд хөрөнгө, эрүүл мэнд хохирсонд гүнээ харамсаж байна. Мөн уг ослыг шинжлэх ухааны үндэслэлтэй эрдэмтэн баг ажиллуулж тогтоолгож иргэд, ААН-үүдийг хохиролгүй болгохоор ажиллана гэдгээ илэрхийлж байна. Бид өөрийн ажилчин болох жолоочийн эрх ашгийг хууль ёсны хүрээнд ямар ч үед хамгаалан ажиллах болно. Хууль тогтоох байгууллагын дүгнэлт гарах үед хуулийн мэргэжлийн багийг ажиллуулж хамгаалах болно. Компанийн зүгээс хууль эрх зүйн болон эдийн засгийн асуудлыг бүрэн хариуцах болно" гэлээ. 

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан