gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     24
  • Зурхай
     8.03
  • Валютын ханш
    $ | 3589₮
Цаг агаар
 24
Зурхай
 8.03
Валютын ханш
$ | 3589₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 24
Зурхай
 8.03
Валютын ханш
$ | 3589₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Олон улсын наадмуудад амжилт үзүүлээд буй “ТРИО” УСК Монголд нээлтээ хийнэ

О.Хандмаа
Соёл урлаг
2022-12-21
108
Twitter logo

“ТРИО” УСК 2023 оны хоёрдугаар сарын 24-нд Монголд нээлтээ хийхээр болжээ. “Хэнийг ч ардаа бүү үлдээ” гэдэг хүчтэй агуулгыг дэлхийд өгөх зорилготой энэхүү уран бүтээл нь Тайландын олон улсын кино наадамд шалгарч, “Шилдэг кино” хэмээх Гранпри шагнал, Хойд Америкт жил болгон зохион явуулдаг "Palm Springs International Down Syndrome Film Festival" кино наадамд "Шилдэг зураглаач" гэдэг эрхэм хүндтэй шагналыг хүртээд буй.

Уг кино дауны синдромоор дамжуулан монгол, монголизм, монголойд зэрэг үгсийг зүй бусаар олон улсад хэрэглэж буй бүдүүлэг байдлыг халах,  Монгол ёс, уламжлалыг дэлхий нийтэд таниулах, түүгээр дамжуулан Монгол орны байгалийн үзэсгэлэнт газруудыг дэлхийд сурталчлах, дауны хам шинжтэй хүмүүсийн эрхийг хамгаалах, дэлхий даяар тэгш хүртээмжтэй нийгмийн цогцлоохын тулд олон улсад зөв ойлголт өгөх, цаашилбал Монгол үндэстний ижилсэл ба ялгарлыг дэлхийд таниулах зорилтот уран бүтээл юм.

Монголын кино урлагийн түүхэнд дауны хам шинжтэй хүүхэд анх удаа кинонд тоглож, хүний эрх, хөгжлийн бэрхшээл, хүртээмжтэй нийгэм, байгаль эх, тогтвортой хөгжил, үндэсний өв уламжлал, нүүдлийн соёл, буддын шашин, үндэстний ижилсэл гэсэн том сэдвүүдийг хөндсөн энэхүү уран бүтээлийн Европ тивийн премьер нь Польш улсад зохиогддог Варшавын наадам болсон юм.

Уг киноны уран бүтээлчид зургаан хүний бүрэлдэхүүнтэйгээр Варшавын 38 дахь олон улсын кино наадамд уригдаж оролцсон.

Киног найруулж, гол дүрийг бүтээсэн жүжигчин Д.Баттөмөр манай сайтад өгсөн ярилцлагадаа “Кино маань олон улсын фестивальд зориулсан арилжааны бус учраас даяанчилж буй ламынхаа явдлаар Монголынхоо байгалийн үзэсгэлэнт газрууддаа зураг авалтаа хийж, дэлхий дахинд манай орны онгон дагшин нутаг, гоо үзэсгэлэнг харуулахыг зорьсон. Олон улсад ямар сайхан газар вэ, энэ газар аялж жуулчлах юм сан гэсэн сэдэл төрүүлэх зорилготойгоор, аялал жуулчлалын салбартаа уран бүтээлч хүний хувьд жаахан ч гэсэн нэмэр болъё гэж хийсэн” хэмээн ярьсан юм.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан