Монголын сагсан бөмбөгчид 3x3 оюутны ДАШТ-д мөнгөн медалийг эх орондоо авчирсан. Баг тамирчдаа удирдан ахлан оролцсон МҮСБХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга С.Тулгатай ярилцлаа.
-Тэмцээнд явахын өмнө Спортын төв ордонд таарахад “Тамирчид маань амжилт гаргах юм шиг санагдаад вагоноор явуулж чаддаггүй. Ядарчих байх. Онгоц гэхээр зардал олдохгүй баларч байна” гэчихсэн гүйж явсан. Гэтэл таны таамагласнаар сагсан бөмбөгчид дэлхийн гэх тодотголтой анхны медалийг эх орондоо авчирлаа. Багийн спортоор хичээллэгч олон мянган залууст урам өглөө?
-МСБХ, МҮСБХ энэ онд хамтарч олон тэмцээн уралдаан зохион байгууллаа. Эвтэй байхдаа хүчтэй гэдгээр Монголын сагсан бөмбөгчид 2016 онд найман тэмцээнд оролцож долоон медаль хүртлээ. Дэлхийн тодотголтой тэмцээнд анх удаа эрх авч тивээ төлөөлөн оролцоод финалдлаа. Олон хүний хүсэл мөрөөдөл зорилго биелсэн сагсан бөмбөгчдийн том баяр хөөр боллоо.
Амжилт гаргахын төлөө зүтгэж явахдаа шантрах бухимдах зүйл гардаг байсан. Гэтэл амжилт гаргасны дараа сэтгэл уужирч эргээд харахад тусламж дэмжсэн олон сайхан хүмүүсээ л боддог юм байна.
Сарын өмнө Азийн элсний наадамд дэд аварга болсон VI удаагийн оюутны ААШТ-д Монгол Улсдаа түрүүлсэн. Хүүхдүүд маань “United world game” наадмаас хүрэл медаль, Бүх Оросын аваргаас хүрэл медаль, “Чингис хаан кап” тэмцээнд түрүүлсэн гээд олон сайхан амжилтаар 2016 оноо үдэж байна.
-2014 оны Инчёны Азийн наадмаар Монгол Улсын шигшээ баг шилдэг наймд үлдэж тивийн хэмжээнд өөрсдийн танилцуулгаа хийсэн. Оюутны дэлхийн аваргад анх удаа тивээ төлөөлөн оролцсон Монгол Улс гэхээр гайхах хүмүүс байсан л байх?
-Та нар морь унадаггүй, бэлтгэлдээ мориор явах уу л гэсэн асуултаар угтсан. Машин байдаг уу гээд л. Гэтэл манай сагсчид хувцас өмсгөл пүүз гээд хэнээс ч дутахгүй л очсон. Өмнө нь бол хожигдохоор хэн ч тоодоггүй байлаа. Хожоод ирэхээр Унгар, Франц дасгалжуулагч нар яриа өрнүүлж тоглогч нартай хүртэл гадны хөгжөөн дэмжигчид зураг авахуулаад л.
-Шигшээд шалгарсны дараа хандлага хэрхэн өөрчлөгдөв?
-Шилдэг тамирчдыг шилдгүүд л хүндэлдэг гэдэг шиг сүүлдээ бусад орны тамирчдын хандлага өөрчлөгдсөн. Мориор ирсэн үү гээд байсан Австраличууд хожигдчихоод уйлсан. Манай сагсчид бусад багийнхнаас 5-10 см намхан нуруутай байсан ч маш сайн тоглосон.
-Аваргын төлөө Францын багийг хожих боломж байв уу?
-Ер нь бол өрсөлдөгч багууд маш өндөр төвшинд бэлтгэл хийдэг юм билээ. Франц гэхэд багийн дасгалжуулагч, эмч, сэтгэлзүйч гээд олуулаа ирсэн. Одоо бодохоор би өөрөө алдаа гаргасан гэж бодоод байгаа.
