Италийн Ерөнхий сайд Маттео Рензи пүрэв гарагт Москва хотноо айлчиллаа. Энэ удаагийн айлчлалын гол зорилго нь ОХУ болон Европын Холбооны харилцааны талаар ОХУ-ын Ерөнхийлөгч Путинтэй хэлэлцэх байсан юм.
Түүнчлэн энэ үеэр Маттео Рензи Барууны хориг арга хэмжээний улмаас доройтоод байгаа хоёр улсын эдийн засгийн хамтын ажиллагааг сайжруулах хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ. Итали нь улс төр болон худалдааны тал дээр ОХУ-тай нягт хамтран ажилладаг.
Энэ ч утгаараа Европын зүгээс тавьсан эдийн засгийн хоргийг дэмжиж байгаагүй ч Европын Холбооны шийдвэрийг хүлээн зөвшөөрсөөр ирсэн юм. Уулзалтын үеэр Ливи дэх лалын зэвсэгт босогчдын асуудал мөн анхаарлын төвд байлаа.
Учир нь Италийн засгийн газар Ливи дэх хурцадмал байдлыг намжаахын тулд ОХУ-ын тусламжийг авахыг хүсчээ. Тэрээр сэтгүүлчдэд хийсэн мэдэгдэлдээ лалын зэвсэгт босогчдын эсрэг олон улсын тууштай бодлого шаардлагатай байгааг дурдаад ОХУ-ын үүрэг оролцоо үгүйлэгдэж байгааг онцолжээ.