“Монгол, Хятадын найрамдлын өдрүүд” уламжлалт арга хэмжээг энэ сарын 25-30-ны өдрүүдэд Улаанбаатар, Дорнод, Архангай аймагт зохион байгуулж байна.
Улаанбаатар хот дахь нээлтийн арга хэмжээнд БНХАУ-аас Монгол Улсад суух шинэ Элчин сайд Шэнь Минь Жуань оролцож үг хэлсэн юм. Тэрбээр "Хоёр орны стратегийн иж бүрэн түншлэл болоод ард иргэдийн соёлын харилцаанд анхаарал хандуулж, идэвхтэй хувь нэмэр оруулна" хэмээн хэлэв.
Энэ удаагийн арга хэмжээ "Бүс ба Зам" санаачилгын 10 жилийн ойн хүрээнд болж буйгаараа онцлог. Энэ хүрээнд "Бүс ба Зам санаачилгын 10 жил: Монгол Улсын оролцоо, хэтийн төлөв" сэдэвт эрдэм шинжилгээний хурлыг өнгөрсөн долоо хоногт зохион байгуулсан.
Мөн Улаанбаатар хотод “Хятадын байгалийн үзэмж ба хөгжил дэвшил”, Чойбалсан хотод Ляонин муж, Цэцэрлэг хотод Хармөрөн мужийн тухай гэрэл зургийн үзэсгэлэнг гаргах юм. Хятадын орчин цагийн хөгжил, дэвшлийн тухай баримтат кинонуудыг телевизийн сувгуудаар олон нийтэд хүргэнэ.
“Хятад орны хөгжил цэцэглэлт миний нүдээр” сэдэвт нийтлэлийн уралдааныг зохиолч, сэтгүүлч, судлаач, сонирхогчдын дунд зарласан ба шилдэг бүтээлийн эзнийг БНХАУ-д аялуулахаар төлөвлөж байгаа аж.
“Монгол, Хятадын найрамдлын өдрүүд” арга хэмжээ нь хоёр орны соёл, хүмүүнлэгийн салбарын харилцаа, дипломат үйл ажиллагааг өргөтгөн хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, ард түмний харилцааг бэхжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэж байна.