Жүжигчин Д.Баттөмөрийн найруулж, гол дүрд нь тоглосон “Трио” уран сайхны киноны уран бүтээлчид олон улсын кино наадмуудад амжилттай оролцож, шагнал хүртсэн талаарх таатай мэдээ сүүлийн үед чих дэлсэх болсон.
Тухайлбал, монгол зураглаач анх удаа Хойд Америкийн олон улсын кино наадмаас “Шилдэг зураглаач”-ийн шагнал хүртсэн бөгөөд чансаа өндөртэй олон наадамд уригдаж, бүтээлээ толилуулах хүндтэй урилгыг хүлээн аваад буй. Мөн Тайландын кино наадмаас "Шилдэг кино" хэмээх Гранпри шагналыг хүртжээ.
“Трио” киноны продюсерээр “Дауны холбоо”-ны тэргүүн В.Ганзориг болон жүжигчин Д.Баттөмөрийн гэргий Г.Булгантамир нар ажилласан. Тус киноны уран бүтээлчид өчигдөр /арваннэгдүгээр сарын 17-ны өдөр/ Эстони улс руу "Таллины хар шөнө" кино наадамд оролцохоор хөлгийн жолоо залсан билээ.
МОНГОЛ ХҮН АНХ УДАА ХОЙД АМЕРИКИЙН НААДМААС “ШИЛДЭГ ЗУРАГЛААЧ”-ИЙН ШАГНАЛ ХҮРТСЭН
-Олон улсын хэд хэдэн кино наадмаас та бүхэн ганзага дүүрэн иржээ. Ямар шагналууд хүртсэн бэ?
-Юуны өмнө GoGo.mn сайтын уншигч олондоо энэ өдрийн мэндийг хүргэе. 2020 онд ковидын цар тахлын нөхцөлд кино зохиолоо бичиж, зураг авалтандаа орсон. 2023 онтой золгож буй энэ гурван жилийн хугацаанд кинон дээрээ ажиллалаа. Кино зохиолдоо хүн байгаль, буддын шашин, дауны хам шинж гэсэн гурван сэдвийг зангидаж зураг авалтаа хийсэн. Зураг авалт маань дуусаад 2022 оны дөрөвдүгээр сараас олон улсын кино наадмуудаар аялж эхэллээ. Энэ бол "Хаадын хаан" кино продакшны анхны уран бүтээл. Арт драма төрлийн кино.
Өнөө цагийн зураглаач нарын "загалмайлсан эцэг" Г.Баттулга Монголын чансаатай гэгдэх маш олон түүхэн уран сайхны кинонуудад ерөнхий зураглаачаар ажилласан.
Каннын кино наадамд оролцсон ч сонгогдсон хариу хараахан авч чадаагүй. Түүний дараа Тайландын олон улсын кино наадамд шалгарч, “Шилдэг кино” хэмээх Гранпри шагнал хүртсэн.
Үүний дараа Хойд Америкт жил болгон зохион явуулдаг "Palm Springs International Down Syndrome Film Festival" кино наадамд "Шилдэг зураглаач" гэдэг эрхэм хүндтэй шагналыг Монголоос анх удаа авсан. Манай зураглаач бол урлагийн салбарт 40 гаруй жил ажилласан, телевизийн салбар, баримтат болон уран сайхны кинонуудад ажиллаж байсан, өнөө цагийн зураглаач нарын "загалмайлсан эцэг" Г.Баттулга. Монголын чансаатай гэгдэх маш олон түүхэн уран сайхны кинонуудад ерөнхий зураглаачаар ажилласан. Бид бүгдийн мэддэг "Аравт" кино, "Үхэж үл болно" зэрэг киног дурдаж болно. Энэ хүний ороогүй түүхэн бүрэн хэмжээний кино байхгүй.

Энэ дашрамд, Г.Баттулга ахдаа "Трио" киноны бүх уран бүтээлчдийн өмнөөс баярлаж талархсанаа илэрхийлье. Энэ хүнээс суралцах зүйл асар их байдаг. Энэ цаг үед ид ажиллаж байгаа зураглаач нартай мөр зэрэгцэн ажиллаж байгаа нь гайхамшиг юм. Г.Баттулга ахдаа киноны уран бүтээлчдийн өмнөөс халуун баяр хүргэе.
Түүний дараа бид Польшийн Варшавын 38 дахь олон улсын кино наадамд уригдаж оролцлоо. Энэ наадамд 100 гаруй орны 5000 гаруй киноноос 50 орны 158 кино шигшигдэж, наадамд танилцуулахаар сонгогдсон. Бид зургаан хүний бүрэлдэхүүнтэйгээр Варшавын наадамд оролцоод ирлээ.

Варшав хот 10 гаруй хоног фестивалиар амьсгалсан. Польш орон тэр даяар Варшавын наадамдаа ач холбогдол өгдөг юм байна. Автобусны буудал, автобусны бөөр, лед дэлгэц, орон сууц, барилгын ханан дээр энэ наадмын мэдээлэл тавигдсан байдаг юм байна. Тэр олон кино театр 14 хоногийн турш арилжааны бүх кино үзвэрийн үйлчилгээгээ хаагаад Варшавын наадамд сонгогдсон 158 киногоо 14 хоногийн турш үзэгчдэдээ өргөн барьдаг юм байна.
Мөн наадамд оролцож байгаа уран бүтээлчид болон шүүгчид мандатаар бүх киногоо үзэх боломжийг бүрдүүлж өгдөг юм билээ. Дэлхийн жинхэнэ А зэрэглэлийн супер наадам юм байна. Варшавын кино наадмын даргатай манай киноны продюсер, “Дауны холбоо”-ны тэргүүн В.Ганзоригтой ярилцлага хийсэн. Тэр ярилцлагыг тун удахгүй хүргэнэ.
Энэ наадам 1985 оноос үүдэлтэй. 2009 онд дэлхийн кино продюсерүүдийн холбооноос шалгаруулдаг Дэлхийн шилдэг 15 наадмын тоонд зүй ёсоор багтдаг. Гайхалтай наадамд оролцоод "Трио" кино “Үзэгчдийн таашаалд нийцсэн” шагналын эзэн боллоо. Бид маш баяртай байна.
1960 онд Д.Жигжид найруулагчийн "Ардын элч" кино Москвагийн анхны кино наадмаас Ариунаагийн дүрээрээ "Шилдэг эмэгтэй жүжигчин"-ий шагнал авч байсан. 1976 онд Г.Жигжидсүрэн, Ж.Бунтар найруулагч нарын хамтран найруулсан "Эх бүрдийн домог" кино Чехэд болдог Карловы Вары кино наадамд тэргүүн дээд шагналыг хүртэж байсан. Үүнээс хойш 46 жилийн дараа монгол кино дэлхийн А зэрэглэлийн кино наадмаас шагнал хүртэж байгаа баяртай мэдээг дуулгахад таатай байна. Үүний дараа бид Эстони улсын дэлхийн А зэрэглэлийн наадам болох Таллины олон улсын кино наадамд уригдсан. Бид энэ сарын 17-нд Эстони улсыг зорих гэж байна /11.17-ны өдөр зорьсон/. Фестивалийн шилдэг гэдэг секцэнд биднийг урьсан.
Олон улсын кино продюсерүүдийн холбоо гэж бий. Энэ холбоо дараах олон улсын кино наадмуудыг дэлхийн А зэрэглэл буюу бөмбөрцөгийн элит кино наадмууд гэж итгэмжилсэн байдаг.
Үүнд: Францын Канн, Италийн Венец, Польшийн Варшав, Германы Берлин, Швейцарын Локарно, Испанийн Сан Себастиан, Чехийн Карловы Вары, Японы Токио, Оросын Москва, Аргентин улсын Мар дель Плата, Канадын Монреал, Хятадын Шанхай, Египтийн Каир, Энэтхэгийн Гоа наадмууд багтдаг. Эстонийн Таллин ч энэ тоонд багтдаг.
Зүүн өмнөд Азидаа Тайландын наадам, Хойд Америкт Palm Springs International Down Syndrome Film Festival, Европт хоёр А зэрэглэлийн наадамд одоогоор шалгараад байна. Мөн Канадын Монреалын наадмын фестивалийн уралдаант хэсэгт нэр дэвших навч ирлээ.
Мөн Улаанбаатарын кино наадамд шилдэг продюсерийн шагналыг “Трио” киноны продюсер В.Ганзориг, манай гэр бүлийн хүн Г.Булгантамир нар хүртлээ. “Трио” кино 50 гаруй наадамд бүртгүүлсэн. 2022 онд 10 гаруй наадмын хариу ирснээс тавд нь оролцоод байна. Аль болох наадам бүхэнд чансаатай сайн оролцож, өөрсдийн биеэр очиж, чихээ онгойлгож нүдээ нээе гэсэн төлөвлөгөөтэй ажиллаж байна.
-Трио гэдэг нь гурвал, гурван гэсэн утга агуулдаг. Ямар утга санаа илэрхийлж, “Трио” нэр өгсөн бэ?
-Янз янзын хувилбар гарсан. Киноны продюсер В.Ганзориг маань энэ нэрийг өгсөн. Гурамсан холбоо гэсэн утгатай. Дээр нь киноны гол дүр маань гурвуулаа. Кинонд хэлж байгаа сэдэв маань мөн хүн байгаль, буддын шашин, дауны хам шинж гэсэн гурван сэдвийг тусгасан. Өнгөрсөн, одоо, ирээдүй цагийг харуулсан. Монголчууд мөн гурвын тоог бэлгэддэг. Гуравласан хромосом гэсэн утгаар мөн “Трио” гэж нэрлэсэн.
-Хүн байгаль, буддын шашны тухай өгүүлэхдээ юу хэлэхийг зорьсон бэ?
-Энэ кинонд хүнийг ил хөдөөлүүлдэг оршуулгын зан үйл гардаг. Энэ киног хийх болсон шалтгаан нь манай ээж өөд болоод нутагт нь ил хөдөөлүүлэх оршуулгын зан үйл хийж байсантай холбоотой. Үүнээс хойш ээжийнхээ гэгээн дурсгалд зориулж кино хийе гэж шийдсэн.
Хүн бол байгаль юм байна. Байгальдаа мэндлээд буцаад байгальдаа уусаж шингээд алга болдог юм байна. Ил хөдөөлүүлэх оршуулгын зан үйл нь буддын шашинтайгаа маш олон он жил, удаан хугацаанд монгол хөрсөнд шингэж, шүтэн барилдлагаатай оршин тогтносон юм байна гэдгийг би харсан. Тэгээд кинондоо буддын шашнаа магтан дуулахыг зорьсон.
1990-ээд оноос өмнө социалист нийгэмд нийгмийн тогтолцооноос болоод сүм хийдүүдээ галдан шатааж, лам хуврагуудаа асар олноор нь устгаж үгүй хийсэн. Тайз дэлгэцийн бүх бүтээлдээ буддын шашныг сөргөөр харуулдаг байлаа. Хор өгдөг, бослого хийдэг лам нар, шар хувалзнууд хэмээн дооглож егөөддөг байсан. Тэгсэн мөртлөө жаргал зовлон болон бүх юман дээр бурхныхаа өмнө сунаж мөргөөд, аврал эрж, бүх хүсэл мөрөөдлөө даатгадаг. Тиймээс уран бүтээлдээ шашнаа зөвөөр тусгаж харуулъя гэж би энэ кинон дээрээ лам хүний дүрийг оруулж ирсэн.

Кино маань олон улсын фестивальд зориулсан арилжааны бус учраас даяанчилж буй ламынхаа явдлаар Монголынхоо байгалийн үзэсгэлэнт газрууддаа зураг авалтаа хийж, дэлхий дахинд манай орны онгон дагшин нутаг, гоо үзэсгэлэнг харуулахыг зорьсон. Олон улсад ямар сайхан газар вэ, энэ газар аялж жуулчлах юм сан гэсэн сэдэл төрүүлэх зорилготойгоор, аялал жуулчлалын салбартаа уран бүтээлч хүний хувьд жаахан ч гэсэн нэмэр болъё гэж хийсэн. Ламын дүрд Монгол Улсын гавьяат жүжигчин С.Болд-Эрдэнэ тоглосон. Бид Өвөрхангай, Дундговь, Өмнөговь, Завхан, Архангай, Ховд, Увс, Хөвсгөл гээд байгалийн бүхий л үзэсгэлэнтэй газруудаар зураг авалтаа хийсэн. Киног маань Варшавт үзээд хүмүүс дуу алдаж байна лээ. Танай орон үнэхээр үзэсгэлэнтэй, диваажин шиг юм, жуулчлахыг хүсэж байна гэсэн олон санал хүсэлт киноны дараах хэлэлцүүлгийн үеэр ирж байсан.
-Та энэ киноны гол дүрд тоглож, өөрөө найруулсан. Киноны трейлерээс харахад та дауны хам шинжтэй хүний дүрд тоглосон, таны бага нас ч гарч байна гэж ойлгосон. Жүжигчин хүний хувьд хэр ур чадвар шаардсан дүр байсан бэ?
-Би киногоо юм ярьдаггүй гуравхан хүний дүртэй хийе гэж бодож байсан. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн ээж нь өөд болоод гэх мэтээр зохиолоо өрнүүлье гэсэн. Хараагүй, сонсголын бэрхшээлтэй, юм ярьж чаддаггүй хүний дүр гаргаж ирье гэж эхлээд бодож байлаа. Гэтэл хамтарч зохиол бичсэн О.Алтангэрэл найз маань болон манай эхнэр Г.Булгантамир нар Холливүүд сүүлийн үед даун, аутизмтай хүмүүсийн талаар кино хийгээд эхэллээ. Дауныг барьж авч, судалж үзээч гэсэн. Тэгээд би 130 дугаар сургуульд очоод Э.Агиун багштай уулзаж, даунтай хүүхдүүдийн дунд сууж хичээл хийн, тэдний дотоод ертөнц, гадаад биеийн хэлэмж бүхий л зүйлийг судалсан. Зохиолоо бичээд В.Ганзориг, Э.Агиун багш хоёроор редакторлууллаа. Зохиолоо маш олон удаа өөрчилсөн. Тэд “Энэ даунтай хүн биш, тэд ийм үйлдэл гаргадаггүй” гэх мэтчилэн зааж зөвлөж байсан. Тэгж би зохиолоо О.Алтангэрэл найзтайгаа бичиж зураг авалтандаа орсон. Өөрөө найруулахын хажуугаар гол дүрд нь тоглолоо.
Миний бага насанд 130 дугаар сургуулийн сурагч Тулгын Тэлмүүн гэж 10 настай хүү тоглосон. Хэдий 10 настай ч аав ээж нь хүүгээ энэ кинонд тоглуулах юм сан, даунтай хүмүүсийн эрх ашгийн төлөө дуугарах юм сан, тэднийг битгий ялгаварлан гадуурхаач гэсэн санааг хэлж, дуу хоолойгоо өргөх ёстой гээд аав ээж нь хүүгээ зоригжуулж байсан. Мөн олон хүний дунд байж чаддаггүй болохоор дасгаж хүүгээ дасгаж байлаа. Зөндөө асуудал байсан ч гол дүрийн жүжигчин хүү киноны ард амжилттай сайн гарсан.
Монгол Улс хүний эрхийг дээдэлдэг орон мөртлөө ялгаатай хөгжилтэй хүмүүсийг үргэлж ялгаварлан гадуурхаж байдаг. Бид даунаа ч, аутизмаа ч ойлгохгүй. Нийтлэгээр нь маш муухай үгээр бүдүүлгээр хүний эрхийг зөрчиж хэлдэг. Би үүнд маш их эмзэглэсэн. Би энэ тухай Э.Агиун багшаас маш их юм сонссон. Сонсоод уйлам, нүдээр харахад итгэмээргүй, монгол хүнээс гармааргүй зүй бус юмыг нийгэм үзүүлдэг юм билээ.
Тиймээс даунтай хүмүүсийн нийгэм дэх тэнцвэртэй байдлыг бий болгоход миний хийж байгаа кино өчүүхэн ч болов тус нэмэр оруулах болов уу гэж бодож хийсэн.
-Та саяхан Дарханд болсон TEDх-т илтгэл тавьсан. Мөн л энэ тухай ярьсан уу?
-Надад TEDx-т илтгэл тавиад өгөөч гэсэн санал ирсэн. Сайхан эергээр харж, дэлхийн формат болсон том тайзан дээр үг хэлэх алтан боломжийг алдалгүй “Трио” киноныхоо сэдвүүдийг ярьж, даунтай хүмүүсийн төлөө бяцхан ч гэсэн өөрийн дуу хоолойгоо өргөсөн байх гэж бодож байна.
-Та даунтай хүний дүрд тоглосон хүний хувьд гаднах биеийн хэлэмж дээр их анхаарч ажилласан байх?
-Тэгэлгүй яах вэ. Найруулагч, зураачид, нүүр хувиргалтын багтайгаа ярилцаад яаж даунтай хүнтэй адилхан болох уу гэж их ярилцсан. Тэр төрхийг гаргахын тулд нүүр хувиргалтын ажил их орсон. Азаар бага насанд тоглосон даунтай хүүхдийн маань ерөнхий төрх нь надтай төстэй, булцгар. Энэ хүүхэдтэй адилхан болох гээд нүүрээ будуулж, хөмсгөө хусуулаад, эрүүндээ аппарат хийж, үсээ хусуулаад гаднах биеийн хэлэмж дээр анхааралтай ажиллахыг хичээсэн. Гэхдээ нүдийг даунтай хүний нүдтэй адилхан болгох нөхцөл байдаггүй юм билээ. Тэрэн дээр алдаа гарсан.

