gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Боловсрол
    •   Нийгэм
    •   Тэр өдөр
    •   Дэлхийд
    •   Ногоон дэлхий
    •   Спорт
    •   Соёл урлаг
    •   Технологи
    •   GoGo ил тод байдал
    •   Бизнес
    •   GOGO тойм
  •  GoGo булан  
    •   СEO
    •   GoGo Cafe
    •   Маргааш ажилтай
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   Элчин сайд
    •   35 мм-ийн дуранд
    •   Соёлын довтолгоо
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   GoGo асуулт
    •   Гарааны бизнес
    •   Мега төсөл
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Хүмүүс
    •   Подкаст
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     27
  • Зурхай
     9.16
  • Валютын ханш
    $ | 3596₮
Цаг агаар
 27
Зурхай
 9.16
Валютын ханш
$ | 3596₮
  • Мэдээ 
    • Монгол наадам
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Боловсрол
    • Нийгэм
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Мобиком 30 жил
    • Тэр өдөр
    • Дэлхийд
    • Ногоон дэлхий
    • Спорт
    • FIFA 2026
    • Соёл урлаг
    • Технологи
    • GoGo ил тод байдал
    • Бизнес
    • SOS
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    • GOGO тойм
  • GoGo булан 
    • СEO
    • GoGo Cafe
    • Маргааш ажилтай
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • Элчин сайд
    • 35 мм-ийн дуранд
    • Соёлын довтолгоо
    • Гаднынхны нүдээр Монгол
    • GoGo асуулт
    • Гарааны бизнес
    • Мега төсөл
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Хүмүүс
    • Подкаст
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 27
Зурхай
 9.16
Валютын ханш
$ 3596₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Нэг клубт тоглодог төрсөн ах дүүс өөр шигшээ багийн төлөө

А.Эрхэмбаяр
2022-11-24
38
Twitter logo
А.Эрхэмбаяр
38
Twitter logo
2022-11-24
Нэг клубт тоглодог төрсөн ах дүүс өөр шигшээ багийн төлөө

"Катар 2022" ДАШТ-д 32 орны 830 тамирчин оролцож байна. Өөр хэл соёл, өөр иргэншилтэй олон зуун тоглогчдын дунд төрсөн ах дүүс цөөнгүй. Харин тэдний дундаас хоёр өөр улсын төлөө тоглож буй ах дүү Уильямсыг онцолж байна.

Испанийн "Athletic Bilbao" клубийн довтлогч Инаки Уильямс дэлхий нийтэд өөрийгөө таниулаад олон жил болжээ. Өдгөө 28 настай довтлогч энэ жилээс Ганийн шигшээ багт тоглож байгаа бол түүний дүү Нико Уильямс Испанийн шигшээ багтай хамт Катарт ирсэн.

Сахарын цөлийг даван цагаачилж Испанийн Билбао хотод очсон Гана гэр бүлд ах дүүс төрсөн. Инаки 19 настайдаа Билбао хотын "Athletic Bilbao" клубтэй гэрээ байгуулсан бөгөөд энэ үед дүү Нико 11 настай байв.

Испанийн супер цомыг 2 удаа өргөсөн Инакиг Испанийн насанд хүрэгчдийн шигшээ баг тоглуулаагүй тул ийнхүү хожим Ганын шигшээ багийг сонгосон юм. Тэрээр энэ есдүгээр сард Хар оддын төлөө эхний тоглолтдоо оролцсон.

Харин өнгөрсөн жил 19 настай Нико хүү ахынхаа клубт анхны тоглолтоо хийж гэр бүлийн мөрөөдөл биелсэн аж. Real Valladolid клубийн эсрэг тоглосон тус өдөр ах Инаки нь мөн сэлгээгээр талбайд орж ах дүүс хамтдаа тоглосон юм. Тэд энэ жилээс хоёул гараанд тоглож байгаа бөгөөд Инаки үзүүрт, Нико жигүүрт тоглодог.

Испанийн шигшээ баг Катарт олон залуусыг авчирсны нэг нь 20 настай Нико байв. Тэрээр өчигдөр Коста Рикагийн эсрэг сэлгээгээр талбайд гарсан бол ах Инаки нь өнөөдөр Португалын эсрэг тоглоно.

Ах дүү тоглогчид хоёр өөр багт тоглосон хамгийн алдартай тохиолдолд нь Гана, Германы шигшээ багт тоглосон Кевин-Принс болон Жером Боатенг юм.

Энэ удаагийн дэлхийн аваргад оролцож буй ах дүү тоглогчид:

Ганын ах дүүс. Английн "Crystal Palace" клубт тоглогдог довтлогч Жордан Айю 31 настай. Катарын "Al Sadd" клубт тоглодог хагас хамгаалагч Андре Айю 32 настай. Ганын ах дүүс. Английн "Crystal Palace" клубт тоглогдог довтлогч Жордан Айю 31 настай. Катарын "Al Sadd" клубт тоглодог хагас хамгаалагч Андре Айю 32 настай.

Сербийн ах дүүс. Италийн "Torino" клубт тоглодог хаалгач Ваня Милинкович-Савич 25 настай. Италийн "Lazio" клубт тоглодог хагас хамгаалагч Сергей Милинкович-Савич 27 настай. Сербийн ах дүүс. Италийн "Torino" клубт тоглодог хаалгач Ваня Милинкович-Савич 25 настай. Италийн "Lazio" клубт тоглодог хагас хамгаалагч Сергей Милинкович-Савич 27 настай.

Францын ах дүүс. Германы "Bayern Munich" клубт тоглодог хамгаалагч Лука Эрнандес 26 настай. Италийн "Milan" клубт тоглодог хамгаалагч Тео Эрнандес 25 настай. Францын ах дүүс. Германы "Bayern Munich" клубт тоглодог хамгаалагч Лука Эрнандес 26 настай. Италийн "Milan" клубт тоглодог хамгаалагч Тео Эрнандес 25 настай.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан