Ерөнхий сайд У.Хүрэлсүх Засгийн газрын гишүүдийг томилуулах тухай саналаа УИХ-д өргөн барьсантай холбогдуулан өчигдөр УИХ-ын байнгын хороод ар араасаа хуралдлаа. Байнгын хороод өөрсдийн харьяалах салбарын сайд нарын томилгоог хэлэлцэж, бүгдийг нь дэмжив.
Д.Эрдэнэбат: Шинэ Засгийн газар 100 хувь "давхар дээл"-тэй байх асуудал орж байгаа
Гэхдээ сайд нарын томилгоог хэлэлцэх үеэр УИХ дахь АН-ын бүлгийн гишүүд болон УИХ-ын гишүүн О.Баасанхүү нар нэлээд ширүүхэн үг чулуудаж, хурцадмал шинжтэй асуулт тавьж байв.
Тухайлбал Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Шадар сайдад нэр дэвшигч УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин, ЗГХЭГ-ын даргад нэр дэвшигч УИХ-ын гишүүн Г.Занданшатар нарыг томилох саналыг хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүн, АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат Ө.Энхтүвшин гишүүнээс “Сайд болохгүй гэсэн хэрнээ яагаад нэр дэвшээд ороод ирэв” хэмээн ширүүхэн асуусан юм.
Тэрбээр “Шинэ Засгийн газар 100 хувь "давхар дээл"-тэй байх асуудал орж байгаа. Энэ асуудлаар УИХ дахь АН-ын бүлэг байр сууриа илэрхийлчихсэн. УИХ-ын гишүүдээс 100 хувь Засгийн газар бүрдэж байгаа нь үндсэндээ гүйцэтгэх засаглал хууль тогтоох байгууллагын үндсэн зарчим харилцаа, Үндсэн хуулийн зарчим бүрэн алдагдаж байгаа гэдэгт та бүхэн санал нэгдэж байгаа байх.
Би Ө.Энхтүвшин даргаас нэг л зүйл асуух гэж байгаа юм. Би таныг хэлсэн үгэндээ эзэн болдог овоо гайгүй эр хүн гэж бодоод байсан. Засгийн газрын асуудалд хөндөгдөж байхад та хэвлэлийн хурлаар "Би сайдын төлөө энэ үйлдлийг хийгээгүй. Би сайд болохгүй" гэж өөрийн байр сууриа маш тодорхой илэрхийллээ гэж ойлгож байсан. Гэтэл хоёр хоногийн дараа таны байр суурь огцом өөрчлөгдсөн.
Энэ байр суурь чинь ямар үндэслэлээр өөрчлөгдсөн юм бэ. Намын эрх ашиг байв уу. Эсвэл таны хувийн шийдвэр байв уу гэдэг дээр тодорхой хариулт өгөөч” гэв.
Харин үүнд УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин “Тийм ээ. Би тэгэж хэлсэн. Би Засгийн газарт орох бодолгүй байгаа гэдгээ хэлсэн. Тиймээс бид хэн хэнийг явуулах вэ гэдэг дээр шийдвэрээ гаргаад, хүргүүлсэн.
Эхний ээлжинд залуучууддаа алдах, онох боломжийг нь олгоё гэсэн. Гэтэл хоёр хүн дээр асуудал бүтэлгүйдсэн. Ингээд нөхцөл байдал өөрчлөгдсөн. Тиймээс нөхдүүдтэйгээ "нөхцөл байдал өөр болчихлоо" гээд эргэж ярьсан.
Гэхдээ би нөхдүүддээ хоёр хоногийн өмнө Засгийн газарт орохгүй гэж хэлсэн гэдгээ дуулгаж байсан. Харин нөхдүүд юу гэж шийдсэн гэхээр "Нэгэнт нөхцөл байдал өөрчлөгдсөн учир асуудлаа түргэн шийдэх хэрэгтэй байна. Та ажил хийх хэрэгтэй байна. Та зүтгэх хэрэгтэй байна.
Ерөнхий сайд У.Хүрэлсүх "Монгол төр хууль бус зүйлд өвдөг сөхрөх ёсгүй. Хууль тогтоомж зөрчсөн асуудалд хуулийн дагуу хичээн ажиллах болно.
Та Ерөнхий сайдад нэр дэвшиж байсан. Ингэхдээ ингэж ажиллах болно, тэгэж ажиллах болно гээд зөндөө зүйл ярьж байсан. Тэгвэл та одоо Монгол Улсын Засгийн газарт ороод, Шадар сайдаар нь ажиллаад тэр бодож төлөвлөж байсан зүйлүүдээ хэрэгжүүл" гэсэн. Тиймээс би энэ эрх ашгийнхаа үүднээс Шадар сайдад нэр дэвшиж байгаа” гэж хариулав.
Мөн УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар ХЗДХ-ийн сайдаар Ц.Нямдоржийг томилох саналыг хэлэлцсэн хэлэлцүүлэг ширүүхэн уур амьсгалд өрнөлөө. УИХ-ын гишүүн С.Эрдэнэ хуулийн завхрал, оффшор бүс, 60 тэрбум болон С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийн талаар ямар байр суурьтай байгаа, хэрхэн шийдэх талаар Ерөнхий сайд болон нэр дэвшигчээс асуусан юм.
