Тэгвэл энэ удаад манай улсаас авдаг уул уурхайн импортын бүтээгдэхүүнүүдийнхээ татварыг нэмэх шийдвэрийг тус улсын Улаат дунд хошууны Ардын засгийн газраас гаргасан байна.
Ингэснээр ачааны тонн тутамд 8 юань, машин бүрээс 10 юань, 10 мянган юаниас давсан үнийн дүнтэй үнэт металл (зэсийн баяжмал)-аас 2 хувийн татварыг тус бүр нэмж авахаар болжээ.
Шийдвэр нь арваннэгдүгээр сарын 22-нд гарсан бөгөөд энэ оны арванхоёрдугаар сарын 1-ний өдрөөс хэрэгжинэ.
Гэхдээ энэ шийдвэр нь зөвхөн Ганц мод боомтод хамаатай. Харамсалтай нь, Монгол Улс жилд 20 сая тонн нүүрсийг БНХАУ-д экспортолдог бөгөөд түүний 10 сая нь Ганц мод боомтоор дамжин Хятад улс руу гардаг.
Хэдийгээр энэ татвар ганцхан боомт дээр тавигдаж буй мэт боловч Эрдэнэс Тавантолгой, Тавантолгой, Энержи Ресурс зэрэг томоохон аж ахуйн нэгжүүдэд бүгдэд нь хамаарна. Татвар нэмснээр гарах үр дүнг багцаалан бодвол, зөвхөн нүүрсэн дээр гэхэд л жилд 30 тэрбум төгрөгийн зардал нэмэгдэнэ.
Түүх сөхвөл, 2011 онд баяжуулсан нүүрс экспортлох болсноор дээрх татвар тавигдаж байсан. Тэгэхээр баяжуулсан нүүрсэнд ийм татвар огт байгаагүй гэж хэлж болохгүй юм. Харин 2014 оны дөрөвдүгээр сард Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг хөөцөлдсөний эцэст энэ татварыг тэглэж байжээ. Ганц модны боомтыг олон улсын стандартад шилжүүлэхийг нүүрс экспортлогч компаниуд олон жил төр засгаас шаардсан боловч өнөөдрийг хүртэл хэрэгжээгүй. Хэрвээ олон улсын стандартад шилжсэн сэн бол ийм шийдвэр гарахгүй байх боломжтой байсан хэмээн мэргэжилтнүүд ярьж байна. Учир нь Ганц модны боомт нь орон нутгийн чанартай боомт тул тухайн орон нутгийн удирдлагын шууд шийдвэрээр татвар, хураамжаа нэмэх бүрэн эрхтэй бөгөөд үүнийгээ манай улсын холбогдох яамдад мэдээлэх үүрэг ч хүлээхгүй юм.
Юанийн ханшийн өсөлт сүүлийн нэг сараар: