Дорноговь аймгийн Даланжаргалант суман дахь Олон Овоотын өртөөг өргөтгөснөө УБТЗ-ын удирдлагууд өчигдөр хүлээлгэн өглөө. Анх зөрлөг байсан өртөөнд нүүрс ачиж буулгах хэсэг, авто пүү, нүүрс овоолох талбай, тус бүр нь 400 метр урт төмөр замын салаа замыг барьжээ.
2016 онд Олон Овоо өртөөнөөс БНХАУ руу 189 мянган тонн нүүрс ачжээ. Терминалын өргөтгөл ашиглалтад орсноор энэ оны эхний гурван сард 249 мянган тонн нүүрс ачсан байна. Зургаадугаар сард бүрэн хүчин чадлаараа ажиллаж эхэлснээр хоногт 300 галт тэрэг нүүрч ачин, сард 8 тэрбум 885 сая төгрөгийн орлогыг УБТЗ-д төвлөрүүлэх тооцоог хийжээ.
Төвхөн, Алаг Өндөрийн уурхайг ашиглаж эхлэхээр хөрс хуулалт хэдийнэ эхэлжээ.
Өргөтгөлийн нээлтэд Зам тээвэр, хөгжлийн сайд Д.Ганбат оролцов. Тэрээр “Одоогоор манай ААН-үүд 800 мянган тонн нүүрсийг энэ өртөөгөөр дамжуулан экспортлох гэрээ хийжээ. Засгийн газар энэ дүнг 4 саяд хүргэх зорилт дэвшүүлэн ажиллаж байна. Бид экспортлогч компаниудад тарифын уян хатан нөхцөл үзүүлнэ. Туршилт амжилттай болсон тул Олон Овоотоос Тяньжин хүртэл аялах эхний галт тэрэгний цувааг сая үдлээ.
Ачааны галт тэрэг болон чингэлгээр нүүрсээ тээвэрлэнэ. Задгай чингэлгийн тоо хүрэлцээгүй учраас ачааны галт тэргээр тээвэрлэх боллоо. Эндээс нүүрс ачсан галт тэрэгнүүд эргээд хоосон ирнэ. УБТЗ нэг талын тээвэр хийж байна гэсэн үг. Гэхдээ УБТЗ тарифын хөнгөлөлт үзүүлсэн. Нэгэнт шинэ гарц нээсэн тул цаашид тогтвортой ашиглана” гэсэн юм.
Дорноговь аймаг дахь Алаг толгойн нүүрсний ордоор хязгаарлалгүй, өөр ордоос нүүрс тээвэрлэгчид болон бусад ААН-үүд энэ терминалыг ашиглах бүрэн боломжтой боллоо.
Олон Овоот өртөөний терминалыг өргөтгөснөөр Дорноговь, Дундговь аймаг дахь нүүрсний ордуудыг эргэлтэд оруулах ажил эхэллээ. Төвхөн, Алаг Өндөрийн уурхайг ашиглаж эхлэхээр хөрс хуулалт хэдийнэ эхэлжээ.
Гэрэл зургийг Б.Бямба-Очир