Н.Түвшинбаяр аваргыг олимпийн наадамд финалдахад Х.Баттулга ерөнхийлөгч баяр хүргүүлэхгүй шууд өөр өрөөнд тусгаарласан гэдгийг сонсч л байсан. Гэтэл бид дэлхийн тодотголтой анхны медаль халааслаад тухайн мөчид тоглогч, хөгжөөн дэмжигчид төдийгүй миний хувьд ч хөөрчихсөн. Хөөрч байгаад сэхээ ортол Францын баг тоглогчдоо сэтгэл зүйч, дасгалжуулагч нь тоглогчдоо нэг, нэгээр нь дагуулчихсан тоглолтондоо бэлтгэж байсан. Тоглолтын хувьд 14:4-өөр хожигдож яваад төгсгөл рүү манай сагсчид оноогоо барьж 19:12-аар хожигдсон.
-Оюутны дэлхийн аваргаас мөнгөн медаль авчихлаа. Цаашид дэлхийн аваргад шалгаруулах тэмцээнд оролцох уу?
-3x3 манай улсын хувьд маш сайн хөгжих боломжтой. Гадаадын улс орнууд заал танхимд өндөр төвшинд бэлтгэл хийдэг. Харин Монгол хүүхдүүд бол гудамжны сагсан бөмбөгөөс мэргэжлийн төвшинд шилжиж байгаа. Ийм ч болохоор энэ төрөлд Монголын сагсан бөмбөгчид амжилт гаргах бүрэн боломжтой. Олон улсын сагсан бөмбөгийн холбооноос дэлхийн “Гранпри” болон ДАШТ-д урьсан. Монголын сагсан бөмбөгчид дэлхийн чансаанд орж ирсэн. 3x3 төрөлд жүдо шиг хувь хүнээр дэлхийн чансаа гаргадаг юм байна.
-Үндэсний супер лигийн тэмцээнийг GoGo мэдээний агентлаг сүүлийн хоёр жил дараалан шууд дамжуулан үзүүлсэн. Энэ жилийн лигийн тэмцээн хэзээ эхлэх вэ гэсэн асуултыг хилийн чанадаас ялангуяа их асууж байна. Үүнд хариулт өгөх үү?
-Үндэсний супер лигийг арваннэгдүгээр сарын 4-нд эхлүүлэхээр товлосон байсан. Спортын төв ордны “А” заалыг 2016 он дуустал гэрээ хийсэн юм. Хэрвээ сагсан бөмбөгийн дээд лигийн тэмцээн хийвэл заал өгөхгүй гэдэг шаардлага шинэ удирдлагуудын зүгээс тавьсан.
Шилдэг легионеруудын тулаан, яахаас ч буцахгүй шижигнэсэн залуусаар эгнээгээ зузаатгасан “СБЛ Хасын хүлэгүүд”, “Харцага”, “Танан гарьд” гээд багуудын тоглолтыг үзэгчид хүлээж байсан байх. Эхлээд 21 аймгийн лигээ дуусгаад Үндэсний супер лигээ хийхээр төлөвлөж байгаа. Шаравжамц дарга өөрөө сагсан бөмбөгийн хүн. Сагсан бөмбөгчдөд заалаа өгөөд лигээ явуулна гэдэгт найдаж байна.
-Спортын төв ордны “А” заалыг хэдэн төгрөгөөр түрээслэдэг юм?
-Спортын төв ордонд сүүлийн дөрвөн жилийн турш тэмцээн зохион байгууллаа. Амралтын өдөр нэг сая төгрөг, ажлын өдөр 500 мянган төгрөгийн түрээс төлдөг. Гэрээний дагуу мөнгөө төлдөг нэг ч төгрөг дутуу төлж байгаагүй.