Ерөнхий сайд У.Хүрэлсүх "Монгол төр хууль бус зүйлд өвдөг сөхрөх ёсгүй. Хууль тогтоомж зөрчсөн асуудалд хуулийн дагуу хичээн ажиллах болно. Надаас болон манай Засгийн газрын гишүүдээс хэзээ ч хууль бус юм битгий хүсээрэй" гэсэн бол УИХ-ын гишүүн Ц.Нямдорж "Албан тушаалын гэмт хэрэгтэй тэмцэх газар нь АТГ.
Авлигатай тэмцэх газар ажлаа хийхэд цагдаагийн байгууллага оролцох шаардлагатай бол бололцоог нь хангаж өгнө. Оффшорт данс нээлгээд орхисон бол үнэнээ хэлчих хэрэгтэй. С.Зориг агсны амь насанд халдсан хэргийн тухайд би байдаг бүх зүйлээ хийсэн. Надад ямар ч тоймтой хариулт өгөхгүй байна.
Би очоод энэ хэргийн нууцлалыг ил болгох тал дээр ажиллана. Ажлын хэсгийг өөрчлөх ёстой гэж бодож байна. Төр, ард түмнээс нуух шаардлага байхгүй. Би эхлээд хуулийн байгууллага дахь завхралыг маш хурдан хугацаанд засна гэж бодож байна" хэмээн хариулсан юм.
Д.Эрдэнэбат "Эдгээр 15 сайд дотроос хамгийн олон компанитай нь Цэрэнбат.
Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаанаар Н.Цэрэнбатыг Байгаль орчин, аялал жуулчлалын сайдаар томилох эсэх асуудлыг хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат "Эдгээр 15 сайд дотроос хамгийн олон компанитай нь Цэрэнбат.
Үүн дотроо танд байгаль орчинтой холбоотой компани байна уу" гэхэд нэр дэвшигч Н.Цэрэнбат "Компани бол бий. Байгаль орчинтой холбоотой албан ёсоор үйл ажиллагаа явуулдаг компани бол байхгүй. Хууль бусаар уул уурхайн үйл ажиллагаа явуулж буй аж ахуй нэгжүүдтэй хатуу тэмцэнэ" хэмээн хариулж байв.
Өнөөдөр хуралдсан байнгын хороодоос хамгийн анхаарал татаж байсан нь Төсвийн байнгын хороо байв. Учир нь тус байнгын хороогоор Сангийн сайдад Ч.Хүрэлбаатарыг томилох саналыг хэлэлцсэн юм.
Ерөнхийлөгч Х.Баттулга сайд нарын томилгоог зөвшилцөх хүсэлтэд хариу өгөхдөө Ч.Хүрэлбаатараас бусдыг нь дэмжиж байгаагаа мэдэгдсэн. Гэвч байнгын хорооны хуралдааны үеэр Сангийн сайдын томилгоог хэлэлцэх үеэр асуулт асууж, үг хэлэх гишүүн байгаагүй бөгөөд 100 хувийн саналаар дэмжив.
Ингээд байнгын хороодын хуралдаанаар хэн хэдэн хувийн санал авч дэмжигдсэнийг танилцуулбал:
- Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо - Гадаад харилцааны сайдад нэр дэвшигч Д.Цогтбаатар, Батлан хамгаалахын сайдад нэр дэвшигч Н.Энхболдыг нар 100 хувийн саналаар,
- Эдийн засгийн байнгын хороо - Зам, тээврийн хөгжлийн сайдад нэр дэвшигч Ж.Бат-Эрдэнийг 93.3 хувь, Барилга, хот байгуулалтын сайдад нэр дэвшигч Х.Баделханыг 87.6 хувийн саналаар,
- Хууль зүйн байнгын хороо - ХЗДХ-ийн сайдад нэр дэвшигч Ц.Нямдоржийг 60 хувийн саналаар,
- Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуй, Эдийн засгийн байнгын хороо хамтарсан хуралдаан – ХХААХҮ-ийн сайдад нэр дэвшигч Б.Батзоригийг 92.3 хувийн саналаар,
- Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо - Эрүүл мэндийн сайдад нэр дэвшигч Д.Сарангэрэл, ХНХ-ын сайдад нэр дэвшигч С.Чинзориг, БСШУС-ын сайдад нэр дэвшигч Ц.Цогзолмаа нарыг олонхын саналаар,
- Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо – БОАЖ-ын сайдад нэр дэвшигч Н.Цэрэнбатыг 96.6 хувийн саналаар,
- Төсвийн байнгын хороо - Сангийн сайдад нэр дэвшигч Ч.Хүрэлбаатарыг 100 хувийн саналаар тус тус дэмжлээ.
Сайд нарын томилгоог ийнхүү байнгын хороо бүхэлд нь дэмжсэн бол маргааш УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар эцэслэснээр У.Хүрэлсүхийн тэргүүлэх Засгийн газар бүрдэнэ.