Германы Канцлер Ангела Меркель болон Еврокомиссын Ерөнхийлөгч Жан-Клод Юнкер нар Брюссельд уулзсан байна. Энэ удаагийн уулзалтаар Украйнд үүсээд байгаа хямрал болон Транс-Атлантын худалдааны гэрээг онцлон хэлэлцжээ.
Ангела Меркелийн зүгээс Украйн дахь гал зогсоох хэлэлцээрийг тогтворгүй гэж дүгнээд ОХУ хэлэлцээрийг зөрчсөн тохиолдолд эдийн засгийн хоригоо чангатгахад бэлэн байгаагаа дахин анхааруулсан байна.
Мөн тэрбээр нэг жил гаруй хугацаанд гацаанд ороод байгаа Транс-Атлантын худалдааны гэрээг нааштайгаар шийдвэрлэхэд бүх талаар дэмжлэг үзүүлнэ гэдгээ илэрхийлжээ. Гэхдээ энэ явцад Европын Холбооны стандартыг мөрдөх шаардлагатай гэдгийг мөн сануулжээ.
Германы Канцлер Ангела Меркель “Герман улсын зүгээс Транс-Атлантын худалдааны гэрээг энэ ондоо эцэслэн шийдвэрлээсэй гэж хүсч байна. Би энэхүү хэлэлцээр зөвшилцөлд хүрэхэд Европын Комисст бүхий л талаар туслах болно.
Учир нь эргээд энэ нь Европын хөдөлмөрийн зах зээлд чухал ач холбогдолтой юм. Гэхдээ мэдээж бид Европын стандартыг баримталж, цаашид ч дагаж мөрдөх шаардлагатай” гэж мэдэгдлээ.