Ази, Номхон далайн бүсийн Скаут хүүхдийн 31 дүгээр Жемборид идэвхтэй оролцож, эмнэлгийн яаралтай болон түргэн тусламжийн үйлчилгээг газар дээр нь түргэн шуурхай үзүүлсэн Нийслэлийн түргэн тусламжийн төвийн их эмч Л.Бямбацогт, ЭХЭМҮТ-ийн Хүүхдийн эмнэлгийн яаралтай тусламжийн тасгийн их эмч Ж.Эрдэнэбаатар нарыг ЭМЯ-ны “Хүндэт жуух бичиг”-ээр шагнаж урамшууллаа.
ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат эдгээр эмч нарыг хүлээн авч уулзан шагналыг гардуулан өгч ажлын амжилт хүсэв.
7-р сарын 27-ноос энэ сарын 02-ны өдөр Монголын Скаутын Холбооны хамт олон Ази, Номхон далайн бүсийн Скаут хүүхдийн 31 дүгээр Жембори арга хэмжээний хүрээнд Монголын хүүхдийн байгууллагын түүхэнд анх удаа дэлхийн олон орны 6000 хүүхдийг Найрамдал зусланд нэг дор хүлээн авч майхант цугларалтыг амжилттай зохион байгуулсанаар энэхүү үйл явдал хүүхдийн байгууллагын түүхэнд тэмдэглэгдэн үлдэж байна.
Энэхүү олон улсын цугларалтыг дөрвөн жил тутам зохион байгуулдаг бөгөөд Жембори нь скаутын хөдөлгөөнийг сонирхогч 11-17 насны хүүхдүүдийн майхант цугларалт юм.