АНУ-ын шинэ Ерөнхийлөгч Доналд Трамп Обамагийн Засгийн газраас ОХУ-ын эсрэг авсан шинэ хоригийг цуцалж магадгүй гэж хэллээ.
Тэрбээр "АНУ-ын Ерөнхийлөгч Обамагийн өнгөрсөн арванхоёрдугаар сарын 29-нд Оросын эсрэг авсан хориг арга хэмжээг зарласан Орост тавих хоригийг хэсэг хугацаанд хэрэгжүүлнэ. Гэхдээ ОХУ Америктай найрсгаар харилцаж, терроризмын эсрэг цохилт өгөхөд зохих үүрэг гүйцэтгэвэл Обамагийн Засгийн газраас Орост хэрэгжүүлсэн хоригийг цуцалж магадгүй" гэжээ.
Доналд Трамп энэ сарын 20-нд тангараг өргөнө. Тэрбээр тангараг өргөснөөсөө хойш хэдэн долоо хоногийн дараа Исландын Рейкья́вик хотод ОХУ-ын төрийн тэргүүн Владимир Путинтай уулзаж магадгүй гэж Америкийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мөн мэдээлж байна.
Эх сурвалж: The Times