Гадаад харилцаа, Байгаль орчин, аялал жуулчлал, Соёлын яам хамтран “Amazing Mongolia” байгалийн гэрэл зургийн хөдөлгөөнт үзэсгэлэнгийн нээлт өнөөдөр Blue Mon төвийн Норпей арт галерейд болов.
Монгол Улсын Засгийн газраас 2023-2025 оныг “Монголд зочлох жил” болгон зарласан билээ. Энэ хүрээнд Монгол Улсыг гадаадад сурталчлах, аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэх зорилгоор Гадаад харилцааны“Amazing Mongolia” төслийг санаачилжээ.
Төслийн хүрээнд гэрэл зургийн цомог, мөн хөдөлгөөнт үзэсгэлэн бүтээж, олон улсад аялан тоглуулах юм байна.
Үзэсгэлэнд нийт 34 бүтээл танилцуулсан ба шинэлэг шийдэл бүхий торгомсог материал дээр хэвлэжээ.
Тус үзэсгэлэн гурван өдрийн турш үргэлжлэх бөгөөд үнэ төлбөргүй аж.