НҮБ-ын төрөлжсөн байгууллага болох Дэлхийн Оюуны Өмчийн Байгууллагаас жил бүрийн дөрөвдүгээр сарын 26-ны өдрийг “Оюуны өмчийг хамгаалах өдөр” болгон тэмдэглэн өнгөрүүлдэг.
Энэ онд Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газраас “Дээшлэх амьдралын эх-инноваци” уриатайгаар “Оюуны өмчийг хамгаалах өдөр”-ийг зохион байгуулж байна.
Инноваци хүмүүний амьдралын салшгүй нэг хэсэг болсон техник технологийн хөгжлийн өнөөгийн нөхцөлд дэлхийн чиг хандлагын дагуу оюуны өмчийг хамгаалах, оюуны өмчийн үр шимийг хүртэх хүний суурь эрхийг хангах чиглэлээр төрөөс онцгой анхаарч байна гэжээ.
Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “Шинжлэх ухааны удирдлага, зохион байгуулалтын тогтолцоог олон улсын хөгжлийн чиг хандлагад нийцүүлэн боловсронгуй болгож, үр дүнд суурилсан санхүүжилтийн системийг нэвтрүүлж, мэдлэгт суурилсан инноваци, технологи, үйлдвэрлэлийг хөгжүүлж, шинжлэх ухааны үйлдвэрлэлийн бүтээгдэхүүнийг нэмэгдүүлнэ.” гэсэн зорилт дэвшүүлсэн.
Энэ хүрээнд “Оюуны өмчийн үнэлэмжийг нэмэгдүүлж, монгол хүний эзэмшиж байгаа зохиогчийн эрх, патентийг хамгаалах асуудлыг олон улсын түвшинд хүргэж, сурталчлах ажлыг идэвхжүүлэх“ зорилт тавин ажиллаж байна.
Шинийг санаачлагч, зохион бүтээгчид, утга зохиол, урлагийн салбарын бүх зохиолчид, эрх эзэмшигчид, оюуны өмчийн салбарын үе үеийн нийт ажилтан, албан хаагчид, итгэмжлэгдсэн төлөөлөгчид, эрдэмтэд, судлаачид, оюуны өмчийг хүндэтгэн дээдэлдэг иргэн, аж ахуйн нэгж байгууллагын хамт олонд "Оюуны өмчийг хамгаалах өдөр"-ийн мэнд хүргэж байна.