Колонийн дарлалаас чөлөөлөгдсөн хөгжиж буй аливаа оронд төрийн эргэлт гарч, тэр нь хувьсгал гэж нэрлэгдэн, эргэлт ба хувьсгалыг удирдсан милитарист толгойлогч нь Москвад гэнэт уригдан Зөвлөлт Холбоот Улсын Баатар цолоор шагнуулсан олон тохиолдол бий.
Ингэснээр тэр улс Кремлийн ивээлийн социалист чиг баримжаат улс болж, улмаар социалист лагерийн бэлтгэл нөөц хүчин болж явсаар адаг сүүлд нь социализм ч үгүй, хувьсгал ч үгүй, хөгжил дэвшил ч үгүй шашин-клан-угсаатны дайны хөлд нэрвэгдэн сүйрч унасан түүхэн сургамж жишээ Азид Афганистан, Африкт Сомали гээд захаас аван нэрлэхээр байна. Сонгодог хоёр нь энэ хоёр ба саяхан Кенид үйлдсэн аллагаараа бол Сомали бүр толгой цохиж явна.
Засгийн газар нь зөвхөн нийслэлээ чадан ядан хянаж байгаа, нийгмийн бүх институц нь ажиллахаа больсон, ард түмнийх нь тал хил даван тэнүүчилсэн, сүүлийн 20 жилд иргэний дайн өрнөсөн, хөвгүүд нь бүгд гартаа автомат барьж, хавьтсан ойртсоноо дээрэмдсэн, ийм нэг орныг социализмын замаар замнаж явсан гэхэд чөтгөр ч итгэхгүй байх.
Энэ гай хэзээ хэрхэн эхлэв? Үүний гол буруутан нь Мохамед Сиад Барре гэгч мусульман марксист цэргийн эрхтнээс үүдэлтэй. Энэ нөхөр Бүгд Найрамдах Ардчилсан Сомали Улсын Ерөнхийлөгчөөр 1969- 1991 онд ажиллаж, өөрийнх нь байгуулсан Сомалийн хувьсгалт социалист нам (СХСН) социалист туршилтуудаа ард түмэндээ олон жил өршөөлгүйгээр тулгажээ. Энэ улс 1960.07.01-нд тусгаар тогтносон, Барре тэгэхэд үндэсний шинэ армийн дэд командлагч, Жанжин штабын даргаар томилогдож, 1965- 1969 онд армиа командалсан, бригадын генерал, хошууч генерал цол хүртсэн юм.
Харин 1969 онд Ерөнхийлөгч Шермарк нь бие хамгаалагчдаа алуулсны дараа улс орон хямрахад Барре тэргүүтэй хэсэг офицер цэргийн эргэлт хийж засгийн эрхийг гартаа авчээ. Засгийн эрх Хувьсгалт Дээд Зөвлөлд шилжиж Ерөнхийлөгч нь мань хүн өөрөө болов. Улс орон нь авилга хээл хахуульд идэгдэж, нийгмийн хөрөнгийг илт хулгайлж, шударга ёс алдагдаж, шашнаа хүндэтгэхээ больж, хууль нь гууль болсон учраас засгийн эрхийг цэргийнхэн авлаа хэмээн тэрээр мэдэгдэж байжээ.
Орон нутгийн эрх мэдэлтнүүд болох кланы удирдагчид шинэ парламентад төлөөлөлгүй болсон тул иргэний дайн дэгдэж, Сомалийн шинэ эрх баригчид ЗХУ-ын туслалцаатайгаар сөрөг хүчнийхээ эсрэг аянд морджээ. ЗХУ ч уухайлан дэмжсэний цаад шалтгаан нь Бүгд Найрамдах Ардчилсан Сомали Улс гэсэн нэр хаягтай, хөдөлмөр ба шударга ёсонд тулгуурласан нийгмийг бүтээн байгуулж, шинжлэх ухааны социализмыг тунхагласан социалист хөгжлийн замаар замнана гэсэн уриатай байсанд оршино. Марксист зарчмуудыг исламтай хослуулсан социализм байгуулна гэсэн зорилтоо мөн зарлав.
Социалист туршилтууд нь 1957 оны коммунист- ажилчны намуудын Москвагийн анхдугаар зөвлөгөөний заалт, зүй тогтлуудын дагуу байсныг Москвад (тэр үеийн БНМАУ- д ч) ихэд олзуурхав. Юу вэ гэвэл, газрыг улсын болгов, нефть ба даатгалын компаниуд, гадаадын банкнуудыг мөн улсад авав. Төвлөрсөн төлөвлөгөөг эдийн засагтаа нэвтрүүлэв. Хөдөө аж ахуй ба загасны аж ахуйг хоршооллож, үйлдвэр завод олныг барив. Боловсрол, эмнэлгийн үйлчилгээг ард түмэндээ хүргэн, бичиг үсэг үл мэдэх явдлыг устгах кампанит ажил өрнүүлэв гэхчлэн яг л 1950-1960-аад оны социалист Монголын түүх давтагдах нь тэр.
