Цангинасан инээд, жижигхээн булцгар гар гээд тоолж барахгүй хайрлах шалтгаан өгдөг бяцхан тэнгэрийн элч нар бидний амьдралыг аз жаргалаар дүүргэж байдаг. Гэвч энэ жаргалыг хүссэн ч авч үл чадах хүмүүс бий.
Ханилан суугаад олон жил болсон ч үрийн зулай үнэрлээгүй, хүүгээ, охиноо дүүтэй болгоё гээд бие сэтгэлээ чилээж яваа гэр бүлүүд олширсоор байгаа талаар ярьж байна.
Солонгосын нөхөн үржихүйн эндокринологи болон эмэгтэйчүүдийн үргүйдлийн мэргэжилтэн манай улсын үргүйдлийн хувийг 10-15 хувьтай байх магадлалтай гэсэн мэдээллийг өгч байв. Үргүйдэл тухайн гэр бүлийн уур амьсгал төдийгүй нийгэмд ч сөрөг нөлөөтэй.
Бас нэг асуудал хүүхэдтэй болохгүй байгаа шалтгааныг эмэгтэйчүүдэд тохож, тэднийг бие сэтгэлийн дарамтад оруулдаг. Мөн оношоо тодруулахгүйгээр олон эмнэлэг дамжиж цаг хугацаа алдах нь бий. Тиймээс Сонгдо эмнэлгийн эмэгтэйчүүдийн эмч Х.Энхтуяатай энэ талаар ярилцлаа.
Тэрээр энэ бямба гарагт “Үргүйдэл” сэдвээр иргэдэд үнэ төлбөргүй лекц унших юм.
-Сүүлийн үед хүүхэдтэй болох гээд сайн үр дүнд хүрч чадахгүй байна гэх хосууд нэлээд болсон юм шиг. Танай эмнэлэгт энэ чиглэлээр тусламж хүссэн иргэд хэр ирж байна вэ?
-Өмнө нь хүмүүс үргүйдэл гэдэг зүйлийг ярихаас зайлсхийдэг байсан бол одоо харьцангуй нээлттэй болсон. Тиймээс эмнэлэгт хандах нь ихэссэн. Түүнээс гадна оношлогоо сайн болчихсон учраас үргүйдэл ихэсч байгаа юм шиг харагдаж байх талтай.
Нөгөө талаас үр хөндөлт нэг үе замбараагүй болсны уршгаар үүнээс үүдсэн хоёрдогчоор үргүйдэл нэмэгдсэн байж ч болох юм. Мөн дээрээс нь бэлгийн замаар дамжих халдвар үргүйдэлд хүргэдэг. Эрэгтэй, эмэгтэй аль нэг нь бэлгийн замаар дамжих халдвар авч түүнийгээ буруу эсвэл дутуу эмчилснээс үргүйдэлд хүргэж болно.
Ямар нэг хамгаалалт хэрэглэхгүйгээр жил бэлгийн харьцаанд ороод жирэмслэхгүй байвал эхнэр, нөхөр хамтдаа эмчид хандах хэрэгтэй
Манай эмнэлэгт гэхэд л өдөрт 3-4 хүн энэ асуудлаар ханддаг. Үргүйдэл дотроо олон янз. Өмнө нь хүүхэдтэй болж байсан хосууд бол “болох байх” гээд л харзнасаар байгаад цаг алддаг. Төрөөгүй хүмүүс ч ялгаагүй өнөө л хүлээлтээс болоод цаг хугацаа алдсан байдаг.
-Өмнө нь ч тэр одоо ч ялгаагүй үргүйдэл гэхээр эмэгтэйчүүдээс шалтгаалсан гэх ойлголт хэвшмэл хэвээр байна. Тэгвэл эрэгтэй болон эмэгтэй хүйсээс шалтгаалсан үргүйдэл ямар хувьтай байдаг вэ?
