-Германы цомын хагас шигшээд шилдэг хоёр багийн тулаан өрнөжээ-
Өнгөрсөн шөнө Германы цомын тэмцээний хагас шигшээ шатны үлдсэн учраа болох Боруссиа Дортмунд – Байерн Мюнхен клубууд тааран тоглолоо.
Тус тоглолтод маш сонирхолтой үргэлжилж гурван ч удаа давамгайлал солигдсон. Тоглолтын 19 дэх минутад Марко Ройс гоолдон Дортмундад тэргүүлэл авчирсан бол Баваричуудаас Хави Мартинэз 28 дахь минутад, Дортмундаас өнгөрсөн зун Байернд ирсэн Мац Хүммэлс 41 дэх минутад тус тус гоолдон эхний үеийг Байерн давамгайлж дуусгасан юм. Харин хоёрдугаар үед Дортмунд 5 минутын дотор 2 гоолыг оруулсан нь 69 болон 74 дэх минутуудад тохиолоо. Эдгээр гоолыг Пьерре Аубамэяанг болон Оусмане Дэмбэлэ нар оруулсан. Ингээд Дортмунд шигшээд шалгарчээ.
Тэд шигшээд Айнтрахт Франкфурттэй тоглох бөгөөд Франкфуртын баг Мягмар гаригт Боруссиа Мюнхенгладбахыг торгуулийн цохилтоор буулган авсан юм.
Шигшээ тоглолт тавдугаар сарын 27-ны өдөр Берлин хотын Олимпиаштадионд болно. Дортмунд ийнхүү Германы цомд 4 жил дараалан үлдлээ. Тэд өнгөрсөн гурван улирлын хугацаанд Байерн Мюнхенд хоёр удаа, Волфсбургт нэг удаа хожигдон цомыг өргөж чадаагүй. Тиймээс энэ улирал тэд цомын төлөө бүх хүчээ дайчлах нь ойлгомжтой биз ээ.
Эх сурвалж: SPS