БНСУ-ын Сөүл хотын Сочу дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг зургаан эмнэлгийн эмч нар Холидэй Инн зочид буудалд иргэдэд эрүүл мэндийн зөвлөгөө өгч байна.
Тодруулбал, хавдар, уламжлалт анагаах ухаан, шүд, бүдүүн гэдэсний мэргэшсэн эмнэлэг, эрүүл мэндийн үзлэг оношилгооны төвийн эмч, мэргэжилтнүүд иргэдэд тулгарч буй асуудлын талаар зөвлөгөө өгч, анхан шатны үзлэг хийж, өөрсдийн эмнэлгийн талаар мэдээлэл өгч байгаа юм.
Иргэдийн хувьд Ёмчанхуан, Жандог эмнэлгээс ирсэн эмч нартай уулзахаар урт дараалал үүсгэж байлаа. Өнөөдөр өглөө эхэлсэн арга хэмжээнд үд дунд хэдийн өнгөрсөн ч олны хөлд дарагдсаар байсан нь БНСУ-аас ирсэн эмч мэргэжилтнүүдээс зөвлөгөө авах хүсэлтэй иргэд олон байгааг харуулж байлаа.
“KTO (Korea Tourism Organization) Улаанбаатар” БНСУ-ын Аялал Жуулчлалын Төрийн Өмчит Корпорацийн Монгол дахь төлөөлөгчийн газраас уг арга хэмжээг зохион байгуулж буй бөгөөд иргэд ямар нэг зуучлалгүйгээр эмнэлэгтэй холбогдон зөвлөгөө авахаас гадна холбоо тогтоох боломж олгож байгаагаараа давуу талтай.
Тус газрын дарга Жонвон Пак ”Иргэд болон өвчтөнүүд мэргэжлийн эмч нартай уулзаж өөрт байгаа зовиурь болон асуудлаа хэлж, зөвлөгөө авч байгаагаараа өнөөдрийн арга хэмжээ давуу талтай.
Цаашлаад Монголд эмчлэгдэх боломжгүй өвчтөнийг БНСУ-д эмчилгээ хийлгэхэд шууд уулзалт чухал гэж бодож байна. Тиймээс цаашид энэ төрлийн арга хэмжээг дахин зохион байгуулна.
Дараагийн танилцуулах арга хэмжээ аравдугаар сарын 13-14-ний өдрүүдэд Блю Скай зочид буудалд болно. Оролцогч эмнэлгийн тоо нэмэгдэж, одоогийн байдлаар 17 эмнэлэг бүртгүүлээд байна” гэв.
Сочу дүүрэгт бүртгэлтэй, мэргэжлийн340 гаруй эмнэлэг байдаг бөгөөд эдгээр эмнэлгийн төлөөлөл манай зарим эмнэлэгтэй өчигдөр уулзалт хийсэн юм. Ингэснээр хамтран ажиллах боломж, туршлага солилцох эхлэл болсон гэдгийг тэрбээр хэлж байв.