Жил бүрийн 8 дугаар сарын 1-7-ны өдрүүдэд Монгол Улс төдийгүй дэлхийн 170 гаруй орон “Хүүхдийг эхийн сүүгээр хооллолтыг дэмжих дэлхийн долоо хоног”-ийг тэмдэглэдэг. Энэ жил “Эхийн сүүгээр хооллолтыг хамтдаа дэмжицгээе” уриан дор Эрүүл мэндийн яам, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, НҮБ-ын Хүүхдийн сангийн дэмжлэгээр зохион байгуулж байна.
Өчигдөр “Эхийн сүүгээр хооллолтыг хамтдаа дэмжицгээе” сэдэвт цахим сургалт Эрүүл мэндийн хөгжлийн төвд 09-18 цагийн хооронд боллоо. 21 аймгийн Эрүүл мэндийн газрын нийгмийн эрүүл мэндийн хэлтсийн дарга, хүүхдийн ерөнхий мэргэжилтэн, хоол тэжээл хүнсний аюулгүй байдал хариуцсан мэргэжилтэн, эх барих эмэгтэйчүүдийн эмч, жирэмсний хяналтын эмч, өрхийн эмч зэрэг нийт 307 хүн сургалтад оролцжээ.
Маргааш “Эхийн сүүгээр хооллолтыг хамтдаа дэмжицгээе”сэдэвт сургалт Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн сургалтын танхимд 09-18 цагийн хооронд болно. Нийслэлийн есөн дүүргийн эх барих эмэгтэйчүүдийн эмч, жирэмсний хяналтын эмч нийт 30 хүн оролцох юм.
Энэ сарын 07-нд “Эхийн сүүгээр хооллолтыг дэмжих сайн дурын үүрэг амлалт” түншлэлийн уулзалт Бишрэлт зочин буудлын танхимд 10.00-11.30 цагт болно. Нялхсын сүүн тэжээл, хооллох хэрэгсэл импортолдог аж ахуйн нэгжийн төлөөлөл “Эхийн сүүгээр хооллолтыг дэмжих сайн дурын үүрэг амлалт”-ын тунхаг бичигт гарын үсэг зурах юм.
МХЕГ, ГЕГ, НЭМГ, Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар, Монголын хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгүүдийн нэгдсэн холбоод энэ уулзалтад тус тус оролцоно гэж НЭМҮТ-өөс мэдээллээ.