ГАДНЫХАН МОНГОЛЫН ИЛ ХӨДӨӨЛҮҮЛЭХ ЗАН ҮЙЛИЙГ БАЙГАЛЬД ЭЭЛТЭЙ ЭКО ЗАН ҮЙЛ ГЭЖ БАЙСАН
-Монголд киногоо хэзээ нээх вэ?
-2023 оны хоёрдугаар сарын 24-нд шинийн таванд Улаанбаатар хотод нээлтээ хийнэ. Олон улсын кино наадамд яагаад шагнал аваад, яагаад амжилт үзүүлээд байна вэ гэсэн хүмүүсийн хүлээлт их байна. Нээлтийн үеэр киноны аялгууг "Морин хуурын чуулга" тоглоно.
Дэлхий олон хэлээр ярьдаг ч бидэн дунд ганц л хэл байдаг. Энэ бол хайр.
- Дээр үед даунтай хүнд монголчууд хэрхэн ханддаг байсан юм бэ. Даун гэж мэддэг байсан уу. Та энэ талаар судалж үзэв үү?
-Одоо ч гэсэн манайхан аль нь даун, аль нь аутизм бэ, аль нь ялгаатай хөгжилтэй вэ гэдгээ ялгаж салгаж сураагүй байна. Тэгсэн хэрнээ юмны материаллаг, эд хөрөнгө, юмны үнэ цэнийг их сайн ялгадаг гэнэ. Гэтэл нийгэмд хамт байгаа хүмүүсээ ялгаж салгаж, хүндэтгэлтэй хандаж, хайрлаж чаддаггүй. Яг л өөрийнх нь хамаатан садан дотор ийм ялгаатай хүн гарч ирээгүй л бол тэднийг ойлгохыг хүсдэггүй. Дэлхий олон хэлээр ярьдаг ч бидэн дунд ганц л хэл байдаг. Энэ бол хайр. Энэ нийгэмд, амьдралд ялгаатай хөгжилтэй хүмүүсийг ялгаварлан гадуурхахгүйгээр гарнаас нь чанга хөтлөөд ирээдүй рүү хөтөлж явах нь бидний чин үүрэг.
Гадныхан ил хөдөөлүүлэх зан үйлийг маш цэвэрхэн, эко зан үйл гэж байна.
-Гаднын үзэгчид манай байгалийн зураглалыг хараад шагширч байсан гэлээ. Харин буддын шашин, ил хөдөөлүүлэх зан үйлийн талаар сонирхож байна уу?
-“Ил хөдөөлүүлэх оршуулгын зан үйл одоо хүртэл Монголд байдаг уу?” гэсэн асуултыг их тавьж байсан. Энэ киноны хүн байгаль гэх сэдэв нь бидэнд их таалагдлаа гэсэн. Үзэгчид нь юм уу, шүүгчид нь юм уу мэдэхгүй олон юм сонирхож асууж байсан. Бидэнд оногдсон 20-30 минут маань хэтрээд цаг гаран яриад суучихсан. Тэд ил хөдөөлүүлэх зан үйлийг маш цэвэрхэн, эко зан үйл гэж байна. Байгальдаа уусаад, нар салхинд гандаж гундаад, амьтан урмагал нь зооглоод, үер усанд урсаж, салхинд хийсээд шингэдэг юм байна гэж харж байна. Оршуулгын зан үйл манайд одоо байгаа юу гэж асуусан. Хотжилт тэлэхийн хэрээр энэ зан үйл устаж үгүй болж байна.
Одоо бол малчид маань өндөр настай хүмүүсээ эзгүй тал нутагтай, хүн ам цөөтэй газар хөдөөлүүлэн энэ зан үйлээ авч үлдэж байна. Ер нь устаж үгүй болж байна. Бид энэ киногоо хойч үедээ энэ бол нүүдэлчдийн хүндэтгэлийн үнэт өв соёл учраас уран бүтээлд харуулж үлдээх хэрэгтэй гэж үзсэн. Найруулагч миний амьдралд болоод өнгөрсөн үйл явдал бөгөөд тун нарийнаар, сэтгэл зүрхэнд гүн гүнзгий бат хадагдаж үлдсэн болохоор уран бүтээлээр дамжуулан өвлүүлж, уламжлал болгон үлдээе, соёлын өвдөө багтааж аваасай гэсэн зорилгоор би энэ киногоо хийсэн.
-Ярилцсанд баярлалаа. Уран бүтээлийн өндөр амжилт хүсье.