"Катар 2022" хөл бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн эхэллээ. Тэмцээний нээлтийн тоглолт зохион байгуулагч Катар болон Өмнөд Америкийн Эквадорын шигшээ багийн хооронд болоход талбайн зочин баг хожлоо.
Тоглолт эхлээд гурав дахь минутад Эквадорын туршлагатай довтлогч мөргөж гоол оруулсан боловч VAR гоолыг тооцсонгүй. Эннер Валенисиад гоолын дамжуулалт өгсөн Феликс Торрес бөмбөгний төлөө тэмцэх үедээ отон тоглолтод орсон гэж шүүгчид үзсэн.
Гэвч Эквдаорын гоолын хүсэл зогсоогүй. 16 дахь минутад Эннер Валенсиа 2022 оны ДАШТ-ий нээлтийн гоолыг бүртгүүлсэн. Түүнийг хурдтай довтолгооны үеэр бөмбөг авах үед Катарын хаалгач Саад Аль Шеб алдаа гарган зогсоосноор Валенсиа торгуулийн цохилт гүйцэтгэх эрхтэй болсон. Улмаар өөрт олдсон боломжийг маш тайвнаар ашигласан нь эхний гоол байв.
Эхний гоолын эзэн Валенсиа 15 минутын дараа дахин нэг гоол оруулж тооны харьцаа 0-2 болсон. Өдгөө 33 настай Эннер Валенсиа Эквадорын шигшээ багийн түүхэд ДАШТ-д 5 гоол оруулсан анхны тоглогч болсон юм.
Хоёрдугаар үед талбайн эзэд харьцангуй өрсөлдөөнтэй, довтолсон тоглолтыг үзүүлсэн ч Эквадорын хамгаалалт сайн байж итгэл төгс хэсгээ тэргүүлж эхэллээ. Харин ДАШТ-ий түүхэд зохион байгуулагч орон нээлтийн тоглолтод анх удаа хожигдлоо. ДАШТ-ий "А" хэсгийг Эквадорын шар өмсгөлтүүд 3 оноотой тэргүүлж байна.
ДАШТ-ий талаарх дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзээрэй.
Зургийн эх сурвалж: FIFA