Сиад Барре тэргүүтэй марксистууд хувьсгалын эхний 5 жилд социалист хөгжилдөө бахдам амжилт оллоо хэмээн дүгнэж явтал коммунист жам ёсны үзэгдэл - нэг хүнийг тахин шүтэх завхралыг Барре өөр дээрээ эхлүүлэв. Энэ нөхрийн хөрөг нийслэл Могадишо хотод Маркс, Лениний хөрөгтэй зэрэгцэн заларч, мань хүнийг “их багш”, “мэдлэг оюуны эцэг”, “ялалтын лидер”, “нөхөр Сиад” гэж авгайлав. 1976 онд марксист- ленинист Хувьсгалт социалист намаа байгуулан, Төв Хороонд нь Хувьсгалт Дээд Зөвлөлийн эрхийг өгөв. 1979 онд шинэ Үндсэн хуулиа батлахдаа Сомалийг нэг намын засаглал бүхий гэдгийг тунхагласан юм.
Гадаад бодлогодоо ЗХУ-ыг тууштай дагав. 1974 онд Москвад Зөвлөлт-Сомалийн хооронд Найрамдал, хамтын ажиллагааны тухай гэрээг 20 жилийн хугацаагаар байгуулж, Зөвлөлт нь тийшээ зэвсэгт хүчнээ илгээх эрхтэй болжээ. Барре нэг бус удаа Кремлийн хүндэт зочин болсон ба ЗХУКН-ын их хурлуудад СХСН, түүний лидер Барре зочноор олонтаа морилжээ. Гэвч Сомалийн социалист бүтээн байгуулалтад Кремль сэтгэл ханасангүй. Энэ орныг 1977 онд коммунист авантюр руу түлхлээ. Москвагийн санал болгосноор хувьсгалт Сомали, хувьсгалт Этиоп хоёр нийлж Холбооны БНУ болох ёстой гэв. Учир нь Этиоп улс 1974 оны төрийн эргэлтээрээ социализм байгуулах зам сонгосон марксист Засгийн газартай болчихсон байв.
1977 оны гуравдугаар сард Кубын удирдагч Фидель Кастрог Араб, Африкийн Эвэр орчмын бүс нутгаар айлчлуулж, Этиопын марксист лидер Менгисту Хайле Мариам, Сомалийн Ерөнхийлөгч Сиад Барре нарыг Өмнөд Йемений нийслэл Аденд уулзуулжээ. Кастрогийн онолдсон, Москвагаас дэмжсэн төсөл яригдав. Эхлээд Этиоп нь Эритрей мужтайгаа марксист федерац болох, дараа нь Этиоп, Сомали, Жибүти, Умард ба Өмнөд Йемен хэдэн талаасаа нийлж нэгдээд коммунист конфедерац буй болох ёстой гэв.
Гэтэл Барре зөрүүдлээд “Их Сомали” улсаа байгуулж, хөрш орнуудад аж төрдөг бүх сомаличуудыг нэгтгэнэ гэв. Тэр санаархлаасаа болж Огаден мужийн төлөө Сомали нь Этиоптой илд зөрүүлчхээд байсан тул Кастрогийн ятгалга дэмжлэг эс хүлээв. Болдогсон бол Африкийн Эвэр-Арабын хойгийг дамнасан супер коммунист гүрэн мэндлээсэй хэмээн тэр үедээ социалист орнууд үзсэн байх. Даанч бүтэх тавилангүй мөрөөдөл байжээ. Мөрөөдөл баларснаар үл барам Этиопын нутаг руу халдсан Сомали ЗХУ- аас цэргийн тусламж хүртэж чадаагүй тул өмнө байгуулсан Найрамдал, хамтын ажиллагааны тухай гэрээгээ цуцлан, Этиопыг дэмжиж цэргээ илгээн байлдуулсан Кубаас дипломат харилцаагаа таслав.
Этиопын нутаг руу халдсан Сомали ЗХУ-аас цэргийн тусламж хүртэж чадаагүй тул өмнө байгуулсан Найрамдал, хамтын ажиллагааны тухай гэрээгээ цуцлав.
Цэргийн тусламж Москвагаас горьдоод бүтээгүй тул лалын шашинт ахан дүүсрүүгээ хандлаа. Лалын орнуудаас Египет, Саудын Араб, Пакистан, Иран Сомалид тусламжийн гараа сунгалаа. Социалист Этиопын талд Куба, Зөвлөлтийн шилдэг дайчид тулалдлаа. Дайн жил гаран үргэлжлээд Сомалийн ялагдлаар дууслаа. Сиад Барре шинжлэх ухааны социализмаасаа татгалзан АНУ-ыг түшиж эхлэв. АНУ цэргээ түр байрлуулах дамжин өнгөрүүлэх баазтай болжээ.
