SPS HD телевизээс хүүхдүүдийн дунд зохион байгуулсан “Миний хайртай тамирчин” гар зураг, зохион бичлэгийн уралдааны дүн гарлаа. 7-10, 11-13 гэсэн хоёр насны ангиллаар явагдсан тус уралдаанд Монгол орны өнцөг булан бүрээс нийт 70 гаруй хүүхдүүд өөрсдийн бүтээлээ ирүүлж оролцсон юм.
Спортын эерэг нөлөө, үр өгөөж, ач тусыг хүүхэд залууст таниулж сурталчилах, спортлог эерэг эрүүл амьдралын хэвшилд уриалан дуудах, чиглүүлэх үндсэн зорилготой явагдсан тус уралдаан нь 12 сарын 5-наас 19-ны өдрүүдэд хоёр долоо хоногийн турш үргэлжилсэн бөгөөд нас насны ангилалд гар зураг, зохион бичлэгийн төрлөөр эхний гурван байрыг шалгаруулж шагнал гардуулсан юм.
Гар зургийн уралдааны 7-10 насны ангилалд “Олонлог” сургуулийн 5а ангийн сурагч Б.Агарын ирүүлсэн Златан Ибрахимовичийн зураг тэргүүн байр эзэлсэн бол 11-13 насны ангилалд “Шилдэг” бүрэн дунд сургуулийн 8а ангийн сурагч Л.Төгс-Эрдэнийн “Конор Макгрегор” бүтээл нэгдүгээр байранд шалгарсан байна.
Харин зохион бичлэгийн уралдаанд нийт 20 гаруй бүтээл ирснээс 7-10 насны ангилалд 47-р сургуулийн 6в ангийн сурагч Б.Шинэбаяр өөрийн шүтдэг тамирчин Лионель Мессигийн тухай зохион бичлэгээрээ тэргүүн байр эзэлсэн юм. Харин 11-13 насны ангилалд 115-р сургуулийн сурагч Б.Мөнх-Оргилын бүтээл нэгдүгээр байр эзэлсэн. Тэрээр өөрийн хайрлаж, хүндэлж, үлгэр дуурайл авдаг тамирчин болох Криштиану Роналдугийн тухай зохион бичлэг бичиж ирүүлсэн байв.
Гар зураг, зохион бичлэгийн уралдааны шилдгүүдэд өргөмжлөл, хөлбөмбөгийн пүүз, өмсгөл, оймс, шилбэний хамгаалалт гэсэн шагналыг SPS HD телевизийн зүгээс гардуулсан юм. Жил бүр уламжлал болгон зохион байгуулагдах “Миний хайртай тамирчин” уралдааны хоёрдугаар шат болох “Миний хайртай баг” уралдаан 2017 оны 3 сард зохион байгуулагдах болно. Хүүхдүүд та бүхэн SPS HD телевизийн гар зураг, зохион бичлэгийн цуврал уралдаанд идэвхтэй оролцож өөрийгөө сорихоос гадна олон олон онцгой шагналын эзэн болоорой. Уралдааны талаарх мэдээллийг “SPS HD Миний хайртай тамирчин” фэйсбүүк пэйжээс авах боломжтой.
Гар зургийн уралдааны шилдгүүд
7-10 нас
- Б.Агар (10 нас)
- Ш.Эрхэс (10 нас)
- Э.Энх-Цолмон (10 нас)
11-13 нас
- Л.Төгс-Эрдэнэ (13 нас)
- Т.Түвшинбилэг (12 нас)
- О.Цогт-Эрдэнэ (12 нас)
Зохион бичлэгийн уралдааны шилдгүүд
7-10 нас
- Б.Шинэбаяр (10 нас)
- Э.Оргил (9 нас)
- Т.Төгөлдөр (9 нас)
11-13 нас
- Б.Мөнх-Оргил (11 нас)
- Д.Хүрэлсүх (12 нас)
- Б.Хулан (13 нас)