Үнэнийг хэлэхэд Спортын төв ордны “А” зааланд байгаа ширээ сандал, шийд, гэрэлтүүлэг гээд бүгд МҮСБХ-ны өмч. Хир буртаг болсон ханыг сагсчдынхаа зургийг томоор угаалгаж өлгөөд далдалсан. Шалыг бол байнга будна. Өөр тэмцээн уралдаан болохоор янз бүр болгочихдог талтай. Тэгээд л дахин будахаас өөр аргагүй болдог. Хийх хүнд арга олдоно, хийхгүй хүнд шалтаг олдоно гэдгээр болно доо.
12 жил сагсан бөмбөгийг хөгжүүлэхийн төлөө явахдаа улсаас нэг ч төгрөг авч үзээгүй. Энэ хугацаанд улсад 40 гаруй сая төгрөгийн татвар төлсөн. Цэвэр спонсор байгууллагын дэмжлэгээр зөв менежментээ бариад л өнөөдрийг хүрсэн. Монголын сагсан бөмбөгийг энэ өндөрлөгт гарахад олон жил ивээн тэтгэж ирсэн Мягмаржав, Зол-Орших захиралтай Спрайт, Сэнгүр брэндийн хамт олондоо маш их баярлаж явдаг. Спортын төв ордонд багталцан ядан тоглолт үздэг сагсан бөмбөгийн хорхойтнуудад баярлалаа. 12 жилийн өмнө хандив гуйгаад явахад хэцүү байсан. Одоо бол Монголчууд багаар ажиллаж чадахгүй, багийн спорт хөгжихгүй гэдэг яриа төгсгөл болсон. Одоо бол сайхан ирээдүй урд бий.
-21 аймгийн Үндэсний лигийн тэмцээнд энэ жилээс легионер тоглогчид тоглож эхэллээ. Аймгуудаар аялан тоглолт хийнэ гээд байгаа?
-Бид зөвхөн нийслэлдээ төдийгүй хөдөө орон нутагт очиж сагсан бөмбөгийн хөгжлийг харуулна. Үндэсний 21 аймгийн тэмцээнийг Увс, Ховд, Архангай гээд аймаг, аймагт нь очиж тоглох юм. Санхүүгийн хувьд хүнд байгаа ч өөрсдийн боломжоо ашиглаад залуусаа аваад явна даа. Хөдөө орон нутагт байгаа тэр хүүхэд залуусыг сагсан бөмбөгөөр байлдан дагуулмаар байна.
Шигшээ тоглолтуудад шалгарсан багууд аймаг, аймагтаа тоглолт хүлээн авна. Спортын төв ордон 1000 хүний багтаамжтай. Нэг өдрийн тоглолтын билетыг дөрвөн багт мөнгийг нь хуваагаад өгчихдөг. Билетээ зараад багууд өөрсдөдөө зарцуулж байна.
Сагсан бөмбөгийн лигийн тэмцээн байхгүй сагсчид гандбол, хөлбөмбөг тоглоод явж байсан үе бий. Гэтэл одоо бол сагсан бөмбөг өөр төвшинд очсон. Сагсан бөмбөгийн хөгжлийг галт тэргээр зүйрлэвэл маш хурдтай явж байна. Энэ хурдтай явж буй галт тэрэгийг зогсоомооргүй л байна.
-Ирэх онд сагсан бөмбөгчдийг ямар тэмцээн хүлээж байгаа вэ?
-3x3 дэлхийн “Гранпри” тэмцээн, ДАШТ-д оролцох урилгаа гардсан. Хамгийн том тэмцээн 2019 он болох сагсан бөмбөгийн ДАШТ болно. Дэлхийн аваргын урьдчилсан шатны тоглолтууд 2017 онд болно. Гэтэл нэгнийгээ үгүйсгэж буй энэ асуудлаас болж сагсан бөмбөгчид оролцож чадахгүй байх вий. Тэгвэл сагсан бөмбөгийн хөгжилд маш том терроризм болно гэж бодохоос сэтгэл зовж байна. Энэ асуудалд учраа олоосой гэж хүсч байна.