-Үргүйдэл эрэгтэйгээс 40, эмэгтэйгээс 60 хувь хамаардаг гэж үздэг. Эрэгтэйчүүд ихэвчлэн энэ талын мэдээлэл хомс. Бэлгийн амьдрал хэвийн байвал л надад үргүйдэл байхгүй гэж ойлгох нь бий. Гэвч энэ үргүйдэлтэй холбоогүй. Эрэгтэйчүүд хүүхэд байхдаа бэлэг эрхтэн, төмсөг гэмтэхээс эхлээд эрсдэл өндөртэй. Дээр нь гахайн хавдар гэх мэт халдварт өвчнүүд эрэгтэй хүүхдэд илүү хүндээр нөлөөлдгөөс үргүйдэл болоход нөлөө үзүүлдэг.
Мөн эрэгтэй хүний үрийн шингэн үр тогтоох чадваргүй байж болдог. Үрийн шингэн гэж нэрлэдэг хэр нь дур тавихад ялгарч буй шингэн эр бэлгийн эсгүй байж болно.
-БЗДХ, үр хөндөлт гээд та түрүүн үргүйдэлд хүргэх хэд хэдэн шалтгааныг нэрлэсэн. Үүнээс гадна ямар шалтгаан үргүйдэлд хүргэдэг юм бол?
-Үргүйдэл дотроо олон янз. Эрэгтэй хүн төрөлхийн эр бэлгийн эсгүй байж болдог талаар би түрүүн хэлсэн шүү дээ. Эсвэл төмсөг, түрүү булчирхай гэх мэтийн мэс ажилбараас болоод үргүйдэлтэй байх нь бий. Харин эмэгтэйчүүдийн хувьд өндгөвчний үйл ажиллагааны алдагдлаас, гуурсан хоолойн дамжуулах сувгаас шалтгаалсан, умайн дотор ямар нэг хавдар байх гэх мэтчилэн олон шалтгаан бий. Яг юунаас болоод хүүхэдтэй болж чадахгүй байна гэдгийг мэргэжлийн эмчид үзүүлж, оношлуулах хэрэгтэй. Бас огт шалтгаан тодорхойгүй үргүйдэл гэж байдаг. Эхнэр, нөхрийн аль аль нь асуудалгүй хэр нь жирэмсэлдэггүй гэсэн үг.
Тиймээс ямар нэг хамгаалалт хэрэглэхгүйгээр жил бэлгийн харьцаанд ороод жирэмслэхгүй байвал эхнэр, нөхөр хамтдаа эмчид хандах хэрэгтэй.
-Төрөлхийн эсвэл удамшлын үргүйдэл гэж байх уу?
-Нөхөн үржихүйн эрхтэн байхгүй хүнийг л төрөлхийн үргүйдэлтэй гэж хэлнэ. Түүнээс биш удамшлынх гэж байхгүй. Гэхдээ ээж нь өндгөвчний асуудалтай байгаад хүүхдэд нь нөлөөлөхийг үгүйсгэхгүй. Түүнээс удамшлаас болоод үргүйдэлтэй гэсэн оношлогоо байхгүй.
-35-аас дээш насанд хүүхэдтэй болох хэцүү болдог гэдэг. Үргүйдэлд нас чухал нөлөөтэй юу?
-Тэгэлгүй яах вэ. Үргүйдэлд биш жирэмслэлтэд чухал нөлөөтэй. 37 нас хүртэл эмэгтэй хүний нөхөн үржихүйн функц хэвийн явагддаг. Үүнээс хойш гармоны өөрчлөлтөд ороод ирэхээр жирэмслэх магадлал багасна. Өндгөн эсийг боловсруулдаг гармон нь насжаад эхэлж байгаа юм. Тэгэхээр нас зайлшгүй чухал нөлөөтэй.
-Нийгмийн амьдралыг дагаад анхны жирэмслэлт оройтож байна гэдэг. Тэгэхээр дараагийн хүүхдээ олоход асуудалтай болох уу? Хүүхдээ дүүтэй болгох гээд чадахгүй яваа гэр бүлүүд их байна л даа.
