Засгийн газрын танхимын бүрэлдэхүүнийг томилох УИХ-ын хуралдаанаар Ерөнхий сайд У.Хүрэлсүх 0-15 насны хүүхдээс төлбөр хураамж авдаг журмыг цуцлах тухай мэдэгдлээ.
УИХ-ын гишүүн М.Оюунчимэг:
"Гэр бүл хүүхэд залуучуудын газрын БЗД-ийн дарга нь цалингүй явж байна. Энд ямар хэрэг гарсныг та бүхэн мэдэж байгаа. Гэр бүл хүүхэд залуучуудын газрын томилгоог НХХЯ хариуцдаг, төсвийг нь нийслэл өгдөг ийм газар болжээ.
Энэ асуудлыг цэгцлээч. Анхаарлын төвд авч өгөөч. Таван настай хүүхдийг 10 мянган төгрөггүй байхад үзэхгүй гээд буцааж байна гэх юм. Энэ асуудлыг хэлэлцэж байтал ухаангүй хүргэгдсэн есөн настай хүүхдээс мөнгө нэхсэн асуудал бас гарлаа" гэхэд:
Ерөнхий сайд У.Хүрэлсүх:
"Энэ тушаалыг маргааш цуцална. Гурван сайдын хамтарсан тушаалыг цуцална. 0-15 насны хүүхдүүдээ үнэ төлбөргүй үзэж, оношлоод явуулах ёстой юм.
Үүнээс жилдээ 5 сая төгрөг УБ-аас, орон нутгаас 3 сая цугладаг юм билээ. Үр хүүхдүүдээс 8 сая төгрөг татаад яах вэ" гэлээ.
УИХ-ын гишүүн М.Оюунчимэг:
"Баярлалаа. Яг үүн шигээ хурдан шуурхай асуудалд хандаж ажиллаарай. Өчигдөр Хүний эрхийн комиссын хуралдаан дээр Хүүхэд хамгааллын сан байгуулах талаар ярьсан. Аливаад хүсэл тэмүүлэл байвал ажил хийх боломж байдаг гэдгийг харуулах хэрэгтэй" гэв.