“Намрын Ажил – Залуус” төслийн хүрээнд энэ сарын 8-10-ны өдрүүдэд ургац хураалтыг зохион байгуулжээ.
Уг ажлыг Ургац хураалтын ажилд сайн дураараа нэгдсэн 30 гаруй залуус Сэлэнгэ аймгийн Ерөө сумын 2-р багийн сангийн аж ахуй дээр ажиллаж 4 тонн орчим төмс хураасан байна.
Тус ургац хураалтын ажил нь оюутан залуусыг эх орныхоо хөгжил цэцэглэлтэд бага ч болов хувь нэмэр оруулдаг байсан уламжлалыг сэргээх, залуусыг хооронд нь нэгтгэх, хөдөлмөрийн үр шимийг оюутан цагаас нь ойлгуулах, насан туршид үлдэх нандин дурсамжуудыг бий болгох зорилгоор 2013 оноос хойш зохион байгуулж байгаа юм. “Намрын Ажил-Залуус” төслийн хүрээнд нийт 1000 гаруй залуус ургац хураалтын ажилд гар бие оролцжээ.
Сэлэнгэ аймгийн Ерөө сум нь мал аж ахуй, газар тариалан хосолсон бүс нутаг юм. Тус сумын тариаланчдын хувьд ес, аравдугаар сард хамгийн их ачаалалтай буюу хэдэн сарынхаа хөдөлмөрийн үр шимийг хүртдэг үе байдаг. Энэ саруудад хүн, хүч маш дутмаг байдаг. Энэхүү асуудлыг ойлгон, жил бүр оюутан залуусыг ургац хураалтад гар бие оролцуулдаг “Намрын Ажил – Залуус” төслийн хамт олон талархаж байгаагаа тариаланчид илэрхийлсэн юм.