“Оргил өөд” клубын залуус энэ сарын нэгнээс “Гал түймрээс урьдчилан сэргийлэх” сарын аян эхлүүлжээ. Энэ үйлсэд иргэд, ТББ-уудыг татан оролцуулж, цаашид идэвхтэй давлагаа болгон үргэлжлүүлэхээр олон ажил төлөвлөсөн байна.
Тэд өнгөрсөн бямба гарагт ОБЕГ-ын Орбит дах Аврах тусгай ангийн мэргэжлийн сургалтын төвд очиж, гамшиг тохиолдсон, гал түймэр гарсан үед өөрсдийгөө болон ойр дотны хүмүүсээ хамгаалах, аврах мэдлэг, дадал олж авах сургалтад хамрагдсан юм.
Сургалтыг удирдан явуулсан, Онцгой байдлын ерөнхий газрын Гамшгаас хамгаалах урьдчилан сэргийлэх хэлтсийн мэргэжилтэн, онцгой байдлын хошууч Б.Батболд “Иргэд өмнө нь ийм сургалт авч байгаагүй. Гамшиг, гал түймрээс аврах сургалтыг анх удаа энгийн иргэдэд зааж байна. Хүмүүс гамшиг, гал түймэр нүүрлэсэн үед юу хийх ёстой гэдгээ мэддэг юм шиг хэрнээ яг онцгой байдал гарсан үед аврах хамгаалахын тулд зөв үйлдэл хийх тодорхой мэдлэг, дадалгүй байдаг. Ийнхүү иргэдийг сургалтад хамруулах нь чухал” гэсэн юм.
“Оргил өөд” клубын тэргүүн Х.Алтанхуяг болон гишүүд хүнд туслах, хүний амь аврахад хэрэг болохоор, хэн ч хийж чадахаар хэрнээ огт мэддэггүй, энгийн боловч хамгийн хэрэгтэй зүйлсийг бид энэхүү сургалтаас олж авлаа. Мэдсэн зүйлсээ бусдад түгээхэд анхаарна гэв.
Сургалтын дараа Онцгой байдлын ерөнхий газрын Аврах тусгай ангийн бүлгийн дарга, онцгой байдлын ахлах дэслэгч Я.Сэргэлэн ангийнхаа үйл ажиллагааг “Оргил өөд” клубын залууст танилцууллаа.
Иргэд онцгой байдлын үеийн мэдлэг, дадалтай байх нь аврагчдын үйл ажиллагаанд дэм үзүүлэх ач холбогдолтойг ОБЕГ-аас онцолсон. Ийнхүү “Оргил өөд” клуб гамшиг, гал түймрээс урьдчилан сэргийлэх 21 сургагч багштай боллоо.