Энэ үед Сомалийн дотоод байдал эрс хурцадсан байлаа. Мохамед Сиад Барре ч яргалал харгислалыг хэтрүүлж байв. 1979 онд төрийн эргэлт хийх гэсэн оролдлого гарав. Хожмын Ерөнхийлөгч генерал Абдуллахи Юсуф Ахмед эргэлтийг толгойлоод ялагдаж, Этиоп руу дүрвэн, тэндээ Сомалийн улс үндсээ аврах ардчилсан фронт байгуулан зэвсэгт тэмцлийн зам сонгов. 1980-аад оны эхээр Сомалийн хойд нутагт исаак омгийнхон Сомалийн үндэсний хөдөлгөөн байгуулж, Саид Баррег түлхэн унагахаар байлдаж эхлэв. Нэр хүнд нь унаж, эрх мэдэл нь суларч, эцэстээ дарод гэх омгоос гаралтай марехан кланыхаа толгойлогч болж хувирав. Бусад омог аймгууд энэ омгийн эсрэг партизаны дайнд нэгдлээ. Улс орон үнсэн товрого болж, хагас сая хүн дүрвэж, 100 мянга орчим хүн алагдсан буюу хилсээр хэлмэгджээ. Химийн зэвсэг ард түмнийхээ эсрэг хэрэглэсэн, босогчдын Харгейс хотын 70 хувийг газрын хөрснөөс арчсан гашуун түүх цаашаа хөвөрнө.
Барре 1986 онд Ерөнхийлөгчөөр дахин сонгогдсон ч эв нэгдлийг хангаж чадалгүй, гэр бүл дотроо засгийн эрхийн тэмцэлд идэгджээ. Ууган хүү Маслах Барре, үеэл дүү Жама Барре нар Засгийн газар, армийг талцуулав. Дотоодын иргэний дайнд Америкийн цэрэг, НҮБ-ын энхийг сахиулагчид татагдан орсон томхон дайн 1988 оноос улс орныг нөмрөн авлаа. Дайн 20 жил үргэлжилсэн ба гадаадын цэрэг, НҮБ-ын цэрэг цөхрөнгөө баран тус орноос гарч явсан бөгөөд 2006 он гэхэд дайн Сомалийн төв Засгийн газар, исламистуудын хооронд өрнөсөөр өнөөг хүрчээ. Этиопын цэрэг орж лалынхныг нэг бус удаа номхтгосон боловч тэд партизаны дайн хийсээр буй. Африкийн орнууд хамтран энхийг сахиулах хүчин илгээгээд ч тусыг эс олов.
Дарангуйлагч Сиад Барре 1990-1991 онд нийслэлдээ бүслэгдээд, Европ дахь II дайны төгсгөл үеийн Гитлерийн бункер санагдам тэр түүхийг давтжээ. Тэрээр 1992 оны эхээр танканд суун бүслэлтээс гарч, хүргэн Мухаммед Саид Херси гэгчийн хянаж байсан өмнөд нутагт очин, тэндээс танкаараа довтолгосоор Кенийн хилийг давж, улс төрийн орогнол гуйсан юм. Гэвч Кени үл зөвшөөрсөн тул Нигери рүү дүрвэн гарч, тэндээ байсаар 1995 онд өвчнөөр насан эцэслэв. Африкийн хамгийн шилмэл марксистын тавилан ийнхүү дууссан юм.
Эдүгээ түүний толгойлж асан Сомалийн нутаг дэвсгэр дээр Сомалиланд, Пунтланд, Жубаланд, Этиопын дэмжлэгт буй Сомали гэх 4 төр-улс оршиж байх бололтой. Яг ийм суурин дээр өнөөгийн лалын алан хядагч, далайн дээрэмчин ерөнхий Сомали улсын араг яс босч ирсэн түүх ийн ажгуу!
Энд би Сомали улсаар дагначих шиг боллоо. Ингэж дагнах учир шалтгаан бас бий. Учир нь би эх орноо төлөөлөн АБНЕУ-д Элчин сайдаар 4 жил гаран ажиллахад миний сууж байсан Каираас манай улс тухайн цагтаа Сомалийг хавсарч байсан юм. Тиймээс Элчин сайд Ц.Дэмиддагва 1973-1977 онд тэнд ажиллахдаа Сомалийн нийслэлд очиж Ерөнхийлөгч Сиад Барред Итгэмжлэх жуух бичгээ барьсан тухай гэрэл зураг, илтгэх хуудас, бас бус танилцуулах мэдээ бичиж ГХЯ руу илгээсэн хувийг би олж үзсэнээр дээрх зарим мэдээллийг дэлгэсэн хэрэг. Тэр үед социалист чиг баримжаат Сомалийн хувьсгал, бүтээн байгуулалт, Зөвлөлт-Сомалийн найрамдлын тухай гайгүй сайн мэдээллээр төвөө хангаж байсан ажээ.
Судлаач проф Олхонуд Баярхүү