Мариа хар салхинд өртсөн Пуэрто Рикогийн цахилгаан эрчим хүчний дэд бүтцийг сэргээхэд хэдэн сарын хугацаа зарцуулж магадгүй талаар амбан захирагч Рикардо Росселло мэдэгджээ. Түүний хэлснээр дэд бүтэц тэр чигтээ сүйдэж, одоо цахилгаан эрчим хүчтэй ганц өрх байхгүй болсон байна.
Тус арал хар салхинаас болж хэр хэмжээний хохирол амссан тухай мэдээлэл хараахан ирээгүй байгаа бөгөөд зарим нэг цахилгаан станцууд гэмтэл багатай үлдсэн байж магадгүй хэмээн найдаж байгаа аж.
Хэрвээ дамжуулах сүлжээ төсөөлж буйгаас нь бага сүйдсэн бол илүү богино хугацаанд засварын ажил дуусна гэжээ. Хар салхины улмаас одоогийн байдлаар Пуэрто Рикод нэг хүн амиа алдсан гэж үзэж байгаа хэдий ч зарим бүсээс мэдээлэл авах боломжгүй байгаа юм байна.
Эх сурвалж: CNN