-Тухайн хүний биед ямар нэг эмгэг өөрчлөлтгүй бол асуудалгүй. Анхны жирэмслэлтийг буруу төгсгөл хийж үр хөндүүлэхгүй байх нь чухал. Үүнээс болоод сөрөг үр дагавар гарахыг үгүйсгэхгүй.
Эрэгтэйчүүд өөрийгөө үр тогтоох чадвартай эсэхийг үзүүлж болно
-Та энэ бямба гарагт иргэдэд үнэ төлбөргүй лекц уншина гэж байсан. Энэ лекцэнд ирсэн хүмүүс ямар мэдлэгтэй болоод харих бол?
-Тийм ээ. “Үргүйдэл” лекц маань энэ бямба гарагт Bluesky зочид буудлын гурван давхарт Topaz зааланд болно. 11.30 цагаас үнэ төлбөргүй болох лекцээр үргүйдэл гэж юу юм бэ, хэнээс болдог юм. Үнэхээр эмэгтэй хүнээс болоод тэр хүнд ачааг үүрэх ёстой юм уу, нөхөр ямар үүрэгтэй юм, ямар үед хэнд хандах ёстой гээд нарийн сайн мэдээд авах болов уу гэж бодож байна. Бэлгийн замаар дамжих халдвараас эхлээд олон төрлийн мэдээллийг өгнө. Гуурсан хоолой гэж аль нь юм, ямар эмчилгээ хийдэг гээд зурагтай нарийн мэдээлэл өгнө.
-Үргүйдэл гэхээр бид маш хүнд сэдэв мэтээр төсөөлдөг. Тэгвэл эмчилгээний хугацаа хэр байдаг юм бэ?
-Эмчилгээний хугацаа шалтгаанаасаа хамаараад өөр өөр болж байгаа юм. Эмийн эмчилгээгээр үр дүнд хүрэх үү эсвэл бидний хэлдгээр үр суулгахаас нааш байгалиараа жирэмслэх боломжгүй гэх мэтчилэн хугацаа бол оношоосоо л хамаарна.
-Гэр бүл болоод жилийн дараа хүүхэдтэй болохгүй бол эмчид хандах хэрэгтэй гэж байна. Тэгвэл хүнтэй суухаасаа өмнө үргүйдэлтэй эсэхээ мэдэх боломжтой юу?
-Тэр хэцүү л дээ. Үргүйдэлтэй эсэхийг нарийн шинжилгээгээр тогтоодог. Тогтвортой харьцаанд ороогүй хүн болгонд хийх боломж хомс. Гэхдээ сарын тэмдэг тогтворгүй ирдэг, энэ үедээ өвдөлт өгдөг, огт ирдэггүй гэх мэтчилэн шинж тэмдэг байвал эмчид хандаад асуудал байгаа эсэхийг мэдэж болно. Мөн үр хөндүүлж байсан бол эмчид хандахад гэмгүй. Яг нарийн шинжилгээг гэрлэсний дараа хийдэг. Харин эрэгтэй хүмүүс бол шинжилгээ өгч болно. Өөрийгөө үр тогтоох чадвартай эсэхийг үзүүлж болно. Нөхөн үржихүйн чадвартай эсэхийг 18 наснаас дээш эрэгтэйчүүдэд тогтоож болдог.
Бага залуугаасаа л эрүүл мэнддээ анхаарч байх хэрэгтэй. Бэлгийн замаар дамжих халдвар гээч айхтар зүйлээс өөрийгөө хамгаалах нь чухал. Төрөлхийн буюу эрхтэн системийн өөрчлөлтөөс болоод үргүйдэлтэй, төрөхдөө эр бэлгийн эсгүй бол яалтай билээ. Гэтэл бусад тохиолдолд амьдралын хэвшлээ өөрчилж, эрүүл мэнддээ анхаарах юм бол заавал өртөг өндөртэй эмчилгээнд хүртлээ хүндрэхгүй байх боломжтой. Тэгэхээр жирэмслэлтийг таслах буюу үр хөндүүлэхгүй байх, ийм асуудалд орохгүй байх зэрэг өөрөөсөө шалтгаалах зүйлсээс зайлсхийх хэрэгтэй.