Шинжлэх ухааны академиас хоёр жил тутамд ШУА-ийн гишүүн буюу академичийн сонгуулийг явуулдаг. Энэ удаагийн сонгууль маргааш явагдах юм. Сонгуульд 11 эрдэмтэн нэр дэвшсэн бөгөөд тэд өчигдөр эрдэм шинжилгээний бүтээлүүдээ олон нийтэд дэлгэж танилцууллаа. Үзэсгэлэнгийн үеэр Хөдөө аж ахуйн академийн тэргүүн дэд ерөнхийлөгч, эдийн засгийн шинжлэх ухааны доктор (Sc.D) А.Бакейтай ярилцлаа.
-Таны судалгааны ажлын гол чиглэл юу байв?-Би улсад 33 жил ажилласны 24 жилд нь эрдэм шинжилгээ, их сургуулийн түвшинд ажилласан. Дундуур нь УИХ-ын гишүүнээр сонгогдон найман жил ажилласан байна. Миний судалгааны гол чиглэл бол Монголын бэлчээрийн мал аж ахуйн тогтвортой хөгжил, түүний эдийн засаг менежментийн асуудал сэдвээр сүүлийн 30 гаруй жил ажилласан. Энэ сэдвийн хүрээнд хоёр жилийн өмнө шинжлэх ухааны докторын зэрэг хамгаалсан.
Манай улс 60 сая толгой малтай. Гэтэл зун, намрын улиралд Монголын нийт нутагт бэлчээрийн даац 40 сая толгой малд багтахаар байдаг.
-Таны Шинжлэх ухааны докторын зэрэг хамгаалсан сэдэв юу байв?
-Монголын бэлчээрийн мал аж ахуйн тогтвортой хөгжлийн онол арга зүйн зарим асуудал сэдвээр доктороо хамгаалсан. Монголчуудын эдийн засгийн тулгуур салбар, амьжиргааны гол эх үүсвэр болсон мал аж ахуйн талаар эрдэмтэд янз бүрийн санал хэлдэг л дээ.
Ирээдүйгүй, хоцрогдсон аж ахуй, зарим нь ирээдүйтэй өндөр үр ашигтай байх боломжтой ч гэдэг. Миний судалгаа энэ тал дээр шинжлэх ухааны үндэслэлтэйгээр хариулт өгсөн гэж хэлж болно.
-Сүүлийн үед малын тоо толгойг өсгөхөөс илүү ашиг шим өндөртэй, цөөн толгой мал аж ахуйг хөгжүүлэхийн давуу талыг их ярих боллоо.
-Тийм ээ. Монголын бэлчээрийн мал аж ахуй цаашдаа ч зонхилох хэлбэрээр оршин тогтнох боломжтой. Гэхдээ уур амьсгалын өөрчлөлттэй холбоотойгоор экологийн тэнцвэрт байдал алдагдаж, мал аж ахуйг эрхлэх хүчин зүйлс системийн хувьд тогтворгүйжих шинж ажиглагдаж байгаа.
Тийм учраас уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох стратегийг шинжлэх ухаанд тулгуурлаж бэлчээрийн мал аж ахуйг эрхлэх арга технологид өөрчлөлт оруулах үндэслэлүүдийг тодорхойлсон. Дээр нь малчин өрхийн шийдвэр гаргах зан төлөвийн онцлогийг тогтоосон.
Бэлчээрийн мал аж ахуй гэдэг мал аж ахуй гэж нэг л салбараар төрөлжсөн, өрхийн хөдөлмөрт тулгуурласан аж ахуй. Мөн өрхийнхөө дотоод хэрэгцээг хангахад чиглэгдсэн хэрэглээний аж ахуй. Энэ онцлогоос шалтаалан зах зээлд малынхаа тоо толгойг өсгөх замаар орлогоо нэмэгдүүлнэ гэсэн хандлага давамгайлж байгаа.
-Бэлчээрийн даац хэтэрсэн тухай сүүлийн үед их ярих боллоо. Энэ тухай Таны судалгааны ажилд хэрхэн тусгалаа олсон бэ?
-Малын тоо толгойг бэлчээрийн даацад тохируулах, эдийн засгийн хөшүүргэ заавал байх ёстой болсон учир энэ талын стратегийг тодорхойлсон. Бэлчээрийн мал аж ахуйн тогтвортой хөгжлийн үндэс нь бэлчээрээ удаан хугацаанд тогтвортой ашиглах явдал. Түүний тулд малынхаа тоо толгой, бүтцийг зохицуулах хэрэг гарна.
Манай улсын дотоод хэрэгцээнд жилдээ дээд тал нь 8-9 сая толгой мал хүрэлцээтэй. Үүнээс илүү гарч байгаа малыг эдийн засгийн эргэлтэд оруулахын тулд малаа эрүүлжүүлэх, орчин үеийн технологид тулгуурласан мах боловсруулах үйлдвэрүүд байгуулах хэрэгтэй байна.
-Манай орны бэлчээр хэдий хэрийн малд хүрэлцээтэй байгаа вэ?
-Бидний судалгаагаар зун, намрын улиралд Монголын нийт нутагт бэлчээрийн даац 40 сая толгой малд багтахаар байгаа юм. Өвөл, хаврын улиралд 29 сая толгой мал багтах даацтай.
Энэ хоёрын зөрүү 11 сая толгой малыг жил болгон эдийн засгийн эргэлтэд оруулж байх шаардлагатай. Малын тоо өсөөд байдаг. Эдийн засгийн эргэлтэд оруулж чадахгүйгээсээ болоод бэлчээрийн даац хэтрэх, малчдын амьжиргаа дээшлэхгүй байх асуудал үүссэн. Тиймээс малыг эдийн засгийн эргэлтэд оруулахад төрийн бодлого чиглэгдэх ёстой.
-Ирэх жил хатуу өвөл болно, малаа эдийн засгийн эргэлтэд оруулах хэрэгтэй гэж өнгөрсөн жил Ерөнхийлөгчөөс эхлээд сануулсан. Энэ тал дээр төрийн бодлого яаж хэрэгжиж байна?
-Малаа эдийн засгийн эргэлтэд оруулахын өмнө анхаарах гол зүйл бол малын эрүүл мэндийн асуудал. Малын халдварт өвчнөөс шалтгаалаад бид махаа экспортолж чадахгүй байна.

-Мал, мал эмнэлгийн аль аль нь хувьчлагдсан энэ үед төрөөс ямар бодлого хэрэгжүүлбэл зохилтой вэ?
-Мал эмнэлгийн системийг зах зээлийн нөхцөлд нийцүүлэн өөрчилж, сайжруулах хэрэгтэй байна. Би УИХ-ын гишүүн байхдаа Малын эрүүл мэндийн тухай хуулийн төслийг боловсруулж, өргөн мэдүүлсэн. Хуулийн төсөл эцсийн хэлэлцүүлэгтээ тулж ирээд батлагдаагүй орхисон.
Тэр хуулийг зах зээлийн нөхцөлд нийцүүлж, олон улсын жишигт нийцүүлэх хэрэгтэй байна. Мал хэдийгээр хувийн өмч боловч эрүүл мэнд нь нийгмийн асуудал болчихоод байгаа юм. Хүнс эрүүл байхын тулд мал эрүүл байх хэрэгтэй. Мал эмнэлгийн үйлчилгээг хууль эрхзүй болоод тогтолцооны хувьд өөрчлөх шаардлагатай байна.