Ирэх сарын 1-нээс ахмадуудын тэтгэвэр болон тэтгэмжийг нэмэх Засгийн газар шийдвэр гарсан. Энэ талаар ХНХЯ-наас өнөөдөр 13.30 цагт мэдээлнэ.
Мөн төрийн албан хаагчдын цалингийн нэмэгдэл;
- Нийгмийн даатгалын сангаас олгодог тэтгэврийн нэмэгдэл;
- Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж;
- Хүүхдийн мөнгөний нөхөн олголт, шинээр төрсөн хүүхдээ хүүхдийн мөнгөн тэтгэмжид хамруулах зааврын талаар болон www.ndaatgal.mn-ээр тэтгэврийн өөрчлөлтийн мэдээллээ шалгах зааврыг танилцуулна. Бид та бүхэнд мэдээллийг шууд дамжуулан хүргэх болно.

ХНХЯ-ны Хөдөлмөрийн харилцааны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Алимаа төрийн албан хаагчдын цалинг нэмэхэд 991 тэрбум төгрөг зарцуулна гэв. Төрийн нийтлэг үйлчилгээний 52 мянган ажилтан бий. Тэдний цалинг өмнө нь 8 хувиар нэмсэн бол ирэх сарын 1-нээс дахин нэмнэ. Төрийн захиргааны албан хаагчдын цалин хамгийн бага нь 790 мянган төгрөг байсан бол ирэх сараас 1 сая төгрөг болно.
Төрийн тусгай албан хаагчдын цалинг 710 мянган төгрөгөөс 1 сая төгрөг болгоно.