Азийн хөгжлийн банкнаас жил бүр гаргадаг “Азийн хөгжлийн төлөв” 2017 болон 2018 оны тайлангаа өнөөдөр танилцууллаа. Ази Номхон даланй бүс нутгийн ДНБ-ий өсөлт 2017-2018 онд өнгөрсөн оны 5.8 хувиас яльгүй буурч 5.7 хувь болох таамаглал дэвшүүлжээ.
Монгол Улсын хувьд уул уурхайн томоохон хөрөнгө оруулалтын дүнд эдийн засаг энэ онд сэргэж 2.5 хувиар өсөх боловч нүүрсний үйлдвэрлэлийн хүчин чадал дээд цэгтээ хүрснээр өсөлт 2018 онд 2 хувь болж буурах төлөвтэй байна гэж Азийн хөгжлийн банкны Зүүн Азийн газрын ахлах эдийн засагч Акико Терада-Хагивара онцлов.
Нүүрсний олборлолт дээд цэгтээ хүрэх атал эдийн засгийн өсөлтөд яагаад урвуу хамаарал үүсгэхээр байгааг тодруулахад, Эдийн засаг огцом өсөх боловч нүүрсний үйлдвэрлэлийн өсөлтийн 2017 оны өндөр суурийн нөлөөгөөр энэ өсөлт 2018 онд 2.0 хувь болж буурна гэж тайлбарлав. Уул уурхайн том төслүүд хэрэгжсэнээр төсөв, төлбөрийн тэнцэл ашигтай гарахад нөлөөлнө гэсэн эерэг төсөөлөлтэй байна.
Эдийн засаг сэргэхэд нөлөөлөх гол хүчин зүйлс нь юу вэ
- Түүхий эдийн үнэ өсөж, 580 сая ам.долларын бондын дахин санхүүжилт амжилттай болж, ОУВС сан болон бусад байгууллагын хөтөлбөр батлагдана.
- 2017 онд Оюутолгойн II ээлжийн хөрөнгө оруулалт нь тус бүр 1 тэрбум ам.доллар байна гэж үзэж байгаа. Мөн экспортоос шалтгаалсан үнийн өсөлт хэвээр үргэлжилнэ. Инфляци:
- 2017 онд 3.5 хувь
- 2018 онд 3.9 хувь хүртэл өснө. Төгрөгийн ам.доллартай харьцах ханш 2016 оны наймдугаар сараас 20 хувиар суларсантай холбоотой импортын барааны үнэ өсөх магадлалтай. Долдугаар сард Онцгой албан татварыг нэмэгдүүлснээр шатахууны үнэ өсөх төлөвтэй гэсэн таамаглал байгааг Азийн хөгжлийн банкны суурин төлөөлөгч Ёланда Фернандез Ломмен сануулав.
Монгол Улс дор хаяж 100 жил ашиглах байгалийн баялагтай ч энэ бол шавхагдах нөөц учир зохистой ашиглах нь зүйтэй. Иймд Засгийн газраас байгалийн баялгаа олборлохоос гадна зах зээлээ төрөлжүүлэх, өндөр бүтээмжтэй салбарыг хөгжүүлэх талаар дорвитой бодлого хэрэгжүүлэх нь том сорилт хэвээр байх юм.
Эдийн засаг өсөлттэй, орлого сайн байх үедээ баялгаас олох орлогын тодорхой хувийг ирээдүй хойчдоо үлдээх зорилготой Ирээдүйн өв сан, Төсвийн тогтворжилтын санг байгуулсан. Сангийн хөрөнгийг тогтмол арвижуулж байх хэрэгтэй бөгөөд онцгой үед л сангийн хөрөнгийг дайчлах нь зөв гэсэн зөвлөмж гаргажээ.
УИХ-аар өнөөдөр хэлэлцэж эхэлсэн Төсвийн тодотголд дээрх сангуудын хөрөнгийг хэрэглэх талаар заалт оруулсан байна. Тэгэхээр үүнийг “онцгой үе” гэж үзэж болох уу? гэсэн сэтгүүлчийн асуултад эдийн засагч Акико, Монголын эдийн засгийн өнөөгийн нөхцөлийг “онцгой байдал” үүссэн гэж үзэж болох тул тусгай сангуудаас хөрөнгө дайчлах нь зөв гэж үзэж байна гэлээ.