Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Энхбаяр “Монголын Улсын
Үндэсний номын сан”-гийн шав тавих ёслолын нээлтэд оролцлоо. Ерөнхийлөгчийн
санал санаачлагаар өрнөж буй энэхүү үйл явдлын арга хэмжээний нээлтэд БСШУ-ны
сайд Н.Болормаа, Нийслэлийн Засаг дарга Т.Билэгт болон албаны бусад хүмүүс,
эрдэмтэн судлаачид байлцлаа.
АНУ-ын Элчин сайдын яамны өмнөх талбай, Сэлбэ голын баруун эрэгт баригдах “Монгол Улсын Үндэсний номын сан” нь дэлхийн орчин цагийн номын сангийн шилдэг ололтуудыг тусгасанаараа онцлог бөгөөд Улсын Төв номын сангийн захирал Г.Акимын хэлснээр номтой нөхөрлөсөн удаан жилийн зузаан уламжлалтай монголчуудын оюуны соёлын хэрэгцээг хангах нэгэн том багана болон сүндэрлэх юм.
Ерөнхийлөгч Н.Энхбаяр 2007 онд Кувейт Улсад хийсэн төрийн айлчлалын үеэр “Монголын Улсын Үндэсний ном”-ын санг тус улсын буцалтгүй тусламжаар барьж байгуулахаар шийдвэрлүүлсэн нь ийнхүү бодит ажил хэрэг болж байна.
Ерөнхийлөгч
үзлэгийн дүнтэй танилцлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Энхбаяр Зэвсэгт хүчний жанжин
штабын нэгдүгээр орлогч дарга, хошууч генерал А.Ганбат, Хил хамгаалах Ерөнхий
газрын дарга, хошууч генерал А.Баатарцогт, ЦЕГ-ны даргын үүрэг гүйцэтгэгч
Ч.Амарболд, Шүүхийн шийдвэр биелүүлэх газрын дарга, бригадын генерал
Д.Батжаргал нарыг хүлээн авч уулзаж Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн
нэрэмжит үзлэгийн дүнг сонслоо.
Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн нэрэмжит үзлэгийн үзлэгийг хоёр үе шаттай явуулж “Цэргийн албан хаагчдын бие бялдарын бэлтгэлжилтийн шалгуур үзүүлэлт”-ээр шалгасан нь офицер, ахлагч нарын бие бялдарын бэлтгэжилтэнд чанарын ахиц гарч, анги, сургалтын материаллаг баазыг тавигдаж буй шаардлагын түвшинд хүргэн бэхжүүлэх ажлын эхлэл тавигджээ гэж дүгнэж байгаа аж. Үзлэгийн дүнгээс үзэхэд офифер, ахлагч нарын бие бялдарын бэлтгэжилтийн тэсвэрийн чанарын үзүүлэлт, биеийн зохистой харьцааг илэрхийлдэг жингийн индекс, бүсэлхий ташаан тойргийн харьцааны стандартын үзүүлэлт бусад үзүүлэлтээс харьцангуй доогуур гарсан байна.
Ерөнхийлөгч Н.Энхбаяр мэдээллийг сонссоны дараа “Зэвсэгт
хүчний Ерөнхий командлагчийн нэрэмжит анхны үзлэг сайн болсныг сайшааж, цэргийн
албан хаагчдын бие бялдарыг сайжруулах стандартыг боловсронгуй болгож, энэ
чиглэлээр идэвхтэй ажиллах”-ыг холбогдох газрын удирдлагуудад чиглэл болголоо.
МУ-ын Ерөнхийлөгчийн Хэвлэл мэдээллийн албанаас мэдээлэв.